fbpx 2018 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 эмэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
30 минут 12 секунд

2018 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 эмэгтэй

Энэ жагсаалтад багтсан бүсгүй болгон өөрийн ажилладаг салбартаа тэргүүлсэн, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд юм. Уг жагсаалтыг "Stylecraze" сайтаас гаргажээ.

1. Дипика Падуконе

 

Төрсөн огноо: 1986 оны нэгдүгээр сарын 5

Төрсөн газар: Копенхаген, Дани

Өндөр: 174 см

Мэргэжил: Жүжигчин

 

Шагнал ба амжилт: Тэрбээр гурван удаагийн “Filmfare Awards”-аас гадна өөр хэд хэдэн шагналыг авч байсан.

Дипика Падуконе бол дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг. Тэрбээр “Bajirao Mastani”, “Piku” болон бусад кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээж чадсан. Анхны Холливудын кино нь “xXx: Return of Xander Cage” байсан бөгөөд Энэтхэгт сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдлэгийг бий болгохын тулд өөрийн загварын сүлжээг ашиглан “Live Laugh Love” хэмээх санг байгуулсан юм.

2. Скарлетт Иоханссон

 

Төрсөн огноо: 1984 оны арваннэгдүгээр сарын 22

Төрсөн газар: АНУ-ын Нью-Йорк хот, Манхэттэн дүүрэг

Өндөр: 160 см

Мэргэжил: Жүжигчин

 

Америкийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин тэрбээр бага байхдаа л жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Билл Мюррейгийн хамт "Lost in Translation" кинонд тоглосон нь түүний асар их амжилтын гараа болжээ. Уг кинонд тоглохдоо тэр дөнгөж 17 настай байсан ч их сургуулиа хэдийн төгссөн эмэгтэйгийн дүрийг бүтээсэн юм.

3. Блейк Лайвли

 

Төрсөн огноо: 1987 оны наймдугаар сарын 25

Төрсөн газар: АНУ-ын Калифорниа муж, Лос Анжелес хот

Өндөр: 178 см

Мэргэжил: Жүжигчин

 

Шагнал ба ололт амжилт: Тэрбээр шинээр гарч ирсэн шилдэг жүжигчний шагналыг “Teen Choice Award”-аас хүртэж байв.

Тэр “Gossip Girl” гэх телевизийн цувралаар алдартай болсон. Холливудын алдарт жүжигчин Райан Рейнолдстэй гэрлэсэн.

4. Анжелина Жоли

 

Төрсөн огноо: 1975 оны зургаадугаар сарын 4

Төрсөн газар: АНУ-ын Калифорниа муж, Лос-Анжелес хот

Өндөр: 169 см

Мэргэжил: Жүжигчин, кино найруулагч, хүмүүнлэгийн ажилтан, НҮБ-ын элчин сайд

Шагнал ба амжилт: Кино урлагийн хамгийн дээд шагнал болох Оскарын шагналыг хүртсэнээс гадна Алтан Бөмбөрцөг шагналыг гурван ч удаа хүртэж байв.

Анжелина Жоли Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин хэмээн нэрлэгдэж байсан. Тэрбээр Лара Крофттын дүрийг бүтээж нэр алдарт хүрч байв. Жүжигчнийхээ ажлын хажуугаар хүүхдийн эрх, хүний болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар идэвхтэй ажилладаг нэгэн. Тэрбээр дэлхий даяар хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, “Jolie-Pitt” санг байгуулсан.

 

5. Лиза Хейдон

 

Төрсөн огноо: 1986 оны зургаадугаар сарын 17

Төрсөн газар: Энэтхэгийн Ченнай хот

Өндөр: 178 см

Мэргэжил: Загвар өмсөгч, жүжигчин, загвар зохион бүтээгч

Лиза Хейдон “Aisha” киногоороо Болливудын анхны дүрээ бүтээж байв. Түүнчлэн “Queen” кинонд тоглосоноороо илүү олон хүмүүст танигдаж чаджээ. Кинонд тоглохоос гадна загвар зохион бүтээгч, загвар өмсөгчөөр ажилладаг.

 

6. Айшвария Рай Баччан

 

Төрсөн огноо: 1973 оны арваннэгдүгээр сарын 1

Төрсөн газар: Энэтхэгийн Мангалур хот

Өндөр: 170 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Энэтхэгийн Засгийн газраас “Падма Шри” шагналыг хүртсэн бөгөөд бусад олон шагнал, өргөмжлөлийг мөн хүртэж байв.

Айшвария Рай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад үргэлж байдаг. 1994 онд Дэлхийн миссийн титмийг хүртсэн бөгөөд Энэтхэг, Англи, Тамил, Телуг, Бенгал хэлээр 40 гаруй кинонд тогложээ.

 

7. Бейонсе Жизель Нөвлэс-Картер

 

Төрсөн огноо: 1981 оны есдүгээр сарын 4

Төрсөн газар: АНУ-ын Техас муж

Өндөр: 169 см

Мэргэжил: Дуучин, дуу зохиогч, жүжигчин

Шагнал ба амжилт: Грэммигийн дуу хөгжмийн наадамд 62 удаа нэр дэвшиж, 22 удаа тэргүүн шагналыг хүртсэн. Тэр Грэммигийн шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн бүсгүйчүүдээс хоёрт бичигддэг.

Бейонсег шүтэн бишрэгчид нь "Queen B" гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм. Алдартай хип-хоп уран бүтээлч “Jay-Z”-тэй гэрлэсэн.

 

8. Прияанка Чопра

 

Төрсөн огноо: 1982 оны долдугаар сарын 18

Төрсөн газар: Энэтхэгийн Жамшедпур хот

Өндөр: 169 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Тэрбээр Үндэсний кино наадмаас гадна олон тэмцээнд шагнал хүртэж байв.

Прияанка Чопра 2000 онд Дэлхийн мисс болж байсан. 2015 онд ABC телевизийн цуврал болох “Quantico”-д тоглосон. Тэрбээр Энэтхэгт хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг. "Time" сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг хэмээн нэрлэсэн байдаг.

 

9. Галь Гадот

 

Төрсөн огноо: 1985 оны дөрөвдүгээр сарын 30

Төрсөн газар: Израиль

Өндөр: 178 см

Мэргэжил: Жүжигчин

“Wonder Woman” киноныхоо дүрээр алдарт гарсан нэгэн. Зураг авалтын үеэр таван сартай жирэмсэн байсан ч ямар ч асуудалгүйгээр дүрээ бүтээж, дэлхий даяар "хит" кино болоход хамгийн том нөлөөг үзүүлсэн юм.

 

10. Эмма Уатсон

 

Төрсөн огноо: 1990 оны дөрөвдүгээр сарын 15

Төрсөн газар: Франц, Парис хот

Өндөр: 165 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Дэлхийн хамгийн алдартай зохиолуудын нэг болох Харри Поттерын кинонд тоглосноороо алдарт гарсан билээ. Тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг юм. Мөн кино урлагт ажиллахаасаа гадна өөрийн боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн. Харри Поттерын цувралаас гадна "The Perks of Being a Wallflower", "Noah", "The Beauty and the Beast" зэрэг кинонуудад дүр бүтээсэн.

 

11. Кэт Деннингс

 

Төрсөн огноо: 1986 оны зургаадугаар сарын 13

Төрсөн газар: АНУ

Өндөр: 161 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: "MTV Movie Awards"-ийн шинэ залуу шилдэг жүжигчнээр тодорч байснаас гадна "To Write Love on Her Arms" кинонд бүтээсэн дүрээрээ "Crystal Reel" шагналыг хүртэж байв. Анх "HBO"-ийн "Sex and the City" цувралаас жүжигчний гараагаа эхлүүлж байсан.

 

12. София Вергара

 

Төрсөн огноо: 1972 оны долдугаар сарын 10

Төрсөн газар: Колумб

Өндөр: 170 см

 

 

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: "Modern Family" цувралд бүтээсэн дүрээрээ дөрвөн ч удаа Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшиж байсан. Холливудын хамгийн нөлөө бүхий Латин жүжигчдийн нэг юм.

 

13. Дакота Жонсон

 

Төрсөн огноо: 1989 оны аравдугаар сарын 4

Төрсөн газар: АНУ-ын Техас муж

Өндөр: 171 см

Мэргэжил: Жүжигчин

Тэр жүжигчний гараагаа 9 настай байхдаа эхлүүлж байжээ. Хожим нь хүүхэлдэй шиг царайтай жүжигчин бүсгүй маань "Fifty Shades of Grey" киноны гол дүрийг бүтээснээрээ олонд танигдсан. Тэр жүжигчний мэргэжлийг сонгоод зогсоогүй, амьтны эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч юм.

 

14. Жордан Данн

 

Төрсөн огноо: 1990 оны наймдугаар сарын 3

Төрсөн газар: Их Британи

Өндөр: 180 см

Мэргэжил: Загвар өмсөгч

Шагнал ба амжилт: Урам зориг өгсөн шилдэг энтрепренерийн шагналыг "Glamour"-аас хүртсэн байдаг.

 

Тэр урьд нь Кейт Моссыг нээн илрүүлж байсан домогт агентлаг болох "Storm Model"-оос төрөн гарсан байдаг. Үүнээс хойш тэрбээр дэлхийн бараг бүх шилдэг гэсэн хувцас дизайнеруудын хувцсыг өмсөж алхсан юм. Түүнийг энэ үеийн шилдэг моделиудын нэг хэмээн үзэж байгаа.

15. Эмилия Кларк

 

Төрсөн огноо: 1986 оны аравдугаар сарын 23

Төрсөн газар: Их Британи

Өндөр: 157 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: SFX-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг аваад зогсохгүй бусад олон шагналыг хүртэж байсан.

Энэ гайхамшигт эмэгтэй HBO-ийн "Game of Thrones" цувралын Дейенерис Таргариен дүрээрээ дэлхийд танигдсан. 2016 оны арваннэгдүгээр сард тэр "Star Wars Han Solo Anthology"-д гол дүрийг бүтээсэн.

 

16. Махира Хан

 

Төрсөн огноо: 1984 оны арванхоёрдугаар сарын 21

Төрсөн газар: Пакистаны Синд мужийн Карачи хот

Өндөр: 170 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба  амжилт: Пакистаны хэн хэдэн телевизийн бүтээлүүдэд дүр бүтээснээрээ олон шагнал хүртсэн.

Тэр бол Пакистаны хамгийн алдартай, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг юм. Жүжигчний гараа нь "Bol" гэх романтик кинонд бүтээсэн дүрээс нь эхлэлтэй. Мөн тэр Шарук Кан гэх алдартай жүжигчинтэй цуг анхныхаа Болливуд кинонд тоглож байв.

 

17. Рэйчел МакAдамс

 

Төрсөн огноо: 1978 оны арваннэгдүгээр сарын 17

Төрсөн газар: Канад

Өндөр: 163 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Teen Choice Award, MTV Movie Awards-ийн шилдэг дүрийн шагналууд гээд маш олон шагналыг хүртсэн.

"The Notebook" кинонд бүтээсэн дүрээр нь бүх хүмүүс бараг мэдэх байх.Тэрбээр театрын жүжигчний мэргэжлээр коллежид суралцаж, Канадын телевиз болон киноны продюсерээр ажиллаж байсан. Зарим алдартай кинонуудаас нь дурдвал "Mean Girls", "Spotlight", "Time Traveler"s wife", "Wedding Crashers" болон "The Family Stone" Зэргийг нэрлэж болох юм.

 

18. Энн Хэтэуэй

 

Төрсөн огноо: 1982 оны арваннэгдүгээр сарын 12

Төрсөн газар: АНУ-ын Нью-Йорк

Өндөр: 173 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Тэрбээр "Les Miserables" кинонд бүтээсэн дүрээрээ Оскар, Алтан бөмбөрцөг, "BAFTA Award", "Teen Choice Awards" зэрэг асар олон шагналыг хүртэж байв.

Түүний жүжигчний гараа “Гүнжийн өдрийн тэмдэглэл” кинонд бүтээсэн Миа Термаполисын дүрээс эхтэй. Мөн “The Devil Wears Prada”, “Love and Other Drugs”, "Rachel Getting Married", "One day" зэрэг кинонуудаараа алдартай. Кристофер Ноланы “Dark Knight Rises” кинонд Муур эмэгтэйн дүрийг бүтээж байсан. 

 

19. Лана Дель Рей

 

Төрсөн огноо: 1985 оны зургаадугаар сарын 21

Төрсөн газар: АНУ, Нью-Йорк

Өндөр: 170 см

Мэргэжил: Дуучин, дуу зохиогч

Шагнал ба амжилт: Тэр дуу хөгжмөөрөө асар олон шагнал хүртсэн нэгэн. Мөн Алтан бөмбөрцөг наадмаас киноны шилдэг дуу шагналыг авч байсан.

Түүний жинхэнэ нэрийг Элизабет Грант гэдэг. Дуунууд нь 80-аад оны гэмээр өнгө аяс, хэмнэлтэй. Мөн дэлхийд өөрийн дур булаам төрх, гайхалтай дуу хоолойгороо танигдсан. Курт Кобейн, Бритни Спирс хоёр түүнд хамгийн том нөлөөг үзүүлсэн уран бүтээлчид юм.

 

20. Рианна

 

Төрсөн огноо: 1988 оны хоёрдугаар сарын 20

Төрсөн газар: Барбадос

Өндөр: 173 см

Мэргэшил: Дуучин

Шагнал ба амжилт: Хэд хэдэн Грэммийн шагнал болоод "MTV Video Music Awards"-аас олон шагналыг хүртэж байсан.

Тэр бол дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. 16 настайдаа "Def Jam Records"-ийн захирал Jay-Z-д өөрийн бүтээлийг танилцуулсан бөгөөд дараа нь түүнтэй гэрээ хийсэн байдаг. Одоо түүний цэвэр хөрөнгө 90 сая ам.доллар даваад байна. Тэрбээр “youtube” дээр хамгийн олон дагагчтай уран бүтээлч бөгөөд 4.6 тэрбум хандалтыг авсан байдаг.

 

21. Люпита Нионго

 

Төрсөн огноо: 1983 оны гуравдугаар сарын 1

Төрсөн газар: Мексик

Өндөр: 165 см

 

 

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Тэрбээр Оскарын шагнал хүртсэн анхны Кени-Мексик гаралтай жүжигчин юм.

“East River” богино хэмжээний кинонд тоглосноор уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн байна. “12 Years a Slave”  кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан.

 

22. Коби Смолдерс

 

Төрсөн огноо: 1982 оны дөрөвдүгээр сарын 3

Төрсөн газар: Канад

Өндөр: 173 см

Мэргэжил: Жүжигчин

Марвелын кинонуудад Мариа Хилл дүрээрээ гарч ирсэн байдаг. Мөн "How I Met Your Mother" олон ангит бүтээлд тоглосон. Франц хэлээр чөлөөтэй ярихаас гадна зүрх булаам сайхан инээмсэглэлээрээ хүмүүсийг татдаг нэгэн юм.

 

23. Мила Кунис

 

Төрсөн огноо: 1983 оны наймдугаар сарын 14

Төрсөн газар: Украйн

Өндөр: 163 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Алтан бөмбөрцөг наадамд “Black Swan" киноны дүрээрээ шилдэг туслах эмэгтэй жүжигчин гэсэн төрөлд нэр дэвшсэн байдаг.

7 настай байх үед нь Мила Кунисын гэр бүл Украинаас Лос-Анжелес руу нүүжээ. Тэр хичээлийнхээ дараа жүжигчний дугуйланд явдаг байсан бөгөөд тэр үед нь түүний жүжиглэх авьяасыг олж харжээ. Олон цувралд тоглож байснаас гадна нэг ангит алдартай кинонуудад дүр бүтээсэн байдаг. Тэрбээр адал явдалд ихээхэн дуртай бөгөөд шүхэртэй буултад дуртай.

 

24. Рания аль-Абдулла

 

Төрсөн он сар өдөр: 1970 оны наймдугаар сарын 30

Төрсөн газар: Кувейт

Өндөр: 179 см

Мэргэжил/зиндаа: Хатан хаан

Рания Аль-Абдулла бол Иордан улсын хатан юм. Тэрбээр Иорданы хаантай гэрлэснээсээ хойш боловсрол, эрүүл мэнд, соёлын харьцаа, өсвөр үеийнхэн, олон нийтийг чадавхжуулахтай холбоотой ухуулга сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох болсон. Уг хүчирхэг эмэгтэй өөрийн загварын мэдрэмжээрээ ч их алдартай.

 

25. Анастасия Владимировна Луппова

 

Төрсөн он сар өдөр: 1985 оны зургаадугаар сарын 26

Төрсөн газар: ОХУ

Мэргэжил: Биллиардын тоглогч

Шагнал ба амжилт: 2009 оны "Miss Billiards" тэмцээны ялагч.

Европийн хоёр удаагийн аварга цолтойгоос гадна уг спортыг маш сайн эзэмшсэн тул одоо алдартай дасгалжуулагч болжээ.

 

26. Нина Добрэв

 

Төрсөн он сар өдөр: 1989 оны нэгдүгээр сарын 9

Төрсөн газар: Болгар

Өндөр: 170 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Тэрбээр "The Vampire Diaries" киноны гол дүрд тоглосноороо "People"s Choice" болон "Teen Choice Awards"-аас шагнал хүртсэн.

 

Тэр ямар нэгэн нэр хүндтэй хүн өөрийг нь олж харан, жүжигчин болоход нь туслаасай гэж их хүсдэг байсан бөгөөд үнэхээр ч тийм зүйл болсон байна. Түүнийг Торонто дахь Армстронгийн жүжгийн студид сурч байхад нь анх олж харж, нээсэн байдаг.

27. Ирина Шэйк

 

Төрсөн огноо: 1986 оны нэгдүгээр сарын 6

Төрсөн газар: ОХУ

Өндөр: 178 см

Мэргэжил: Загвар өмсөгч

 

Ирина Шэйк "Intimissimi" дотуур хувцасны брэндийн онцгой нүүр царай болсноороо олонд нэр хүндтэй болсон. Тэрбээр Marc Jacobs, Versace, Givenchy, Bottega зэрэг брэндүүдийн загварын шоунд оролцож байсан.

28. Наргис Факхри

 

Төрсөн огноо: 1979 оны аравдугаар сарын 20

Төрсөн газар: АНУ

Өндөр: 175 см

Мэргэжил: Загвар өмсөгч

Шагнал ба амжилт: "Rockstar" гэх Болливудын кинонд дүр бүтээснээрээ хэд хэдэн шагналд нэр дэвшиж байсан.

Тэрбээр “America’s next top model” тэмцээнд оролцсоноор түүний жүжигчний карьер эхэлсэн юм. Сэтгэл судлал болон Урлагийн Их Сургуулийг төгсөж, зэрэг хүртэж байсан.

 

29. Шрути Хасан

 

Төрсөн огноо: 1986 оны нэгдүгээр сарын 28

Төрсөн газар: Энэтхэг

Өндөр: 173 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: "Filmfares" болон "IIFA Award"-аас шагнал хүртсэн.

Телуг, Тамил, Энэтхэг хэл дээрх олонд кинонд тоглож байсан жүжигчин, дуучин юм. Тэрбээр алдартай хуучны жүжигчин болох Камал Хасаны охин юм.

 

30. Кира Найтли

 

Төрсөн он сар өдөр: 1985 оны гуравдугаар сарын 26

Төрсөн газар: Их Британи

Өндөр: 170 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: "Empire Hero Award", "Teen Choice Award", "People"s Choice Awards" зэрэг шагналуудыг хүртсэн. Мөн Оскар болон Алтан Бөмбөрцөгийн шагналд нэр дэвшсэн.

 

Тэр 1995 онд жүжигчний ажлаа эхлүүлсэн. 2002 онд "bend it like Beckham" киногоороо алдартай болсон. Түүний "Pride and Prejudice" кинонд бүтээсэн дүр нь гайхалтай байсан билээ. "Pirates of the Caribbean" кинонд бүтээсэн дүр нь хамгийн алдартай. Мөн балет, уран зураг, гитар, бишгүүр хөгжим тоглох зэрэг олон авьяастай.

 

 

 

31. Эллисон Уильямс

 

Төрсөн он сар өдөр: 1988 оны дөрөвдүгээр сарын 13

Төрсөн газар: АНУ, Коннектикут

Өндөр: 167 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: HBO-ийн "Girls" цуврал киногоороо MTV Movie, TV Awards зэрэг хэд хэдэн шагналуудад нэр дэвшсэн.

Тэрбээр 2010 онд Йелийн их сургуулийг төгссөн. Тэр байнгын сурч мэдэх гэсэн хүсэлтэй байдаг. Хамгийн сүүлд "Get Out" кинонд бүтээсэн дүрээрээ олон саашаалыг хүртсэн.

 

32. Миранда Керр

 

Төрсөн он, сар, өдөр: 1983 оны дөрөвдүгээр сарын 20

Төрсөн газар: Австрали

Өндөр: 175 см

Мэргэжил: Загвар өмсөгч

Миранда Керр 2007 онд “Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг болсон. Тэр бол Австралиас тодорсон анхны “Victoria Secret”-ийн загвар өмсөгч юм. 13 настайдаа загвар өмсөж эхэлсэн ба 1997 оны “Dolly Magazine” загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Forbes сэтгүүлд 2013 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн хоёрт бичигдсэн хэмээн бичиж байжээ. 2010 онд "Treasure Yourself - Power Thoughts for my Generation" нэртэй номоо гаргасан.

 

33. Александра Даддарио

 

Төрсөн он сар өдөр: 1986 оны гуравдугаар сарын 16

Төрсөн газар: АНУ, Нью Йорк

 

 

Өндөр: 173 см

Мэргэжил: Жүжигчин

Александра Даддарио "Percy Jackson" кинонд тоглосноороо алдартай билээ. Тэрбээр Англи, Итали, Ирланд, Чех гаралтай. Мөн тэрээр "It"s Always Sunny in Philadelphia", "True Detective, “American Horror Story: Hotel” гэх мэт олон цуврал кинонд тоглосон. Тэрбээр саяхан "Baywatch" кинонд тоглосон байна.

 

34. Калки Кёклен

 

Төрсөн он сар өдөр: 1984 оны нэгдүгээр сарын 10

Төрсөн газар: Энэтхэг

Өндөр: 173 см

Мэргэжил: Жүжигчин, зохиолч

Шагнал ба амжилт: "National Film Award", "Filmfare" шагналуудаас гадна хоёр дэлгэцийн шагналыг хүртсэн.

Франц гаралтай уг Энэтхэг жүжигчин өөрийн Болливуд дахь байр суурийг тогтоож чадсан нэгэн. Тэрбээр мөн театрын бүтээл оролцдогоороо алдартай. Лондонгийн их сургуулийн Гоулдсмитийн драмын ангийг төгсөж байжээ.

 

35. Женнифер Лоуренс

 

Төрсөн он сар өдөр: 1990 оны наймдугаар сарын 15

Төрсөн газар: АНУ

Өндөр: 175 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: “Silver Linings Playbook”  кинонд бүтээсэн гол дүрээрээ Оскарын эзэн болсон.

Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад бичигдсэн хамгийн залуу жүжигчин юм. 2013 онд “Time” сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгд бичигдэв. “The Hunger Games”, “Silver Linings Playbook”, “X-men” цуврал кино зэрэг нь түүний хамгийн алдартай бүтээлүүд юм. Тэр "Winter"s Bone" кинонд тоглох гэсэн боловч түүнийг хэтэрхий хөөрхөн байна гэсэн шалтгаанаар тоглуулахгүй өнгөрөөх гэж байсан. Тиймээс тэр Нью-Йорк хотод цас орж байх үед 13 гудамж явган явж, хэдэн хоног угаагаагүй үстэйгээ шалгаруулалтад оролцож байжээ.

 

36. Зои Кравиц

 

Төрсөн он сар өдөр: 1988 оны арванхоёрдугаар сарын 1

Төрсөн газар:АНУ, Калифорни

 

Өндөр: 157 см

 

Мэргэжил: Жүжигчин, загвар өмсөгч, дуучин

Тэрбээр хөгжимчин Лени Кравиц, жүжигчин Лиза Бонет нарын охин юм. “The Divergent” цуврал, “No Reservations” болон “Mad Max” зэрэг кинонд тоглож байсан. Түүнчлэн ‘Elevator Fight’ хамтлагийн гоцлол дуучин юм.

 

 

37. Марион Котийяр

Төрсөн он сар өдөр: 1975 оны есдүгээр сарын 30

Төрсөн газар: Франц

Өндөр: 169 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: "La Vie En Rose" киногоороо Оскарын шагнал хүртсэн.

Аавынхаа тавьж байсан жүжгүүдийн нэгэнд нь анх тоглож байжээ. Тэр Орлеан дахь "Conservatoire d"Art Dramatique" сургуульд суралцаж байсан. Театрт хэд хэдэн жижиг дүрд тоглосныхоо дараа телевизийн шоунуудад мөн жижиг хэмжээний дүрүүд бүтээж байв. Гэхдээ 1990-ээд оны дундуур түүний жүжигчний карьер жинхэнэ утгаараа эхэлсэн билээ.

 

38. Аманда Сейфрид

 

Төрсөн он сар өдөр: 1985 оны арванхоёрдугаар сарын 3

Төрсөн газар: АНУ

Өндөр: 159 см

Мэргэжил: Жүжигчин, дуучин, дуу зохиогч

Шагнал ба амжилт: "People" сэтгүүлээс олон өргөмжлөл хүртэж, "Les Miserables" кинонд тоглосноороо хэд хэдэн шагнал авсан байдаг.

Тэр 2004 онд гарсан өсвөрийн инээдмийн "Mean Girls" кинонд тоглосон. 11 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллан, 15 насандаа жүжигчний ажлаа эхлүүлжээ. "Dear John", "Les Miserables", "Mamma Mia!" зэрэг кинонд тоглож байсан. Тэр амьтдад үнэхээр хайртай бөгөөд Финн гэдэг өхөөрдөм нохойтой юм.

 

39. Адриана Лима

 

Төрсөн огноо: 1981 оны зургаадугаар сарын 12

Төрсөн газар: Бразил

Өндөр: 178 см

 

 

Мэргэжил: Загвар өмсөгч

Жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй тэрбээр 2000 оноос хойш “Victoria Secret”-ийн хамгийн алдартай сахиусан тэнгэрүүдийн нэг болсон. “Forbes” сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийг жагсаалтыг тэргүүлэхэд ойрхон байгаа бөгөөд 65 сая ам.долларын цэвэр хөрөнгөтэй гэнэ.

 

40. Натали Эммануэль

 

Төрсөн он сар өдөр: 1989 оны гуравдугаар сарын 2

Төрсөн газар: Их Британи

Өндөр: 170 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Кино дэлгэцийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байв.

"Game of Thrones" киноны Миссандейн дүрээрээ алдартай бөгөөд "The Maze Runner", "Fast and Furious 7" зэрэг кинонд тоглосон.

 

 

41. Сонам Капур

 

Төрсөн он сар өдөр: 1985 оны зургаадугаар сарын 9

Төрсөн газар: Энэтхэг

Өндөр: 177 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: "Neerja" киногоороо Үндэсний кино наадмын шагналыг хүртэж байсан.

Улс төр, эдийн засгийн чиглэлээр их сургуулиа төгссөн. Тэр "Neerja", "Delhi 6", "Ranjhana" зэрэг Болливудын кинонуудад дүр бүтээсэн. Мөн хэд хэдэн нэр хүндтэй брэндийн нүүр царай юм.

 

42. Кристен Стюарт

 

Төрсөн огноо: 1990 оны дөрөвдүгээр сарын 9

Төрсөн газар: АНУ

Өндөр: 165 см

Мэргэжил: Жүжигчин

Кристен Стюарт 1999 онд жүжигчний карьераа эхлүүлсэн. Тэрбээр "Twilight" кинонд тоглосныхоо дараа "Clouds of Sils Maria, Still Alice", "Personal Shopper" зэрэг кинонд маш гайхалтай дүрүүдийг бүтээсэн байна. 2010 онд Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэгээр шалгарч байсан. Тэр цахилгаан гитар болон бүрээ тоглодог. Мөн Холливудын од болох сонирхол түүнд огт байдаггүйгээс гадна "энэ бол зүгээр нэг ажлаас илүү зүйл" хэмээн ярьдаг байна.

 

43. Зоуи Дешанель

Төрсөн огноо: 1980 оны нэгдүгээр сарын 17

 

Төрсөн газар: АНУ

Өндөр: 168 см

Мэргэжил: Жүжигчин, дуучин, дуу зохиогч

Шагнал ба амжилт: Алтан бөмбөрцөг наадмын телевизийн инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн.

2009 онд гарсан "500 Days of Summer" кинонд бүтээсэн дүрээрээ хамгийн алдартай. Тэр маш олон төрлийн авьяастай. Жүжиглэхийн хажуугаар продюсераар ажилладаг ба дуу бичих дуртай.

 

44. Шей Митчелл

 

Төрсөн он сар өдөр: 1987 оны дөрөвдүгээр сарын 10

Төрсөн газар: Канад

Өндөр: 171 см

Мэргэжил: Жүжигчин, загвар өмсөгч, бизнес эрхлэгч

Тэр бол Канадын жүжигчин, загвар өмсөгч, энтрепренер юм. Шей хагас Филиппин, хагас Ирланд гаралтай. Алдартай телевизийн цуврал болох "Pretty Little Liars" киноны Эмили Филдсийн дүрээрээ алдартай.

 

45. Натали Портман

 

Төрсөн огноо: 1981 оны зургаадугаар сарын 9

Төрсөн газар: Израиль

Өндөр: 160см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Тэрээр "V for Vendetta", "Black Swan" дүрд тоглосноороо Оскар болон Алтан бөмбөрцөгийн шилдэг шагналуудыг хүртсэн.

 

Тэр ахлах сургуульд байхдаа л "Star Wars Episode I - The Phantom Menace" кинонд тоглосон. Портман жүжигчний ажлаа хийхийн хажуугаар Харвардын их сургуулийн сэтгэл судлалын ангид суралцаж байв.

46. Назанин Бониади

 

Төрсөн огноо: 1980 оны тавдугаар сарын 22

Төрсөн газар: Иран

Өндөр: 162 см

Мэргэжил: Жүжигчин

Тэр бол Иранд төрсөн Англи-Америк гаралтай жүжигчин юм. Тэрбээр Ираны хувьсгалын үед төрсөн бөгөөд удалгүй эцэг эх нь Лондонд дахин суурьшсан юм. 2006 оноос эхлэн шинжлэх ухааны чиглэлээр явж байсан тэрбээр кино урлагийн карьер хөөж эхэлсэн. "General Hospital", "How I Met Your Mother", "Scandal", "Homeland" Зэрэг цурвалуудад тоглосон ба "Iron Man", "The Next Three Days" кинонд мөн дүр бүтээж байв.

 

47. Пенелопа Крус

 

Төрсөн он сар өдөр: 1974 оны дөрөвдүгээр сарын 28

Төрсөн газар: Испани

Өндөр: 168 см

Мэргэжил: Загвар өмсөгч, жүжигчин

Шагнал ба амжилт: "Vicky Cristina Barcelona" киногоороо Оскарын шилдэг эмэгтэй туслах жүжигчний шагналыг хүртсэн.

Крус есөн жилийн турш балетаар хичээллэж, ердөө 15 настайдаа гэрээ байгуулж байжээ. Тэрбээр Loreal, Ralph Lauren, Mango болон бусад томоохон брэндүүдийн загварыг өмсөж байсан. "Vicky Cristina Barcelona", "Vanilla Sky", "All The Pretty Horses", "Gothika" зэрэг кинонуудаар нь түүнийг хүмүүс сайн мэднэ.

 

48. Эмма Стоун

 

Төрсөн он сар өдөр: 1988 оны арваннэгдүгээр сарын 6

Төрсөн газар: АНУ

 

 

Өндөр: 168 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: "La La Land" киногоороо 2016 онд Оскар, Алтан бөмбөрцөг зэрэг томоохон шагналуудыг хүртсэн.

Эмма бол өнөө үеийн Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг юм. Тэр "La La Land", "Birdman", "The Amazing Spiderman", "Easy A", "Help" болон бусад олон киногоороо танигдаж, үнэлэгдэж чадсан юм.

 

49. Марго Робби

Төрсөн огноо: 1990 оны долдугаар сарын 2

Төрсөн газар: Австрали

Өндөр: 168 см

Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: 2016 онд адал явдалт киноны шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг "Critics" Choise Awards"-аас хүртсэн.

2000 оны сүүлчээр Австралийн нэгэн инди кинонд тогложээ. 2016 онд "Suicide Squad" киноны харли Квинний дүрийг бүтээсэн бөгөөд тэр жилдээ "The Legend of Tarzan" киноны Жэйний дүрийг бүтээжээ.

50. Жессика Чон

 

Төрсөн он сар өдөр: 1989 оны дөрөвдүгээр сарын 18

Төрсөн газар: АНУ

Өндөр: 163 см

Мэргэжил: Дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч, бизнесмэн

 

Шагнал ба амжилт: Тэр Азийн олон шагналыг хүртсэн.

Солонгос гаралтай уг эмэгтэй Калифорниа мужид төрж, өссөн юм. Тэрбээр Өмнөд Солонгосын нэгэн агентлагийн нүдэнд өртөхдөө дөнгөж 11 настай байсан бөгөөд тэр үед Өмнөд Солонгос руу нүүсэн байна. 2007 онд "Girls" Generation" охидын хамтлагийн гишүүнээр шалгарч, тухайн орны шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн нэг болсон. Мөн "Legally Blonde" киноны Солонгос хувилбарын гол дүрийг бүтээсэн.

 

 Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа

Эх сурвалж: http://www.ub.life/p/15343

ЦЕГ: Цахим гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ ингэж хамгаалаарай
ЦЕГ: Цахим гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ ингэж хамгаалаарай
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​