fbpx Төв аймгийн Заамарыг ТАМ болгосон “Эко алтан Заамар” ХХК-д хариуцлаг тооцох мэдэлтэн байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 10 секунд

Төв аймгийн Заамарыг ТАМ болгосон “Эко алтан Заамар” ХХК-д хариуцлаг тооцох мэдэлтэн байна уу?

Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Эко алтан Заамар” ХХК буюу “Эко Алт” ХХК –ыг тойрсон хэл ам өнөө хүртэл үргэлжилсээр...

Гэхдээ энэхүү компани нь чухам хоёр компани байгаад байна уу эсвэл нэг л компани уу гэдэг сонирхол татдаг нь нууц биш. Хоёр өөр компани уу гэвэл үгүй бололтой. Хоёулангийнх нь оффисын хаяг хоорондоо тохирч байхыг бодоход нэг компани . Хоёр өөр нэрээр үйл ажиллагаа явуулдаг нууцлаг энэхүү компани Кадастрын бүртгэлийн системд “Эко Алтан Заамар” нэрээрээ дөрвөн лиценз эзэмшдэг аж.

Эко Алт ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргатай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-нд хийсэн мониторинг судалгааны дүн” гарчигтай мэдээлэлд захирал Эко Алт ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан захирал Д.Дашчойнхор хэмээн дурдсан байдаг.

Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна. Харин тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар баян Базараагийн өмч.

Тэрбээр өдгөө Алтай аймагт Таяннуурын уурхайгаас жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэгддэг. Үүнээс гадна түүний Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймагт байдаг алтны болон хүдрийн 10 гаруй уурхай нь байнга хэл ам дагуулдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийдэггүй, ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй гэх мэтээр түүнийг дагасан бараан мэдээлэл олон.

Түүнчлэн уул уурхай, бусад бизнесийн салбарт хятадууд болон канадчуудтай хамтарч, заримыг нь залилсан гэх мэдээллийг ч эх сурвалжууд дурдаж байсан юм. Мөн хууль хяналтынхан, холбогдох албан тушаалтнуудыг өөрийн талд шийдвэр гаргуулахдаа гаргууд нэгэн гэдгийг ч онцолж байв.

Баян Базараа гэж хүний мэдлийн компани гэгддэг , “Эко алтан заамар” нь. Энэ хүн алтны маш олон лицензтэй, ихэвчлэн энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийдэггүй гэх яриа ч мөн байдаг

Энэ нууцлаг эзэнтэй хууль бус компанаас болж төв аймгийн Заамар сумын ард иргэд зовсоор байх уу

“Эко алтан заамар" хэмээх компани Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлаж байна.

Бүр тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсаж буй Туул голын хоёр талын эргийг аль аль талаас нь гурван метр хүрэхээргүй шахам эрэг үлдээгээд ухаж, онгичиж байгаа аж

Тус сумын уул ус, газар шороо, ургамал, амьтан, ард олныг тэжээн тэтгэхийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн нутгаар цааш үргэлжлэн олон газар орныг ундаалдаг Туул гол алтны компаниудын төмөр саварт сэглэгдэж, тасрах, голдрил нь өөрчлөгдөхөд ойрхон болсон .Туул голоор ч цогсохгүй энэхүү компаны буруу хууль бус үйл ажилгаанааас болж Баянголын эмчилгээний элэг цөс бөөр гэх мэт дотор эрхтэнд сайн гэгддэг рашаан ширгэсэн гэх талаар нутгийн ард иргэд удаа дараа мэдэгдсэн.

Аливаа A лицензийг олгохдоо тухайн газар орны багийн хурлаар орж, нийгмийн хариуцлагын хүрээндээ ийм тийм ажлууд хийнэ, нөхөн сэргээнэ гэх мэт амлалтуудаа өгч байж багийн хуралд оролцогчдын 80 гаруй хувийн саналаар хүлээн зөвшөөрсөнд тооцож үйл ажиллагаагаа явуулдаг

Хууль ёсоороо аймаг, сумын засаг дарга, байгаль орчны газар, мэргэжлийн хяналт гэх мэт газрууд тавласан гэрээ хийж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог юм байна. Гэтэл иргэддээ мэдэгдэхгүй, иргэдийн хурлаар оруулахгүй гуравласан гэрээ хийчихсэн гэх. Гол усны ойролцоо онцгой бүсэд 50 метрээс дээш газарт олборлолт хийхийн тулд сум, орон нутагтайгаа гуравласан гэрээ хийх ёстой байдаг. Гэтэл дээгүүрээ зохицуулаад, тэр гэрээг хийчихсэн байж болохоор энэхүү хууль бус үйлдлийг манай эрх мэдэлтнүүд мэдсэн ч мэдээгүй мэт нүдэн балай, чихэн дүлий хэдий болтол харж суух юм бол!!!

Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” компанид зохих хариуцлага тооцож, лицензийг цуцалж, зохих хариуцлагыг тооцох төрийн бодлогыг хүлээсэн иргэд цөнхрөнгөө барж сууна.

8 настай балчираас 80 настай хөгшид хүртэл дэлгэцийн хамааралтай болох нь байна шүү дээ
8 настай балчираас 80 настай хөгшид хүртэл дэлгэцийн хамааралтай болох нь байна шүү дээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​