fbpx Газар тариалангийн салбарт гаргасан тодорхой шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд тариалалт эрс нэмэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 9 секунд

Газар тариалангийн салбарт гаргасан тодорхой шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд тариалалт эрс нэмэгдлээ

2018 оны наймдугаар сарын 24-ний өдөр Улсын ургацын комисс хуралдаж, энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцуулж, тус комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандан албан даалгавар өгч, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан урьд оны зарим тоон мэдээллийг 2018 оны үзүүлэлттэй харьцуулан газар тариалангийн салбарт гарч буй эерэг дүр зургийг харуулъя.

Энэ онд нийт 513,2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлснээ “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариаланчиддаа хандан мэдээлсэн. Улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын байдлаар нийт 497,2 мянган га-д тариалалт хийж, хаврын тариалалтын зорилт 96,8 хувийн биелэлттэй байна. 2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 271,8 мянган тонн, буудай 259,2 мянган тонн, төмс 102,3 мянган тонн, хүнсний ногоо 75,7 мянган тонн, тосны ургамал 23,6 мянган тонн, малын тэжээл 47,3 мянган тонныг хураан авахаар тогтоож байжээ. Тэгвэл 2018 оны ургацын урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулахад 1,2-1,8 дахин их үр тариа, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, малын тэжээл хураан авахаар тогтоогоод байна.

/Хүснэгтээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/

Өнгөрсөн онд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га талбай ургац алдах төлөв гарч байсан бол энэ жилийн тухайд зарим нутгаар хэт халсан хэдий ч эрсдэл харьцангуй бага учирч, үр тарианы 8.1 мянган га талбай ургац алдах төлөвтэй байгаа нь даруй 80 мянган га-гаар бага үзүүлэлт юм.

        Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газар малчид, тариаланчдын дундах он удаан жилийн зөрчил, маргаанд цэг тавих түүхэн шийдвэр гаргасан. Энэ бол 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон явдал юм. Уг шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант зэрэг газар тариалангийн бүс нутагт хашаа барих ажлыг эхлүүллээ. Цаашид ойн зурвас татах, хашаажуулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлнэ.   

Хаврын ургац хураалтын ажилд тариаланчдад дэмжлэг үзүүлэх, тариалалтыг хэвийн явуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан 3,4 сая литр шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр олголоо. Мөн үр, сортын шинэчлэл хийх замаар га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор 5,9 мянган тонн буудайн элит үрийг ОХУ-аас импортоор оруулж ирэн, 2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан тариаланчдад хямд үнээр нийлүүлэв.

        Усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймагт тус бүр хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар ажиллаж байна. Мөн 1100 га талбайг услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-ын санхүүжилтээр тус улсаас нийлүүлэхээр болов. Эдгээр нь усалгаатай газар тариаланг хөгжүүлэх эхний алхам юм.

Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд ОХУ, ХБНГУ, Беларусь Улсын шалгарсан техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр хэлэлцээ хийж байна. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч, 2018 оны наймдугаар сарын 6-нд газар тариалангийн зориулалттай 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмжийг ОХУ-аас хүлээн авлаа. Эдгээр тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгоно. Ингэснээр намрын ургац хураалтад шаардлагатай техникийн хүчин чадал бүрдсэн гэж үзэж байна.

        Энэ бүхэн нь газар тариалангийн салбарт баримтлах Засгийн газрын бодлого маш тодорхой, дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн гол илрэл. Тиймээс ч 2018 оны намар ургац алдах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлж, сайн ургац авахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ ч үүднээс ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өгч, үр тарианы байдал, хураалтад анхаарах асуудлаар аймаг, орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэдэд хандан зөвлөмж хүргүүлсэн гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг илэрхийллээ.

Дашнямтай өдөр
Дашнямтай өдөр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​