fbpx Сүмо бөхийн холбоо 25 жилийн ойгоо нийгмийн оролцоотой тэмцээн, уралдаанаар эхлүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 18 секунд

Сүмо бөхийн холбоо 25 жилийн ойгоо нийгмийн оролцоотой тэмцээн, уралдаанаар эхлүүлж байна

Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр тус холбооноос хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулж байна.

2016 онд анх удаагаа Монгол Улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэр хүндтэйгээр зохион байгуулсан нь спорт сонирхогч төдийгүй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын холбооноос өндөр үнэлэлт авсан юм. Тус тэмцээнд 36 орны 380 тамирчин болоод 100 гаруй албаны хүмүүс оролцжээ. Буянт-Ухаа спортын ордонд нийт 2 өдөр үргэлжилсэн тус тэмцээн нь 2 өдрийн турш 5000 үзэгчтэй байснаараа Дэлхийн сүмо бөхийн холбооны түүхэнд дээд амжилт болж үлдсэн юм.

Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, Кёкүшюзан Д.Батбаяр:  “Анх 26 жилийн өмнө Японд зургаан хүүхэд очоод жил болж байхад Сүмо бөхийн холбоо байгуулагдсан түүхтэй. Тэр зургаан хүүхдийн нэг нь би байсан бөгөөд дөнгөж очоод Макушта зиндаанд намайг түрүүлж байхад Сүмо бөхийн холбоо байгуулагдсан байдаг. 23 жилийн өмнө хадаг сүүтэй тамгаа надад гардуулж өгч байсан. Тэр цагаас хойш 30-аад монгол залуусд Японы мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгсөн. Эдгээр залуусаас Японы мэргэжлийн сүмогийн Их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байна. Одоогоор дөрвөн аварга төрөөд байгаа.  Ингэснээр дэлхийд тэр дундаа Японд Монгол гэж ямар улс орон байдгыг таниулж, мэдрүүлж өглөө. Японы үндэсний спорт сүмо Монголооор амьсгалж байна. Монголын бөхчүүд маш амжилттай барилдаж байна.” гэв.

Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн ойн хүрээнд олон тэмцээн, уралдаан  зохион байгуулахаар болжээ. Түүний нэг нь хүүхдүүдийн гар зургийн уралдаан юм.

“Сүмо 25” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан зарлав

Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдаад 25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сүмо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сүмо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах  зорилготой гар зургийн уралдаан зарлаж байна.
Тавигдах шаардлага:

  • Уралдаанд 8-16 хүртэлх насны хүүхдүүд оролцоно.
  • Гар зургийн аль ч төрлөөр оролцож болно.
  • А3-аас дээш хэмжээтэй цаасан дээр зурсан байна.
  • Зургийн ард өөрийн Овог нэр, Нас, Хаяг, Холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
  • Баяр эзэлсэн оролцогчид уралдааны шагнал гардуулах ёслолд өөрөө болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт заавал хүрэлцэн ирнэ.

Уралдааны шагналын сан:
Нэгдүгээр байр: Япон улсад аялах, Дисней лэнд үзэх эрх
Хоёрдугаар байр: Iphone X гар утас
Гуравдугаар байр: 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Шагналт байр: 2 хүүхэд тус бүр 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг
Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
Уралдааны материалыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р эмийн сан, “Кёкүшю тауэр”-ын 1 давхарт   хүлээн авна.

Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна. Шилдэг бүтээлийн эзэнд Япон улсад аялж, башё үзэх эрх, удаах байруудад Iphone X гар утас, таван зуун мянган төгрөгөөр урамшуулах аж.

Ойн зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ы үеэр үзэгчдийн дунд 10 азтан шалгаруулах бөгөөд сүпэр азтан “Жалам хар” брэндийн мотоцикл, удаах 4 азтан тус бүр хагас сая төгрөг, азтай таван үзэгч тус бүр 200 мянган төгрөг хожино. Барилдааны үеэр урлаг, соёлын алдартнууд ая дуугаа өргөхөөс гадна өөр олон сонирхолтой сюрпризүүд үзэгч олныг хүлээж байна.

Сүмог шимтэн үздэг үзэгчдийн дунд “21аймгийн иргэдээс хэн нь сүмо мэдэх вэ” сэдэвт АХА танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамтран зохион байгуулах аж.

Н.МӨНХБАТАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
Н.МӨНХБАТАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​