fbpx "Хулгайлсанаа" буцааснаар "хулгайч" магтуулдаггүй юм, Ж.Энхбаяраа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 39 секунд

“Хулгайлсанаа“ буцааснаар “хулгайч“ магтуулдаггүй юм, Ж.Энхбаяраа

УИХ-ын нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газрыг огцрохыг шаардаад буй юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх шийд гаргасан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргахаар болж, хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад байна.

ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн захирал тэргүүтэй 4 хүнийг АТГ-аас баривчилж, Б.Батзоригийг нэмж шалгахаар прокурор түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн юм.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа, Т.Солтан, А.Сүхбат, Х.Болорчулуун, Н.Учрал, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан тэргүүтнүүд ЖДҮХ-ийг дэмжих Сангаас хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болоод байгаа.

Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүд дийлэнхи нь мэлзэж, хэвлэлийнхнээс зугтаж буй бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь : "Угаасаа мэдээлэлд ойр хүмүүс л зээл авдаг шд. Би бол хөнгөлөлттэй зээл авсандаа уучлалт гуйхгүй" хэмээн мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Н.Учрал зээлээ төлнө хэмээсэн ч өдгөө буцааж өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Харин шударга ёс, хууль зарчим ярих дуртай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өчигдөр zarig.mn сайтад тайлбар өгөх үеэрээ өөрийгөө өмөөрөх гэж оролдов. Тодруулбал тэрээр төрөөс авсан нэн хөнгөлөлттэй зээлээ эргүүлэн төлж буйгаа мэдэгдээд улмаар: "Үнээн, Ж.Энхбаяр гэж хүний компаниуд ХХААХҮЯ-ий Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангаас тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Улс төрийн шуугиантай холбоотойгоор зээлээ бүрэн төлөхийг компанийхандаа хэлсэн, одоогийн байдлаар бүрэн төлж дуусгасан. Ямар зорилготой зээл авсан вэ? гэхээр  би хөдөө аж ахуйн салбартай холбоотой бизнес хийдэг хүн.

Сэлэнгэ  гэдэг махны чиглэлийн үхрийн чиглэлийг 20-р зуунд Монголчууд бий болгосон. 1990 он гараад үндсэндээ устаж, хувь хүмүүсийн гар дээр цөөн тоогоор үлдсэн. Тэгээд энэ үйлдрийг сэргээх чиглэлээр л зээл авч бизнес хийж байгаа. Зорилго нь их сайхан" гэсэн юм.

Хэрэв сандраад, андуураад ярьчихаагүй л бол энэ яриа нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бол хууль ёс, зарчим мэдэхгүй,  ерөөс улс төр гээчийн зорилгыг огт ойлгоогүй, "цэл ногоон", "түв түүхийгээрээ" нэгэн гэдгийг харуулчихлаа.

Учир нь

1-т УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь ёс зүйгүй, сонирхлын зөрчил илтэд үүсгэсэн үйлдэл бөгөөд

2-т Уг зээлийг авахдаа ХХААХҮЯ, ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн удирдлагад нөлөөлсөн нь тогтоогдвол эрүүгийн ноцтой гэмт хэрэг болох учиртай.

Гэтэл иргэдэд бизнес хийх боломжийг олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах учиртай УИХ-ын гишүүн өөрөө төрөөс зээл авчихаад "Бизнесийн маань зорилго уг нь зөв байгаа юм" гэж тайлбарлаад сууж байгааг зүгээр л Монголын ард түмнийг доромжилж, тохуурхаж байна гэж үзэхээс өөр аргагүй.

МАН-ын зарим сонгуультнууд Ж.Энхбаяр, Н.Учрал нарын авсан зээлээ эргүүлэн төлсөн энэ үйлдлийг сайшааж, улс төрд сайн жишиг, шинэ соёл боллоо хэмээн магтах нь өрөвдөлтэй. Зүйрлэвэл цагдаад баригдмагцаа хулгайлснаа буцаан өгсөн хулгайч МАН-ын зарим дарга нарын дүгнэлтээр бол эр зоригтой нэгэн болох юм гэнэ.

Юутай ч генерал эцгийнхээ захиасыг эрхэмлэн яваагаа ярьж, шударга ёс бусдаас шаардан олон нийтэд өөрийгөө сурталчилдаг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр лав түмэн олноо гэх хүн биш гэдгийг түүний ёс зүйгүй үйлдэл нотоллоо.

Тэрээр олон нийтэд бизнес хийх, шинийг сэдэх, хэрэгжүүлэх боломж олгохын төлөө явах бус өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө л өөртөө төрөөс хөнгөлөлттэй зээл авч, бизнес хийдэг  нэгэн гэдэг нь илчлэгдэж, "чанга дуутай тэмцэгч улс төрч"-ийнх нь баг "хууларлаа." 

Мэдээж Ж.Энхбаярт хөдөө аж ахуйн салбарт бизнес хийгээд Сэлэнгэ үхрийн үйлдрийг сэргээж, бизнес хийгээд явах эрх хувь хүнийх нь хувьд бий л дээ. Гэхдээ ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах тангарагтай УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа өгснийхөө дараа ...

М.Гал

Эх сурвалж: Sonin.mn 

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​