fbpx Ц.Цогзолмаа:Багш бэлтгэх тогтолцоо зөв байвал дэлхийд тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэж чадна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

Ц.Цогзолмаа:Багш бэлтгэх тогтолцоо зөв байвал дэлхийд тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэж чадна

Монголын багш нарын баяр, Монголын ахмадын өдрийг угтан өнөөдөр БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбоо (МАБНХ) хамтран “1000 ахмад багшийн хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг Төрийн ордонд 5 дахь жилдээ зохион байгуулав.

Монголын боловсролын системийг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд багш бэлтгэх тогтолцоондоо анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дурьдаад, “Багш нарын баярын өдөр бид хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна багшийг хөгжүүлэх, боловсролын системтэй холбоотой иргэдээс ирүүлж буй гомдол, түүнийг шийдвэрлэх боломжийг тодорхойлохын төлөө ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг жишиг тогтоохын төлөө ажиллаж байна. Тиймээс 2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Багш бэлтгэх тогтолцоондоо зөв байвал бид дэлхийд тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж чадна. Тиймээс боловсролын яамнаас багш бэлтгэж байгаа 43 дээд сургуульд аттестатчилал явуулахаар төлөвлөж байна. Үүнийг биелүүлэхийн тулд ахмад багш нарын сургаалийг сонсч, туршлага хуваалцах нь туйлын чухал. Тиймээс ахмад багш нараа БСШУСЯ-тай хамтран ажиллахыг уриалж байна” хэмээв.

Мөн үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Ахмад багш нар болон нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал, Ахмад настны тухай хууль баталж, ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлогыг чиглүүлж байна. Түүнчлэн ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах үе шаттай ажлыг эхлүүлж, тэтгэвэр тэтгэмж нэмэхээр төлөвлөж байна. Мөн Н.Учрал гишүүн Багшийн хөгжлийг дэмих тухай хууль санаачлан батлуулсан. Энэ хууль баталснаар боловсролын системийг хөгжүүлэх, багш нарыг ажилласан жилээр бус бүтээмжид нь тулгуурлан цалинжуулдаг болох зэрэг олон боломж бий болсон юм. Эдүгээ боловсролын салбарын өмнө тулгамдсан хамгийн том асуудал бол хувь хүмүүсийг хөгжүүлэх. IQ давамгайлсан бус EQ буюу зүрх сэтгэлийн боловсролтой иргэдийг бэлтгэхэд анхаарах цаг болсон. Өөрөөр хэлбэл, ажилдаа үнэнч ханддаг, бусдад ёс суртахуунтай боловсон хүчин бэлтгэх нь туйлын чухал байна. Энэ чиглэлд ахмад багш нартайгаа хамтран ажиллах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал, “Залуу хойч үеэ эрдэм боловсролтой, хөдөлмөрч иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд үе үеийн багш нарын оруулсан хувь нэмэр өндөр. Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих хуулийг санаачлан батлуулсан юм. Энэ хуулийн хүрээнд багшийн мэдлэг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн баталгааг нэмэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлнэ. Мөн ЕБС-ийн суудал хэтэрсэн нэг ангид 44 болон түүнээс дээш хүүхэдтэй 1-2 ангид туслах багш ажиллуулах, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломжийг бүрдүүлнэ. Багш нарыг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хамруулах асуудлыг ч энэхүү хуульд тусгасан” гэв.

Мөн үеэр БСШУСЯ, МАБНХ хамтран зохион байгуулсан “Бүтээлч ахмад багш нарын хороо”, “Бүтээлч ахмад багш” уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. “Бүтээлч ахмад багш нарын хороо” уралдааны тэргүүн байрт Хөвсгөл аймаг, дэд байрт Багануур дүүрэг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” дунд сургуулийн ахмад багш нарын хороо шалгарсан байна. Харин гутгаар байрт Увс аймаг, Дорноговь аймагийн ахмад багш нарын хороо шалгарав. Завхан аймгийн багш Д.Цагаанхүү “Бүтээлч ахмад багш” уралдаанд тэргүүн байрт шалгарсан бол Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын багш Д.Банзрагч, Дархан-Уул аймгийн багш Н.Нямаа нар удаалжээ. Мөн Өмнөговь аймгийн багш Б.Отгон, Сонгинохайрхан дүүргийн багш О.Дуламсүрэн нар гутгаар байрт шалгарсан байна.

Энэ үеэр “Бүтээлч ахмад багш” уралдааны тэргүүн байрын шагналт, Завхан аймгийн багш Д.Цагаанхүү, “Би Завхан аймгийн ЕБС-д хими, биологийн хичээлийг 32 жил заасан. Энэ хугацаанд монголчуудынхаа эрүүл мэндэд ихээхэн санаа зовдог байсан. Тэтгэвэрт гарсны дараа иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьж, 5 га талбайд төмс тариалж эхэлсэн. Мөн аймгийн иргэдээ өөрсдөө төмс, ногоо тарих боломжийг бүрдүүлэхийн тулд аймгийн телевизүүдтэй хамтран хүнсний ногоо тарих сургалт зохион байгууллаа. Түүнчлэн ногоо тариалах талбай авсан иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр төмсний үр олголоо. Аймаг, сумдаас ажилгүй иргэдийг хүнсний ногоо тариалахад нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж 3 тонн төмс 50 хувийн хөнгөлөлттэй өгсөн зэрэг олон ажил өрнүүлээ. Ингэснээр аймгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд багагүй хувь нэмрээ оруулсан гэж боддог. Нийт тариаланчиддаа химийн бордоо хэрэглэхгүй байхыг, иргэдээ эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байхыг уриалж байна” гэлээ.

“Бүтээлч ахмад багш” уралдааны гутгаар байрын шагналт, Сонгинохайрхан дүүргийн багш О.Дуламсүрэн, “Багш мэргэжлийг эзэмшсэн даруйдаа Говь-Алтай аймгийн Цээл суманд томилогдон ажиллаж байлаа. Тэтгэвэрт гарсны дараа өвөл Жаргалант тосгонд сургууль завсардсан хүүхдүүдэд хичээл зааж, зуны амралтаар хүүхдүүдэд МАА, газар тариалангийн талаар сургалт явуулсан.Миний аав багш, хүү багш. Тиймээс “Удам дамжсан багш” номоо хэвлүүлж, олны хүртээл болгоод байна. Энэ бүх ажлыг минь өндрөөр үнэлж “Бүтээлч багш”-аар шалгаруулсанд талархаж байна” гэв.

Уулзалтын үеэр "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахмад багш П.Цэрэнбатыг шагналаа. Түүнчлэн ахмад багш Т.Ширбазар, Д.Баттогтох, Л.Цэдэндамба нар МАБНХ-ны дээд шагнал “Багшийн гавъяа” одонгоор энгэрээ мялаав.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

П.Ганхүү: Нүүрсний үнийг чөлөөлөх, эсэх нь эрчим хүчний үнэтэй холбоотой
П.Ганхүү: Нүүрсний үнийг чөлөөлөх, эсэх нь эрчим хүчний үнэтэй холбоотой
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​