fbpx Хүүхдүүдэд ГАЗРАА “БЭЛЭГЛЭСЭН” иргэддээ баярлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 1 секунд

Хүүхдүүдэд ГАЗРАА “БЭЛЭГЛЭСЭН” иргэддээ баярлалаа

Улаанбаатар хот дэлхийн хотуудаас хамгийн залуу иргэдтэй, метрополитан хотын тоонд зүй ёсоор багтдаг. Өөрөөр хэлбэл, 800 гаруй мянган өрх, 1.3 сая иргэнтэй энэ их айлын хүн ам цаг, минут тутамд өсч буй. Хүн ам тогтвортой өсөх нь эдийн засаг, нийгмийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлдөг ч үүнийг дагасан сөрөг үзэгдэл манай улсад гарах болсон нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал юм.

“Эх орныхоо иргэн болж төрсөн үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхийн төлөө шинээр сургууль, цэцэрлэг барьж байгуулъя гэхээр нийслэлд өөрийн мэдлийн сөөм газар ч алга” гэж хотын мээр хэлсэн удаатай. Тиймээс уг асуудлыг шийдэе гэвэл төр, иргэдийн ойлголцол нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилга барих гэхээр газар алга. Тиймээс ямар сонголттой нүүр тулгарч байна вэ гэхээр иргэдийн эзэмшил, өмчлөлийн газрыг нөхөн олговор олгох замаар улсад буцаан авах арга зам юм. Дэлхийн улс орнуудад шалгарсан аргад тооцогддог уг аргачлалыг манай улсад хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Хэдхэн жилийн өмнө иргэд зөвхөн амин хувийн ашиг сонирхолоо уритал болгодог байсан бол жил ирэх бүр энэ байдал цөөрч, сайн дурын үндсэн дээр газраа чөлөөлж өгөх нь олширох болжээ. Энэ бол сайн мэдээ. Бас сайхан үлгэрлэл юм.

Цөөн хэдхэн жишээ дурьдахад, Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн Д.Чулуунцэцэг өмчлөлийн газраа сайн дурын үндсэн дээр чөлөөлж өгчээ. Бүр нөхөн олговрын урьдчилгаа 60 хувийн төлбөр дансанд нь шилжиж ороогүй байхад хүртэл шүү дээ. Энэ тухайгаа тэрбээр “Манай гэр бүл энэ дүүрэгт олон жил амьдарч байна. 1980-аад онд V хороонд сургууль, цэцэрлэг байсан. Гэвч доороос нь ус гарч хаагдсан юм билээ. Хүүхдүүдээ цэцэрлэгт өгье гэтэл байршил нь хэтэрхий хол учир гэрт нь өнжүүлсэн. Дараа нь сургуульд орох нас болоход Ханын материал дахь 62, Баянхошуу дахь 67 дугаар сургуульд суралцахаар өөр аргагүй болсон. Сургууль нь гэрээс 3-7 км зайтай. Хүргэж өгөх, авахад их зарцуулна. Үүнээс болж ажил хийх боломжгүй болсон. Одоо тэд маань гэр бүлтэй болцгоосон. Хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй нь дээ гэж айж байтал “Газраа чөлөөлж өгвөл шинэ цэцэрлэг, сургуультай болох боломжтой” гэдгийг сонсоод магнайгаа хагартал баярласан. Тиймээс нөхөн олговрын мөнгө дансанд ороогүй байхад нь газраа чөлөөлж өгсөн юм. Манай гудамжны 20-иод айл бүгдээрээ газраа чөлөөлж өгсөн байгаа. Удахгүй шинэ цэцэрлэгтэй болно. Дагаад V хорооны багачууд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Тэд баярлах нь дамжиггүй. Газрын нөхөн олговор сэтгэлд хүрсэн. Гэхдээ зөвхөн өөрийн амин хэрэгцээнээс илүүтэй гэртээ өнжиж байгаа хүүхдүүдийг бодож газраа чөлөөлж өгсөн” гэв.

Тус хорооны нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгийн барилга барихын тулд 20 гаруй айлын газрыг чөлөөлөх ёстой. Эдгээрийн 90 орчим хувь нь газраа чөлөөлж, нөхөн олговроо авчээ. Хэрвээ газар чөлөөлөх ажил энэ сардаа багтаж бүрэн дуусвал цогцолбор барих ажил эхлэхэд бэлэн байгаа аж.

Газраа сайн дураараа, бүр өөрийн хүсэлтээр чөлөөлж өгсөн дараагийн хүн нь Баянзүрх дүүргийн XXIV хорооны иргэн Р.Сүхбаатар. Тэрбээр улсаас өрнүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг уухайлан дэмжсэн шалтгаан нь Д.Чулуунцэцэг гуайтай яг ижилхэн. Тус хороонд сургууль, цэцэрлэг байхгүй учир тэдний хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байгаагүй. Сургуулийн хувьд мөн л гэртээ аль ойрхон гэсэнд нь сурцгаасан. Тиймээс өөрийн хүүхдийн амссан бэрхшээл бусдын үрсэд битгий учраасай гэсэн дээ газраа чөлөөлж өгчээ. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон иргэдийн боловсролд чин сэтгэлээсээ санаа зовнисон иргэдийн хийсэн сонголт. Тэдэн шиг сонголт хийсэн олон арван иргэн бий. Тэдний хийсэн энэ сайн үйлийнх нь буянаар сургууль, цэцэрлэггүй хорооны хүүхэд багачууд тун удахгүй үеийнхэнтэйгээ хөгжилдөн наадаж, бас эрдэм номд шамдан суралцах их аянд гарах боломжтой болох нь. Тиймээс үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцуулъя гэвэл яг тэдэн шиг улсаас өрнүүлсэн ажлыг гар өргөн дэмжих нь зүйтэй юм.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэдхэн хоногийн өмнө болсон “Хот ба сэтгүүлч” уулзалтын үеэр мэдээлсэн юм. Тэрбээр “Сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой нийт хүүхдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Ирэх онд энэ үзүүлэлтийг 90 хувь болгох боломж бүрэн бий. Үүний тулд төр, хувийн хэвшлийн түншлэлээс гадна төр, иргэдийн ойлголцол чухал байна” гэсэн юм.

 Хүүхдүүдэд ГАЗРАА “БЭЛЭГЛЭСЭН”  иргэддээ баярлалаа

 Төрийн зүгээс “Газраа чөлөөлж өг. Сургууль, цэцэрлэг байгуулмаар байна” гэж иргэдэд огт тулган шаардаагүй. Харин ч үл хөдлөх хөрөнгө, газрыг нь боломжийн төвшинд үнэлж, харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэхийг зорьж буй. Тиймдээ ч нөхөн олговорт олгох төсвийг жил ирэх тутамд нэмэгдүүлж байгаа аж. Тодруулбал, 2016 онд 4.97 тэрбум, 2017 онд долоон тэрбум төгрөгийн төсөв батласан бол энэ онд 15 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 2018 онд 101 бүтээн байгуулалтад 1699 нэгж талбарын 216 га газарт газар чөлөөлөлт хийх ёстойгоос 90 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн сайн мэдээг нийслэлийн Газрын албанаас өгсөн юм. Бүтээн байгуулалтын ажлыг дотор нь задалбал, Сэлбэ болон Баянхошуу дэд төв байгуулах, авто зам, замын байгууламж, явган болон дугуйн зам байгуулахад 37, сургууль, цэцэрлэг болон бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барихад 39, эмнэлэг, хорооны цогцолбор, контор байгуулах болон инженерийн шугам сүлжээний 23 байршилд газар чөлөөлөх ёстой юм байна. Түүнчлэн 2018 онд нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өмнөх онуудтай харьцуулахад 4-5 дахин нэмэгджээ. Үүнд, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2015 оноос эхэлсэн бөгөөд Сэлбэ дэд төвийг байгуулахад 326 нэгж талбар өртсөнөөс 272 нэгж талбар, Баянхошуу дэд төв байгуулахад 416 нэгж талбар өртсөнөөс 373 нэгж талбартай зөвшилцөж газар чөлөөлсөн байна. Мөн авто зам болон зам, гүүрийн байгууламжийн 37 ажил төлөвлөгдсөн бөгөөд үүнээс 20 байршлын газар чөлөөлөлт бүрэн дуусч, есөн автозамын ажил энэ онд хэрэгжихгүй тул түр хойшлуулсан бол найман автозамын ажил зөвшилцөх шатандаа байгаа аж. Харин сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд газар чөлөөлж байна. Үүнээс 19 байршлын газар чөлөөлөлт бүрэн дуусч, есөн байршлын газар чөлөөлөлт дуусах шатандаа, харин 11 байршилд зөвшилцөх шатандаа байна гэдэг мэдээллийг мөн өгсөн юм. Дээрх мэдээллээс гадна Баянгол дүүргийн II хороо, 66-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих газар дээр зөвшөөрөлгүй барьсан 25 гаражийг албадан буулгаж, чөлөөлсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн XXII хороо буюу “Цайз” захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих 3000 метрквадрат газар, Сүхбаатар дүүргийн XVIII хороо буюу Бэлхийн эцэст 280 ортой хүүхдийн цэцэрлэг барих 4760 м2 газар, Сонгинохайрхан дүүргийн XXX хороонд 125 дугаар цэцэрлэгийн 240 ортой өргөтгөл, Чингэлтэй дүүргийн XII хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг бүрэн чөлөөлсөн гээд сайн мэдээ ар араасаа хөвөрсөөр байна. Энэ бүгд улсаас өрнүүлж байгаа ажлыг дэмжсэн иргэдийн ач буян. Тэдний буянаар ирэх онд олон мянган хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжтой болох нь. Тиймээс л төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд дэмжиж, харилцан ойлголцоосой гэж хүснэм.

Үндэсний шуудан сонин

Шар айргийн давуу ба хоруу тал
Шар айргийн давуу ба хоруу тал
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​