fbpx ЗТХЯ-ны газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 25 секунд

ЗТХЯ-ны газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарчээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн шалгаж байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотой, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тодруулбал, талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа доргилт авсны улмаас хүнд бэртэл авч, улмаар тархины гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Мөн эрүүний яс нь хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гарчээ. Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан. Зодооныг салгах гэж оролдсон жолооч н.Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс цуурч, хүндэвтэр гэмтэл авсан гэх дүгнэлт гарсан байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлжээ.

-МАРГААН ГАРАХ ШАЛТГААН ТАМХИНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭЖЭЭ-

Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийн талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлд “Хэрэг гардаг өдөр хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг. Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр тус яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан. Мөн талийгаач Т.Гомбосүрэн, УБТЗ-д ажилладаг н.Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерын бичлэгт үлджээ.

Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч, хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогссон байна. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарч ирээд, тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь “Яаманд тамхи татлаа. Эндээс гарч тамхи тат. Одоо харьцгаа” гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн" гэжээ.

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, цахим сайтуудад гараад байгаа шиг ажил, албан тушаалын маргаан гараагүй, хоорондоо маргалдаж барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон аж. Тэднийг зодолдох үед, талийгаачийг зодож байхад таван хүн хараад зогсож байсан, нэг ч хүн салгаагүй гэх мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна.

Лхагвасүрэн гэх хүн “Яам тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй” гэж хэлсэн. Бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан. Үүнээс болж зодоон гарсан байна лээ” хэмээн ярьжээ. Мөн цагдаагийн байгууллага, албан тушаалаас болж маргалдсан зүйл байхгүй, хувийн таарамжгүй харилцаанаас болсон хэмээн мэдээлж буй ажээ.  

Эх сурвалж: Medee.mn

Б.Цэрэндолгор
Б.Цэрэндолгор "Дэлхийн супер модель" тэмцээнд оролцоно
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​