fbpx Х.Баделхан: “Майдар хот” төсөлд, бас нөхөн төлбөрт төрөөс нэг ч төгрөг гаргахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 55 секунд

Х.Баделхан: “Майдар хот” төсөлд, бас нөхөн төлбөрт төрөөс нэг ч төгрөг гаргахгүй

АН-ын хоёр, МАН нэг буюу өмнөх гурван ч Засгийн газар дэмжээгүй гэх “Майдар хот” төслийг У.Хүрэлсүхийн танхим дэмжиж 12 мянган га газар олгож улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа. Энэ талаар олон нийт болон нийгмийн сүлжээнд өрнөж буй зарим эргэлзээ, асуулт, мөн тайлбарыг нэгтгэн хүргэе.

УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар “Хот байгуулалтын талаарх төрийн бодлогыг УИХ тодорхойлж шийддэг” гэж жиргэжээ. Түүнийхээр бол УИХ-ын энэ онцгой бүрэн эрхэнд Засгийн газар халдсан мэт. Гэтэл тиймгүй бөгөөд энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Майдар төсөл бол хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх төсөл. Хувийн хэвшлийн төсөл учраас санхүүжилтээ хэрхэн босгодог вэ, яг л тэр зарчмаар явна. Засгийн газрын баталгаа ч юм уу, Засгийн газраас ямар нэгэн байдлаар дэмжих зүйл байхгүй” гэж тайлбар өглөө. Тэгвэл хувийн хэвшлийн хэрэгжүүлэх төслийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч болох уу, тийм хууль бий юү. Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Миний ойлгож байгаагаар Газрын тухай хуульд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын газрыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авна гэж заасан. Үндэсний хэмжээний томоохон төсөл гэдэг дээр Ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарсан” гэж хариулав.

Харин улсын тусгай хэрэгцээнд авсан уг 12 мянган га газарт одоогоор айл өрх, аж нэгжүүд зөвшөөрөлтэй эсэх, тэдэнд нөхөн төлбөр олгох уу? Хэрвээ олгох бол газрыг нь улсын тусгай хэрэгцээнд авсан Засгийн газар төсвөөс олгох уу, төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил олгох уу. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцаж тодрууллаа.

-Майдар хот байгуулах 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Засгийн газраас шийдлээ. Энэ төслийг Засгийн газар хэрэгжүүлэх юм уу, хувийн хэвшил хэрэгжүүлэх юм уу?

-“Майдар хот” төслийг Герман улсын архитекторууд хийсэн юм билээ. Германдаа бол нэлээд өндөр хэмжээнд шалгарсан зураг төсөл гэсэн. “Майдар хот” төслийнхөн эхлээд 27 мянган га газар шаардлагатай гэж санал ирүүлсэн. Бид саналыг судлаад, мөн орон нутгийн ИТХ-аас санал аваад нийтдээ 12 мянган га газрыг зөвшөөрч болно гэж үзсэн. Орон нутаг ч 12 мянган га газрыг зөвшөөрсөн. Төслөө хэзээ хэрхэн,  яаж хэрэгжүүлэхийг хувийн хэвшлийнхэн өөрсдөө мэднэ. Засгийн газар бол зөвхөн газрын асуудлыг л шийдэж өгсөн.

-Энэ 12 мянган га газарт одоо хэдэн айл, аж ахуйн нэгж байгаа вэ. Тэдгээрийг хаашаа нүүлгэх вэ?

-Энэ газарт одоогоор  208 аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан байна. Үүний 180 гаруй зөвшөөрлийг 2013-2015 онд өгсөн юм байна. Яагаад ингэж олноор өгсөн гэхээр “Майдар төсөл” гэж том төсөл хэрэгжүүлнэ гэдэг сургаар сум, орон нутгаас олон  зөвшөөрөл олгож тараачихсан юм билээ.

-Тусгай хэрэгцээнд авсан  12 мянган га газарт байгаа аж ахуйн нэгж, айл өрхүүдийг нүүлгэхийн тулд тэдэнд нөхөн төлбөр олгох уу?

-Бүх асуудлаа төсөл хэрэгжүүлж байгаа компани нь шийднэ. Түүнээс биш, Засгийн газар төсөлд болон нөхөн төлбөрт төсвөөс нэг ч төгрөг өгөхгүй. Төсөл хэрэгжүүлж байгаа компани нь аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ ч юм уу хийгээд, ямар нэгэн байдлаар тохиролцоод ажиллах байх.

itoim.mn

“Жакарта-2018” –ын алтан медалиа хураалгах уу

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​