Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг. Тэр ч утгаараа Отгонтэнгэр хайрханы урд хормойд байрлах Бадархундага рашаанаас сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ.
Тэгвэл, иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэлийг нуураас гаргаж авдаг, ашиг хонжоо харсан цэвдэг сэтгэлтнүүд ч байдаг бололтой. Тодруулбал, Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 10-нд Бадархундага нуураас авсан байж болзошгүй шуудайтай юм үүрсэн, шумбагчийн хувцастай үл таних гурван этгээд мөргөн залбирах гэж очсон нутгийн иргэд рүү гал нээж, нэг иргэний хүзүүрүү буудаж шархдуулаад, машиныг нь унаад зутгжээ.
Иргэдийн мэдээллийн мөрөөр Завхан аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, Отгонтэнгэр хайрханы орчмоос сэжигтнүүдийг баривчилжээ.
Тус хэргийг Завхан аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.