fbpx Эрчим хүч доголдож, иргэдийг бухимдуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 34 секунд

Эрчим хүч доголдож, иргэдийг бухимдуулав

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр буюу бямба гарагт нийслэл даяар төдийгүй зарим аймагт цахилгааны тасалдал гарсан нь иргэдийг бухимдуулж, амгалан тайван байдлыг алдагдуулснаар зогсохгүй, манай улсын эрчим хүчний хангамж ямар түвшинд байгааг харуулсан явдал боллоо. Дулааны IV цахилгаан станц 00 /тэг/ зогсолтын горимд шилжиж, үйлдвэрлэлийг эхнээс нь явуулах шаардлага үүссэн байна. Үүний улмаас нийслэлийн төвийн зургаан дүүрэг бүхэлдээ цахилгаанаар тасалдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ зогссон юм. Энэ талаар Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч ярихдаа “Станцад ямар нэг осол аваар гараагүй. Гэхдээ юунаас болж станцын үйл ажиллагаа алдагдав гэдгийг хэвийн горимд орсны дараа тодруулна” гэжээ. Бямба гарагийн өглөө 09.54 цагт дулааны сэлгэн залгалт хийх үед станц бүхэлдээ зогссон байна. Ийм байдал сүүлийн 10 жилд гараагүйг мэргэжлийн хүмүүс тодотгож байгаа юм.

Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагууд цахилгааны нөөц хуримтлалаа ашиглаж, үйл ажиллагааг хэвийн явуулж байсан бөгөөд улсын төв нэгдүгээр эмнэлэгт бүдүүн гэдэсний хорт хавдар, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт бөөрний мэс заслыг төлөвлөгөөний дагуу амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс гадна нийслэлийн амаржих газруудад 28, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд есөн ээж хэвийн нярайлж, хүүхдийнхээ дууг сонсч баярлажээ. Таван аймагт цахилгаан, эрчим хүч доголдсон ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих ёсоор хүргэж байсныг ЭМЯ- наас мэдээлсэн байна.

 Харин дээрх эрчим хүчний доголдол нь станцын гэмтэл, аваар осолтой холбоогүй болохыг салбарын яамнаас мэдээлж байгаа юм. Энэ талаар тухайн үед Хөвсгөл аймагт ажиллаж байсан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулахад “Энэ нь ямар нэг осол гэмтэлтэй холбоогүй, зөвхөн үйлдвэрлэлийн технологийн процесстой хамааралтай юм шиг байна. Тиймээс үйл ажиллагааг сэргээхэд хялбар байлаа. Улс орон даяар бус нийслэлийн гол хэрэглэгч, зарим аймагт тасалдал гарсан. Үүний шалтгааныг бид судалж байгаа ч урьдчилан авсан мэдээллээр сэлгэн залгалтын үед технологийн горим зөрчигдсөн байх магадлалтай гэж үзэж байна” гэсэн тайлбар хэлж байлаа. Энэ байдалтай холбогдуулан Эрчим хүчний сайд хэлэхдээ, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд ч хязгаар тавьж байгаа нь манай дулаан, цахилгааны систем бие даасан, боломжийн найдвартай эх үүсвэр биш болохыг харуулж байгааг онцолж байлаа. Энэ оны тавдугаар сарын 30-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн хүчин чадлын дутагдал, ойрын хугацаанд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах талаар ярилцаж байсан. Үүнийг албан ёсоор танилцуулсан эсэхийг мэдэхгүй.

Ямартай ч өнгөрсөн өвөл эрчим хүчний нэгдсэн систем хүчин чадлаа дээд цэгт нь тултал ашиглаж, нэгдүгээр сарын 25- ны өдөр 1262 МВт-ын ачааллыг арай гэж дааж байсан гэнэ. Ер нь дундаж оргил ачаалал нь 1081 МВт байдаг аж. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ирэх өвлийн бэлтгэлийг хангах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “ДЦС-3”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн зарим нэгжид ажиллахад, гүйцэтгэл 80.3 хувьтай байгаа талаар удирдлагууд танилцуулж байсан. “ДЦС-3” компанийн хувьд 250 МВт-ын өргөтгөл барихаар техник эдийн засгийн үндэслэлээ гаргасан. Энэ асуудлаар Ц.Даваасүрэн сайд ОХУ-д аравдугаар сарын эхээр айлчлал хийхээр төлөвлөж, хөнгөлөлттэй зээлийн хүлээлт үүссэн цаг үед ийм явдал боллоо.

Д.МӨНХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Улаанбаатарт 19 хэм дулаан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​