fbpx Х.Бадамсүрэн: Шүүхийн ямар ч шийдвэр үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 50 секунд

Х.Бадамсүрэн: Шүүхийн ямар ч шийдвэр үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй

Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь уламжлалт "1000 инженерийн зөвлөгөөн" байлаа. Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт болсон уг зөвлөгөөний үеэр "Эрдэнэт үйлдвэр" компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцсан юм.

-"Эрдэнэт" үйлдвэрийн санаачилгаар зохион байгуулж ирсэн "1000 инженерийн зөвлөгөөн"-ий ач холбогдлын талаар та товчхон дурдана уу? 

-Эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтнуудынхаа бүтээсэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтруулж ашиглавал компаниуд бүтээмжээ  нэмэгдүүлж, зардлаа бууруулах, улмаар ашиг орлогоо өсгөх боломжтой гэж бид үздэг. Энд ганцхан жишээ дурдахад, "Эрдэнэт" үйлдвэр 1979 оноос эхлэн инженер техникийн ажилтнуудын зохион бутээсэн, санаачилж хийсэн шинэ бутээл, оновчтой санаа (ШБОС)-г үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласнаар 2014 он хүртэл 15.2 тэрбум төгрөгийн ур ашиг олсон байдаг. УИХ-аас Инновацийн тухай хуулийг батапсны дараа тус үйлдвэрийн удирдлагаас дотоод дүрэм журамдаа өөрчлөлт  оруулж, дөрвөн хүний орон тоотой Инновацийн төвийг байгуулж, шинэ бутээл, оновчтой санааг тууштай дэмжсэнээр үйлдвэрлэлийн зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Энэ нь мэдлэгт суурилсан инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинжлэх ухаанчаар ажиллаж байгаагийн үр дун гэж хэлж болно. Тийм ч учраас бид төр болон хувийн хэвшлийн эрдэмтэн судлаач, инженерүүдийн санал бодлыг сонсч, үр бүтээлтэй оюуны бүтээлийг үйлдвэрлэлд хэрхэн оновчтой, зөв нэвтрүүлж ашиглах талаар хэлэлцдэг уламжлалт арга хэмжээ нь энэхүү "1000 инженерийн зөвлөгөөн" юм. Энэ нь зөвхөн "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа, техник технологийн асуудал биш, өргөн утгаараа, Монголын уул уурхайн салбарыг илүү хурдацтай хөгжүүлэх, байгаль орчинд үйлдвэрлэлийн процесс нь хор уршиг багатай байх, ажлын уялдаа холбоог хангах тухай өргөн дэлгэр хэлэлцүүлэг гэж ойлгож болно.

-Энэ удаагийн зөвлөгөөнд ШУА-аас нэлээд ач холбогдол өгч оролцсон төдийгүй "Эрдэнэт" үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тэгэхээр үйлдвэрлэлийг шинжлэх ухаантай холбох ажил улам гүн гүнзгий, ойрхон болох нь гэж ойлгож байна л даа?

-Тийм, энэ хамтын ажиллагааны үр дүнд үйлдвэрлэл, шинжлэх ухааны амьд холбоо илүү ойртож, бүтээмжийг дээшлүүлэх, инновацид суурилсан үйлдвэрлэлийг эрчимжүүлж, эцсийн эцэст эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж итгэж байна. Мөн уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчин, инженер техникийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож байгаа нь сайшаалтай. Бид зөвхөн зэс молибден биш бусад эрдэс, тодруулбал, төмөр, жоншны үйлдвэрлэл, металлург, гүн боловсруулж өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ч ярилцаж байна. Ерөнхийдөө, бүхэл бүтэн салбарынхаа асуудлыг хэлэлцэж, инновацид суурилсан үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд анхаарч байгаа нь энэ удаагийн зөвлөгөөний онцлог боллоо.

-Манай улсын "саалийн үнээ"-уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн хамт олны ажил үйлс өөдрөг сайхан байх нь зөвхөн эрдэнэтчүүдийн төдийгүй улс орны эдийн засагт томоохон үүрэгтэй, өмнө нь ч тийм байлаа. Тийм болохоор уурхайчдынхаа ажлын амжилт бүтээлээс цөөн тоо баримт хэлнэ үү?

-Манай хамт олон энэ оны эхний найман сарын байдлаар техник, технологийн бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувиар биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгө, орлогын төлөвлөгөөг давуулсан. Өнгөрсөн онд "Эрдэнэт" үйлдвэр 40 жилийнхээ түүхэнд хамгийн Өндөр ашиг орлоготой ажилласан. Үүний үрээр улс, орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол энэ оны эхний найман сард түүний 80 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөвт төвлөрүүлчихээд байна. Хэдийгээр сүүлийн хэдэн сард зэсийн үнэ унасан ч цэвэр ашиг болон орлого оны эцэст өмнөх жилийн хэмжээнд гарна гэсэн эерэг хүлээлттэй байгаа. Үйлдвэрийн хамт олны хувьд ирэх 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ гаргачихаад итгэл төгс ажиллаж байна.

-Бас нэг баярлууштай мэдээ нь Эрдэнэтийн овоог ашиглах нөөцийн хэмжээ нэмэгдсэн гэж сонссон. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эрдэнэтийн нөөц 40-өөд жилийн дараа дуусна гэсэн яриа саяхан гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн онд хийсэн геологи хайгуулын үр дүн, энэ жил явуулсан хайгуулын ажлын явцад "Эрдэнэт" дахиад 60 жил ажиллах нөөц байгааг батапсан. Тиймээс ойрын 15 жилийн хугацаанд техник технологийг боловсронгуй болгох ажилд хөрөнгө зарцуулж, анхаарлаа хандуулж байна. Үйлдвэр маань одоо 40 жил ажиллачихсан учраас насжилт өндөр, элэгдэл хорогдол их байх нь тодорхой. Тэдгээрийг сольж шинэчилснээр нөөц боломжоо ашиглах, үүний хамт дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологийг үе шаттай нэвтрүүлсээр байх болно. Одоогоор ашиглаж буй ил уурхай гүнзгийрч, тэр хэрээр өртөг зардал нь нэмэгдэж, хүдрийн агууламж багасч байна. Тодруулбал, ашиглаж эхэлснээс хойш агууламж хоёр дахин багассаар 0.480-0.490 орчим хувьтай болсон. Иймээс мөслөг урсгалт тээврийн технологийг нэвтрүүлнэ. Өнөөдөр том даацын автомашинаар хуулсан хөрс, дамжуулга буюу конвейрын системд шилжүүлнэ гэхчилэн төлөвлөсөн ажил олон байна. Баяжуулах фабрикийн металл авалтыг өнгөрсөн онд 89 хувьд хургэсэн нь бас л дээд амжилт байлаа. Хурсэн энэ төвшнийг бууруулахгуй байх нь хүдрийн агууламжийн багасгалтыг нөхөх гол арга байх юм.

-"Эрдэнэт" үйлдвэрийг монголчууд дангаараа аваад явах боломж аль ч талаасаа бүрдсэн гэж ойлгож байна. Гэхдээ боловсон хүчний бодпогоо анхаарах шаардлагатай гэдгийг ахмад уурхайчин, инженерүүд хэлж байсан. Энэ талаар ямар ажил хийх вэ? 

-Хамтарсан үйлдвэр байхад "Эрдэнэт"-д олон тооны мэргэжилтнээс гадна оросууд ажилладаг байсан. Одоо Монголын үндэсний компани болсонтой холбоотойгоор гадаадын мэргэжилтний тоог эрс цөөрүүлж байна. Өнөөдөр зарим нарийн мэргэжлийн болон гэрээт /контрактный/ ажилтнууд ажилладаг. Мөн өртөг зардлыг нэмэгдүүлж байгаа ч ирээдүй хойч үеэ дэлхийн хэл-орос хэлийг сурахад ойр дөхөм гэж ойлгож, үйлдвэрийн санхүүжилтээр орос сургууль, цэцэрлэгийг ажиллуулж байна. Үйлдвэрийн ажилтан, ажилчдын хувьд нэгэн үе солигдож байна гэж хэлж болно. Одоо манай анхдагчид өндөр насны амралт эдэлж, тэдний үр хүүхэд дараагийн үеийнхэн нь ээлж халааг нь нэр төртэй залгамжлан үйлдвэрээ ажиллуулж байгаад нь талархаж, бас бахархаж явдаг юм. Нөгөө талаар үйлдвэрлэлийн процесст өртөг зардлыг багасгаж компанийн сайн засаглалыг бэхжүүлэхийн тулд менежментээ сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нарийн тооцоо судалгаатай, шинжлэх ухаанч байдлаар хандахдаа тэдгээрийн холбоог улам ойртуулахын төлөө ажиллаж байна.

-Тантай уулзсан болохоор асуухгүй өнгөрөхийн аргагүй нэг үйл явдал бол улсын Дээд шүүхээс "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголын зэс" корлорацитай холбоотой хувь эзэмшлийн асуудал байдаг. Энэ талаар танай компанийн удирдлага, таны байр суурь ямар байна вэ?

-Энэ асуудлыг нэлээд удаан ярьж, олон шатны янз бүрийн л шийдвэр гарсан. Гэхдээ энд "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагын байр суурийг илэрхийлэхэд хэцүү төвөгтэй юм. Холбогдох хууль хүчний байгууллага болон маргааныг шийдвэрлэдэг төвшний л асуудал гэж ойлгож байна. Бидний хувьд ямар ч нөхцөл байдалд үйлдвэрлэлийг хэвийн, тасралтгүй явуулах, үр ашгийг өндөр байлгах, хамт олны уур амьсгалыг алдуулахгүйн төлөө л ажиллана. Энэ үйлдвэрийг удирдаж байгаа миний хувьд ч нийт бүрэлдэхүүн ийм л байр суурь, үзэл бодолтой байгаа. Өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн үр ашиг өндөр, үйлдвэрлэл хэвийн жигд явж хэтийн ирээдүй тодорхой байна. Апь ч шатны шүүхийн ямар ч шийдвэртэй холбоотойгоор үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, тэгэх ч ёсгүй юм.

Д.Мөнхжаргал

 Дотоодын програмистууд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй болгоход хамтарч ажиллана
Дотоодын програмистууд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй болгоход хамтарч ажиллана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​