БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 11-16 хэм, зүүн хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө сэрүүсч 8-10 хэм дулаан байна.
2018 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 6-нд говь талын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар