fbpx Нэг сая 566 мянган км квадрат хэмжээтэй ЯДУУРЛЫН АНГАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 2 секунд

Нэг сая 566 мянган км квадрат хэмжээтэй ЯДУУРЛЫН АНГАЛ

Машины дуут дохио чихэнд чийртэй хүнгэнэж, гудамжинд хүмүүс шахцалдан хаашаа ч юм яаран алхах зуур телевизийн нэвтрүүлэгч бүсгүй мэдээ сонордуулна. “Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг танилцууллаа. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын төвшинг тооцоолсон бөгөөд Монгол улсын ядуурлын төвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд 

29.6 хувьд хүрч 8.0 пунктээр өсчээ. Энэ нь 2016- оны нийт хүн ам болох 3 сая хүнээс 907.5 мянган хүн нь ядууралд өртсөн байна гэсэн үг”. Олон жилийн турш өдөр бүр алхсаар ирсэн гудамжиндаа зогтусч, өндөр шилэн барилгын гадна суурилуулсан нүсэр дэлгэцнээс хараагаа салган, эргэн тойрноо ажиглалаа. Хотын төвийн барилгууд өндөрсөж, том хаяг бүхий дэлхийн брэндүүдээр гоёсон байх авч зөрж өнгөрөх хүмүүсийн нүдэнд гуниг, царайнаас ядарсан төрх харагдана. Өнгөцхөн дүгнэхэд нийгэм тасралтгүй хөгжин дэвшиж, эдийн засаг бага багаар сайжирч байгаа мэт хэрнээ иргэдийн амьдралд гарсан бодит үр дүн, ядуурлын эсрэг дайнд ахиц гарсан нь үгүй аж. Ядуурлын төвшин жилээр биш өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлж, Монголын нийгмийг,, залгиж байгааг тоо баримтууд байтугай та бид өөрсдийн нүдээр батлаад байхад түүнийг бууруулах тэмцлийн замаа эргэж харах, бодитой шийдэлд хүрэх зайлшгүй шаардлагатай. Ер нь Монгол Улсад маань яг юу болоод байна вэ.

Монгол дахь ядуурлын мөн чанар, учир шалтгааныг тодруулж байж бид шийдэл, цаашлаад нийгмийн хөгжил гэсэн асуудлыг ярилцах боломжтой болно. Ядуурал бол нийгэм, эдийн засаг, улс төрийн зохион байгуулалт, зохицуулалтаас болж нийгэмд хоол хүнс, хувцас, мөн амьдрах орон сууц гэсэн үндсэн хэрэгцээ хангагдаж чадахгүй байх тухай ойлголт. Түүний шалтгааныг хоёр хэсэгт хуваан авч үзье. Нэгдүгээрт, төрийн зохисгүй үйл ажиллагаа.

Гурван монгол хүний нэг нь caрд 146 мянган төгрөгөөр амьдралаа аргацааж байгаа явдал даамжирч, цаашид ч нэмэгдэх аюултай байхад уг асуудлыг шийдэж, зогсоох эрх үүрэг бүхий хүмүүс болон тэдний шийдвэр, бодлого оновчгүй байсан гэж дүгнэх эрх Монгол Улсын иргэн бүрт бий. Дэлхий даяар Засгийн газар буюу төрийн удирдлагууд нийгмийн гишүүдийн өмнө үндсэн хэрэгцээг нь хангаж, хамгаалах үүрэг хүлээдэг. Тиймээс өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаад буй ядуурлын буруутнаар өнгөрсөн жилүүдэд засгийн эрхийг барьсан бүлэг, хувь хүмүүстэй холбогдох авлига, хээл хахууль, татвараас бултах, өр зээлийн буруу бодлогыг онцгойлон анхаарч, зохих хариуцлага тооцдог дэлхийн жишиг бий. Үүнээс гадна олон улсын байгууллагуудаас санхүүждэг төсөл болон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч хариуцлага тооцдог зарчим төрийн удирдлагад дутагдаж байгааг анхаарах нь зүйтэй.

Хоёрдугаарт, ядуурлын гол үндэс болсон ажилгүйдлийг шийдэхэд төрийн оновчтой бодлого дутагдсан. 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжиж, ЗХУ болон бусад социапист орнуудаас үзүүлж байсан тусламж зогсож, улс орны эдийн засаг уналтанд орж, ихэнх үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон. Үүний уршгаар ажилгүйдэл их хэмжээгээр бий болж, нийгмийн үйлчилгээний зардал багассанаас боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ доройтож, ядуурал нь нийгэмд тулгамдсан хамгийн том асуудал болж эхэлсэн гэж судлаачид үздэг. Хэдийгээр шилжилтийн үеийн үр дагавруудыг арилгахад чиглэгдсэн ядуурлыг бууруулах хөтөлбөрүүд болон ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх стратеги боловсруулах үе шаттай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж эхэлсэн ч ажилгүйдлийн хамрах цар хүрээ сүүлийн жилүүдэд хумигдсангүй. Ядуурлыг бууруулах чиглэлээр 1994 онд “Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2000 онд “Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр”, 2001 онд “Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг”, 2005 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”, 2012 онд “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” зэргийг баталж, хэрэгжүүлсэн ч ядуурлын төвшин нэмэгдсэн, нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах бодлого хөтөлбөрүүд үр дүнд хүрч, зорилтот бүлэгтээ чиглэж чадаагүйг эндээс дүгнэж болно.

Одоо жинхэнэ онигоо ярьж өгье. Долоо хоногийн өмнө, арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Шангри Ла” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн бодлого 2030” форум болж өнгөрсөн юм. Энэхүү форумаар хэлэлцсэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай танилцсан хэн ч элгээ хөштөл инээх нь магад. Наад зах нь боловсруулсан “мэргэжилтнүүд”-ийнх нь баялаг төсөөлөл, хүсэл мөрөөдлийг шагшин магтаж, зөгнөлт зохиолч болох нигууртай юм гээд далыг нь алгадаж, яасан сайхан амны бэлгэтэй хүү вэ гээд урамшуулмаар санагдана. 2030 онд манай улс ийм болно гэнэ ээ. УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолын хавсралт гээд хайгаад үзээрэй.

1 .Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ.

2.Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.

З.Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.

4.0рлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.

б.Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ.

6. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ.

7. Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно.

8. Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно.

9. Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно.

10. Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн бзйна.

Төгсгөлд нь, “Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, монгол хүн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай амьдрах болтугай” гэжээ. “Болтугай” шүү дээ. Мэдээж томоохон бизнес эрхлэгчид, нам төрийн эрх баригчдын хувьд бэлэгшээлтэй сайхан сонсогдож байгаа нь дамжиггүй. Харин нийгмийн олонхийг бүрдүүлдэг дунд болон дундаас доош орлоготой иргэдэд үнэхээр л тавласан шинжтэй санагдана даа. Үүнийг бичигч би бээр өөрөө энэ хэсэгт харъялагдах тул баттай тийм гэсэн хариулт өгье. Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байхад юун тогтвортой хөгжлийн бодлого вэ. Засгийн газраа дөрвөн жил тогтвортой ажиллуулж чаддаггүй хүмүүсээс ядуурлын эсрэг зохистой бодлого, тоггвортой үйл ажиллагаа, бодит үр дүн хүлээх нь хэр үндэслэлтэй зүйл вэ. Тамгаа дарж сураад, ширээндээ дасч эхлэнгүүт нь дараагийн сайд, дарга нар нь бос гээд хаалгыг нь балбаад эхэлнэ. Хэчнээн өндөр боловсролтой, ажлын туршлагатай байсан ч одоогийн нөхцөлд тогтвортой байх боломж өчүүхэн ч үгүй.

Монгол Улсыг одоо гажуудсан ардчиллын жишээ гэж судлаачид үздэг. Нөгөө хүний эрх, эрх чөлөө гээд бахархаад байдаг зүйлс эрх баригчдын оюун санаанд л оршихоос биш бодит байдал дээр замхран одсон гэсэн үг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед үнэхээр л ажилгүйдэл, ядуурал зэрэг үзэгдэл нийгмийг бүхэлд нь хамарч байгаагүй. Зах зээлийн эдийн засгийн тогголцоонд шилжих үйл явц үргэлжилж байгаа нь энэ юм гэж хариулах эрдэмтэд, эдийн засагчид, улстөрчдөд хандаж хэлье. Ингэж улс орны эдийн засгийг удирддаггүй юм аа нөхдөө. Чөлөөт зах зээл, худалдаагаар эдийн засгийг зохицуулахаас гадна “Шударга ёсны онол”-ын дагуу нийгмийн массыг бүрдүүлэх хэсэгт нийгмийн баялгийг ашигтайгаар хүргэж байх ёстой. Өдөр хоногийг хэрхэн хоолтой өнгөрөөх вэ гэдэгт толгойгоо гашилгаж, ядууралд дарлуулж байгаа иргэдийн тоо хэд байгааг төрийн эрх баригчид мэдэхгүй. Худлаа гэвэл "талхны үнэ”-ийг асуугаад үзэхгүй юу. Авхаалжтай хэд нь “цээжилчихсэн” байж магад. Гэхдээ гурван секундын дотор хариулах хүн бий болов уу даа. Эсвэл нэг шуудай нүүрсний үнийг асуугаад үз. Нийслэлийн хүн амын олонх нь амьдардаг гэр хорооллын иргэдэд тэдний хариулт таалагдана гэдэгт эргэлзэж байна.

Ядуурлаас гаргах ёстой хүмүүс нь нэг иймэрхүү байхад, гарахаар тэмүүлж буй хүмүүсийн хувьд асуудал ямар байна вэ. Мэдээж хүн өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийгөө тэжээх нь зүйн хэрэг. Харин “өөрийгөө тэжээх” боломжийн тухайд харьяалагдаж буй бүлгээсээ хамаараад хүмүүс өөр өөр ойлголттой байх нь аргагүй. Хамгийн эхэнд боловсролын асуудал энд яригдана. Боловсрол эзэмшвэл ажиллах боломжтой болно, ажилтай байвал амьдрах нөхцөл бүрдэх энгийн логик Монголд хэрэгждэггүй юм. Ажилтай байсан ч ядууралд өртөнө, өр зээлдээ дарагдана. Нэг өрийн төлбөрөөс нөгөө өрийн төлбөрийн хооронд иргэн бүрийн амьдрал өнгөрнө, улс орон нь ч ялгаагүй.

Бидний ирээдүй цаашид яах юм бэ. Орлого багатай ядуу айл өрхийн гишүүдэд мэдлэг чадвараа дээшлүүлэх, сурч боловсрох, мэргэжил эзэмших боломж дутагдалтай байдаг учраас ядуурлаас гэтэлгэх боломж улам л “нарийсах” аюул хаяанд ирчихээд байна. Албан бус мэдээгээр 1990 оноос хойш 256 мянган хүүхэд сургуулиас завсардсан гэнэ. Суурь боловсрол эзэмшээгүй тэдгээр хүүхдүүдийн ирээдүйг таамаглахуйяа бэрх. Боловсрол эзэмших эрхээ шууд бус замаар хасуулсан хүүхэд бүр Монгол Улсын иргэн, бас ирээдүй шүү дээ. Ардчилсан Үндсэн хуулийн маань хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд амьд явах, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах гээд иргэн хүний бүхий л эрх, эрх чөлөөг дурдсан байгаа. Монголын төр нийгмийн гишүүдийнхээ үндсэн хэрэгцээг хангах үүргээ биелүүлж чадахгүй, бүр сайн яривал Үндсэн хуулиа зөрчсөөр ирсэн болж таарна. Гэхдээ энэ бүхэнд хариуцлага хүлээх этгээд байхгүй л дээ, хүлээлгэх этгээд бүр байхгүй. Эцсийн дүнд хэлэхэд Монгол Улс нэг сая 566 мянган км квадрат хэмжээтэй ядуурлын ангал болж хувирчихаад байна. Халамж, хангамж, ашиг хүлээгээд байлгүй хүмүүс та нар минь дуугарна байгаа.

 

 

Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Ж.Оюунгэрэл: Бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй
Ж.Оюунгэрэл: Бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​