Австрали улсын Засгийн газар БНХАУ-ын “ZTE”, “Huawei Technologies” компанийг Австралийн харилцаа холбооны үндэсний операторуудад 5G технологид суурилсан утасгүй төхөөрөмж нийлүүлэхийг хориглолоо.
Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд гаргасан шийдвэр гэж эрх баригчид нь тайлбарлаж байгаа юм. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Австрали улс БНХАУ-ын компаниудад шударгаар өрсөлдөх боломж олгож, улс төрийн ашиг сонирхлоо орхих хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Үүнээс өмнө АНУ-ын Засгийн газар үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэсэн үндэслэлээр БНХАУ-ын үйлдвэрлэгчдийг Төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон юм.
С.Өлзийбуян