Шүүх: МХЕГ-ын байцаагчдыг цагдан хорих шийдвэр гарсан


МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Эрдэнэбаярын Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Найдангийн Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан аж. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байна. Тус хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхэлсэн. 

Тэгвэл тэднийг сулласан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Эрдэнэбаярын Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Найдангийн Баярсайхан яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн" гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [119.40.98.162] · 2017/12/13

    энэ баярсайхан гэж ямар этгээд байна аа...салбарын нэр бузарласан.


  • царцаа · [66.181.176.191] · 2017/12/13

    хилийн мэргэжлийн хяналт гэж ажлаа хийдэггүй мануухайнууд байдгийн цаана нь ийм юмнууд байдаг болохоор аргач гүй биз