fbpx СҮҮЛЧИЙН ШИЖИР АЛТЫГ ТА ЭЗЭМШДЭГ ГЭВЭЛ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ БАЙХ БОЛНО 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 31 секунд

СҮҮЛЧИЙН ШИЖИР АЛТЫГ ТА ЭЗЭМШДЭГ ГЭВЭЛ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ БАЙХ БОЛНО 

Алтыг банкинд тушаадаг гэж л мэдэхээс алтан гулдмай худалдан авах боломж нээгдсэнийг саяхан л мэдлээ. Голомт банк яагаад алтан гулдмай гаргах болсныг сонирхвол?

Би Голомт банкинд сүүлийн хоёр жил алтны дилерээр ажиллаж байна. Энэ хугацаанд одоогийн алт арилжааны зах зээл алтыг хамгийн үр ашиггүй ашиглаж буйг ухаарсан.  Учир нь алт олборлогчид бидэнд, бид Монголбанкинд, Монголбанк дэлхийн зах зээл рүү зардаг.

Гэтэл энэ байдлаар дахиад 50 жил үргэлжилбэл “Алт гэж сайхан эрдэнэ байсан” гэж хоосон яриад суух л үлдэнэ. 50 жил хол сонсогдовч бид алтаа ухаж эхлээд аль хэдийнэ 30 жил болж байна шүү дээ. Тиймээс нөхөн сэргэдэггүй, олдоц бага, дэлхий нийтээр хатуу валют хэмээн хүлээн зөвшөөрдөг энэхүү үнэт эрдэнээ аль болох нэмүү өртөг шингээн эх орныхоо эдийн засагт яаж эргэлдүүлэх вэ гэж удаан бодсон. Энэ бодлын маань биелэл болж “Шижир алтан гулдмай” хэмээх уг бүтээгдэхүүн гараад байна.

Тэгэхээр бид алтыг хамгийн үр ашиггүй хэлбэрээр ашигладаг байх нь. Өөр ямар ашигтай хувилбарууд байж болох вэ?

Одоо ашиглаж байгаа “олборлоод зарах” гэсэн энэ модел нь зөвхөн алт олборлогчид, банкуудад л ашигтай. Гэтэл ОУ-д “олборлоод хөрөнгө оруулах” модел үйлчилж байна.

2017 онд дэлхий даяар 728.4 тонн биет алтан гулдмайд хөрөнгө оруулалт хийснийг Дэлхийн алтны консулаас зарласан. Мөн 2017 онд дэлхийн алтны эрэлтийн 54 хувийг алтны гоёл чимэглэлийн эрэлт эзэлж байна. Үүний 712 тонныг БНХАУ, 561 тонныг нь Энэтхэг эзэлжээ. Эдгээр улс цэвэршүүлсэн алтаар гоёл чимэглэл урлаж, өндөр үнээр худалддаг.

Одоохондоо энэ хоёр хувилбарын нэгийг Монголд шууд хэрэгжүүлчих боломжгүй юм. Иймээс бид дундын хувилбар гаргасан нь “Шижир алтан гулдмай”. Уг бүтээгдэхүүнийг Монголынхоо байгалийн баялгийг хайрладаг, тэр дундаа алт хэмээх үнэт эрдэнийн ач холбогдол, үнэ цэн, утга учрыг ойлгодог, ойлгохыг хүсдэг хүмүүст зориулан гаргасан юм.

Тус шижир алтан гулдмайг өөртөө дурсгал болгон авч, эсвэл бусдад бэлэглэх нь утга агуулгын хувьд гүн сэтгэгдэл төрүүлэхүйц үнэ цэнэтэй бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Утга агуулгын хувьд гүн сэтгэгдэл төрүүлэхүйц гэдгийг тодруулбал?

Нэгдүгээрт, энэ шижир алтыг Монгол  орныхоо хөрснөөс олборлосон. Бид байгалийн баялгаасаа бага ч болов эх орондоо авч үлдсэнээр алтны ач холбогдол, үнэ цэнийг үр хүүхэд, хойч үедээ ойлгуулах боломж бүрдэх юм. Гэтэл одоо алт бол ердөө л олборлогч компани, арилжааны банк хоорондын бизнес болоод байна шүү дээ.

Хоёрдугаарт, Алтны химийн тэмдэглэгээ нь Au буюу Aurum гэсэн Грек үгний товчлол. Орчуулбал “нарны туяа”, “үүрийн гэгээ” гэсэн үг. Иймээс хүн төрөлхтөн алтыг мандан бадрахын бэлгэдэл болсон наран ургахтай адилтгадаг байна. Харин галаа тахидаг бидний хувьд алт нь галын дөл шиг өөдлөн дэвжих, урган төлжихийг бэлгэддэг. Тэгэхээр шижир алтан гулдмайг бэлгэнд өгч, авч байгаа хүмүүсийн хувьд алт нь гүн утга учиртай, үнэ цэнтэй бэлэг юм.  

Гуравдугаарт, манай алтан гулдмай тус бүр дахин давтагдашгүй сериал дугаартай. Иймээс өөрийн болон эсвэл бэлэглэх хүнийхээ шүтдэг тоо бүхий сериалтай гулдмайг захиалах боломжтой. Жишээ нь, 8-ын тоо баяр жаргал, элбэг хангалуун амьдрал, урт удаан нас, өсөн дэвжихийг бэлэгддэг.

Алтны гарал үүсэл гэж чухал зүйл байдаг шүү дээ. Та бүхэн гулдмай хийх алтаа яаж сонгодог вэ?

Алтыг сайн муу аливаа энергийг шингээж, хадгалдаг гэж үздэг. Тиймээс гарал үүсэл нь тодорхойгүй алтаар гулдмай хийж яав ч болохгүй. Монголбанкинд 2017 онд тушаагдсан нийт алтны 65 хувийг иргэд тушаажээ. Харин үлдсэн 35 хувийг нь ААН-үүд тушаасан байна. Бидний хувьд хууль, дүрэм, журам, стандартын дагуу алт олборлосон аж ахуй нэгжүүдийн алтаар гулдмайгаа хийж сертификат дээрээ бичдэг.

Танай алтан гулдмай 999 сорьцтой гэсэн. Энийг хэн тогтоож, баталгаажуулдаг юм бэ? Хөндлөнгийн байгууллага уу?

Монгол Улсын хэмжээнд сорьц тогтоодог ганц л байгууллага бий. Тэр нь Үнэт металлын сорьцын хяналтын газар.Тэд гулдмайнаас дээж авч шинжлээд сорьцыг нь тогтоодог. Түүнийг баталгаажуулсан сорьцын дардсыг алтан гулдмай дээр дарсан байгаа.

Гулдмайн хэмжээ болон үнийн хувьд?

Нэг алтан гулдмайд 1 унц буюу 31.1 грамм алт орсон. Одоогийн 1 унц алтан гулдмайн үнэ 4 - 5 сая төгрөг.

Ер нь хэзээ нэгэн цагт алт үнэ цэнээ алдаж байсан тохиолдол бий юу?

Алт бол хэзээ ч үнэ цэнээ үл алдах хөрөнгө байсаар ирсэн. 1968 онд 1 унц алт 35 ам.доллар байсан бол одоо 1,190 ам.долларт хүрч 34 дахин өсчээ.

Монгол Улсын алтны нөөц дундрахад таны гар дээрх шижир алтан гулдмайн үнэ хэд дахин өсөхийг таашгүй юм. Хамгийн гол нь Монгол орны хөрснөөс олборлосон сүүлчийн шижир алтыг та эзэмшдэг гэвэл утга учир, үнэ цэн нь юугаар ч хэмжигдэхгүй  болов уу.

Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ

АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ
АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​