Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 гэр хорооллын 20600 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техник боломжийг бүрдүүлэх зориулалттай эрчим хүчний дамжуулах дэд станц барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/549 дүгээр захирамжаар дэд станцын барилгыг 70 давхрын оршуулгын газарт барихаар төлөвлөж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас барилга барих зурвас газарт орсон шарилыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.Иймд тухай байршилд талийгаач нь байгаа иргэн есдүгээр сарын 14–ний дотор холбоо барина уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ
ДАЛАН ДАВХРЫН ШАРИЛУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.