fbpx Зам, тээврийн дараагийн сайд нь “Сахалгүй Бат-Эрдэнэ” байх уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 31 секунд

Зам, тээврийн дараагийн сайд нь “Сахалгүй Бат-Эрдэнэ” байх уу?

У.Хүрэлсүхийн Засгийн газар “баартай” байна. Гурван сайд нь АТГ-т ээрэгдэж, нэг яам нь үндсэндээ эзэнгүйдлээ. Хэдийгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшинд давхар хариуцуулсан ч энэ нь өөрөө хууль зүйн маргаан дагуулсан сэдэв болчихлоо. Сайдыг УИХ-аас томилж, чөлөөлдөг. Гэтэл парламентын энэхүү онцгой бүрэн эрхэнд Засгийн газар халдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсэв. Огцрох өргөдлөө өөрөө өгч, Засгийн газраар чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан Ж.Бат-Эрдэнэ хүртэл “Би одоохондоо сайд хэвээрээ шүү” гэсэн өнгө аястай ярилцлага өгсөн нь өчигдөр олон нийтэд хүрээд байна. Үнэхээр тэр бол хууль ёсны сайд. УИХ-аас чөлөөлөгдөх хүртлээ тэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд гэдэг нь маргашгүй үнэн биз ээ.

Өөх ч биш, булчирхай ч биш байдалтай болсон Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон асуудлыг нэг тийш хагалах субъект нь гагцхүү УИХ билээ. Ирэх намрын чуулган нээмэгц энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэж, Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлөх болов уу. Харамсалтай нь, чоно борооноор гэдэгчлэн сайдын суудал сулрах сургаар л МАН дахь гуравдугаар ээлжийнхэн “хоолонд” орохоор бэлджээ. Энэ салбарт томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс хэвлэлээр хөвөрч, хэд хэдэн хүн “Би сайд болохгүй” гэж мэдэгдсэн нь өөрөө асуудал хэрхэн хурцадсаны илрэл. Хэвлэлээр нэр нь гарч, хэтэрхий эрт гэрэлд цохигдчихсон нэр дэвшигчдээс илүүтэй энэ салбарт ажилласан туршлагатай, ОХУ, БНХАУ гээд хоёр том хөршийн дунд зам, тээврийн салбарын бодлогыг зангиадаад явчих зангарагтай, мэргэжлийн хүн энэ засагт хэрэгтэйсэн. Гэвч горилогчид нь нэгнээ гэрэлд цохиулж, Засгийн газар нь ч томилгоондоо анхаарахгүй байсаар ээлжит чуулгантай золгож мэдэх нь. Юу гэвэл, Засгийн газрын хуралдаанаар сүүлийн үед хийгдсэн томилгоо болгон сонгуулийн өр төлсөн, хоёр, гуравдугаар ээлжийнхнийг хоолонд оруулсан маягтай явж байгаа нь маргашгүй үнэн юм. Төрийн хэд хэдэн томоохон албан тушаал ийм зарчмаар явсны нэг нь л гэхэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн оронд Л.Халтарыг томилсон Засгийн газрын шийдвэр.Төмөр замд осол гарч, вагон унасан хэрэгт Б.Цогтгэрэл хариуцлага хүлээж л байгаа бол “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Л.Халтар дэд сайд болж дэвших бус, ажлын хариуцлага хүлээж огцрох ёстой байсан бус уу.

Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайд хэн болох талаар таамагтаа эргээд ороход энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед 33:32-оор талцсан МАН-ын “цөөнхийн бүлэг”-ийн квот. Гэвч өнгөн дээрээ 32-ынхон Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн юм шиг үзэгдэх боловч үнэндээ цаана нь томоохон хувь улстөрчийн эрх ашиг байсан гэх хардлага байдаг. Тэгэхээр энэ удаад ч бас Ж.Бат-Эрдэнийн орны сайдыг У.Хүрэлсүхээс илүүтэй квот эзэмшигч томилуулах болов уу. Өгсөн нэрийг нь УИХ-д оруулж батлуулах үүрэг л Ерөнхий сайдад ногдож мэдэх юм. Нэгэнтээ МАН-ын хашир бурхи Ц.Нямдорж Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулахаар УИХ-д оруулж ирэхэд “Том биетэй л болохоос Алтанхуяг байна шд” гэж шазуур зууж хэлж байсан юмдаг. Энэ бол огцорсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бодлого өөрчлөгдөхгүй, түүний хүн л дахин засгийн бодлогыг тодорхойлох нь гэж ундууцсан хэрэг. Тэгвэл одоо Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайд ч бас “Сахалгүй л болохоос Бат-Эрдэнэ” байх магадлал өндөр байгаа юм. Яагаад гэвэл энэ квот эзэнтэй!

eagle.mn

Байр нь нурах аюулд хүрлээ хэмээн Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчид тусламж хүслээ
Байр нь нурах аюулд хүрлээ хэмээн Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчид тусламж хүслээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​