fbpx Хийморийн овоог “хувийн овоо” болгох гэж буй Г.Мөнхцэцэг та ИЧИХГҮЙ байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 10 секунд

Хийморийн овоог “хувийн овоо” болгох гэж буй Г.Мөнхцэцэг та ИЧИХГҮЙ байна уу?

Зэндэгэнэ овоо буюу Хийморийн овоонд Монголчууд эртнээс сүсэглэж ирсэн байдаг. Тиймдээ ч цагаан сарын шинийн нэгний өглөө эрчүүд Хийморийн овоонд гарч, тухайн жилийн ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээдэг эртний уламжлалтай. Тэгвэл УИХ-ын гишүүн, хатагтай Г.Мөнхцэцэг  Богд Уулын Хийморийн овооны урд амны газрыг Занабазарын музей байгуулах нэрээр хуу хаман авч буй талаар эх сурвалж хэлж байна. Хатагтай Г.Мөнхцэцэг “Данзанравжаа” ТББ-ын нэрээр түрий барин Хийморийн овоо руу хүч түрэмгийлэн дайрч, ойр орчимын газарт нь эзэн суухаар болсон нь, сүсэг бишрэлтэй Монгол түмний хувьд таагүй мэдээ юм. Төр түшнэ гэж зүтгэсээр байгаад гишүүн болсон тэрбээр Хийморийн овоог зайдагнах чинээнд тултлаа даварч буй нь харамсалтай. Хууль тогтоох байгууллагын гишүүн гэсэн эрх сүрээ ашиглан, Дархан цаазат ууланд, сахиустай байж мэдэх овоонд халдаж байгаа нь даанчиг болчимгүй хэрэг юм.

Тиймээс УИХ-ын эрхэмсэг гишүүн түүнээс эл бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг Монголчууд шаардах ёстой. Хатагтай Г.Мөнхцэцэгийн авир үйлдлийн улмаас Хийморийн овоо нэрээ өөрчилж Данзанравжаа овоо болж таарах нь. Ингэж Монголчуудын сүсэг бишрэлийг доромжлох эрх Г.Мөнхцэцэгт байх ёсгүй. Ер нь Г.Мөнхцэцэг хаа байгаа газраа түвэгтэй асуудал дагуулж явдаг. МЗЭ-ийг удирдаж байхдаа өвгөн зохиолчдоос тааруу үгс даанч олон сонссон доо. Өдгөө бурханы оронд заларч буй Зундуйн Дорж агсан Г.Мөнхцэцэгийн талаар нэгэнтээ “Сүүлийн үед хамгийн эвгүй сэтгэл төрүүлээд байгаа сэдэв бол Монголын зохиолчдын 15 дугаар чуулган гэдгийг эд хийж, халтуур номоо ч “Миний лобби” гэж гарчиглаад үндэсний хэл, сэтгэлгүй сайд нэртэй авгайтай, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал хаягтай Гомпилдоогийн Мөнхцэцэг 80 саяын асуудлаар холбогдоно. Үүнийг Авилгалтай тэмцэх газар шалгасан уу, шалгасан. Асуудал гарсан уу гарсан. Босоод ирсэн асуудлыг Ардын цолтой хоёр зохиолч нөгөө хэн дээр орж найруулсан гэж яриад байна, энэ үнэн үү? Энэ худал уу?” хэмээн өгүүлж байв.

Тэгвэл Ардын уран зохиолч, МЗЭ-ийн ахмад гишүүн  Б.Бааст гуай мөн л Г.Мөнхцэцэгт тун ам муутай. Ямартаа л “Эрдэмтэд, судлаачид, олны таньдаг сайхан сайхан зохиолчид, тэр дундаа миний аав ч гэсэн мэргэжлийн ордноороо орохгүй болоод олон жил болж байгааг чи юу гэх вэ? Гурван давхар, давхар болгон нь түрээсийн олон өрөөтэй, зургаахан хүний цалин тавьдаг МЗЭ-ийн байрны түрээсээр орж ирсэн мөнгөө юунд зардаг гэдгээ яагаад бидэнд тайлагнахгүй байгаа юм бэ?Д.Нацагдоржийн музей алга боллоо хэмээн гурван жилийн өмнө олон нийт шаардсаны хүчинд та нар хамгийн дээд давхрын нэг умгар өрөөнд их зохиолчийн гар бичмэл, эд өлгийг дэлгэж тавьж нүд хуурсан. Соёлтой оронд, боловсролтой хүмүүс музейн хадгалалтын стандартыг мөрддөгийг чи мэдэхгүй л дээ. Харин тус музей байрлаж байгаад та нарын үед гуанз болгон түрээсэлсэн, Гэрлэх ёслолын ордны ард талын хоёр давхар өрггөтгөлийн байрыг хэнээс нууж нөөцлөөд байгаа юм?

Өнөөдөр гэтэл ийм хөлдүү чи төрийг хямралаас гаргах юм гэнэ! Төрийг бүү хэл, төрийн бус байгууллагыг аваад явчих мэдлэг, боловсролгүй, за бүр дүүрчээ гэхэд, ядаж чамд сэтгэлийн боловсрол алга юм байна. Уг нь би чамайг говийн хүн голдоо нартай, хүний хатгаасанд ордог гэж бодож явсан, худлаа юм байж. Дагуулж очсон нөхдийг далдуур урвуулдаг онцгой чадварыг чинь хэн хүн андахгүй болсон байна лээ. Мөргөдөг үхрийн эврийг тайрдаг, зуудаг нохойг гинжилдэг шиг, ховоор амьсгалж, хорон хэргээ бүтээж яваа асар завтай хүний хошууг нь тайрвал таарна” хэмээн бухимдангуй бичиж байв.

Монголчууд бид ахмадуудынхаа үгийг сонсдог уламжлалтай. Тэгвэл олон ахмадууд Г.Мөнхцэцэгт ам тааруу. Өдгөө Г.Мөнхцэцэг Хийморийн овоог хувийн эзэмшлээ болгохоор аяглаж буйгаас нь харахад ахмадууд түүнийг зөв л таньжээ.

Шуурхай.мн

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​