fbpx Ерөнхийлөгчтэй хослож “попрох” яах вэ, зээл авсан сайд нартаа хариуцлага тооц, У.Хүрэлсүх ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 58 секунд

Ерөнхийлөгчтэй хослож “попрох” яах вэ, зээл авсан сайд нартаа хариуцлага тооц, У.Хүрэлсүх ээ

Ардын нам 2016 оны УИХ-ын сонгуульд цалин, тэтгэвэр нэмнэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, ард түмнийхээ амьжиргааг 

сайжруулна гэсэн амлалттай орсон. Ард түмэн түүнд итгэж УИХ-д үнэмлэхүй олонх болгосон. Ингэж  УИХ-д 65 суудалтай болсон Ардын намын мөрийн хөтөлбөр болоод амлалтыг  Засгийн газар нь хэрэгжүүлэх учиртай. Гэтэл  33, 32-оор хуваагдан  Засгийн газраа унагааж, дараагийнхыг байгуулаад жил тойрлоо.  Ард түмнээ дэмжсэн, цалин, тэтгэвэр нэмсэн юм алга. Харин өөрсдийн түрийвчийг зузаатгаж, ах, дүү, хамаатан садангаа дэмжсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй  зээлийг хэрхэн хуваарилснаар илрээд байна.

Иргэд нь 30 хувийн хүүтэй зээл аваад  хүү, алдангид нь  “алуулж” байхад УИХ-ын гишүүд, сайд нар  950 саяас  хоёр тэрбум төгрөгийг жилийн гуравхан хувийн хүүтэйгээр авсанд олон нийт бухимдаж, хариуцлага нэхэж эхэлсэн. Гэтэл  Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зээлээ төлөөд уучлал гуйвал 2020 оны сонгуульд нэр дэвшүүлнэ”   хэмээн   толгойг нь илснээс өөр  дорвитой арга хэмжээг авч чадсангүй. Өнөөдрийг хүртэл тэрээр  ЖДҮХС-аас зээл авсан сайд нараа өндгөө дарсан тахиа шиг хамгаалж сууна.  Ерөнхийлөгчийн зүгээс   Засгийн газарт шаардлага тавиагүй атлаа  УИХ-ыг тараах санал оруулав. Ингэснээр МАН дотооддоо    “УИХ тар”, “Засгийн газар огцор” гэлцэн талцаж байна. Яг үнэндээ  бол энэ нь хариуцлага ч ярьж буй юм биш, Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хамтран улс төрийн тавцанд “попорч”, “Гуравдугаар ээлжийнхэн”  буюу халаасны нөхдөө гаргаж ирэх жүжгийг дэглэж сууна. Иймээс эрх баригчдад ичих булчирхай алга гэдгийг ард түмэн өнгөрч буй өдрүүдэд хангалттай харлаа,  үзлээ.

Хариуцлага нэхсэн эдгээр өдрүүдэд, мөн хариуцлагын тухайд ярих ёстой субьектүүд нь “Загас мэт” дуугүй байгаа   энэ цагт УИХ-ын  түвшинд  М.Энхболд л ерөнхий аудиторыг  дуудан ажлаа өгөх шаардлага тавилаа. Үүнийг УИХ-ын даргын хувьд тэрээр хариуцлага тооцож эхэллээ гэж ойлгож болох. Тэгвэл  Ерөнхий аудиторын хувьд ЖДҮХС-гаас зээл авсаны учир ийнхүү ажлаа хүлээлгэж өгөхөөр болж байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд зөвхөн   ХХААХҮ-ийн сайд Д.Батзориг гэх ганц хүнийг  огцруулснаар хариуцлага тооцчихсон  хэмээн гэдийгээд сууж болох уу. Нэг сайд нь эрх мэдлийнхээ хүрээнд зээл тарааж бусад нь хувааж авсан энэ явдал  бүгд үсэн тохирч хийсэн “бүлэг хулгайн хэрэг” шиг  харагдаж байгаа юм. Ийм байхад зөвхөн   нэг нь хариуцлага хүлээсэн болж   “хөшиг татаад”  түүний ард бусад нь үлдэж олон нийтийг хуурч болохгүй. Засгийн газрын түвшинд хариуцлагыг хэзээ жинхэнээс нь эхлүүлэх  вэ гэдгийг сонгогчид Ардын намын дарга У.Хүрэлсүхээс асуух эрхтэй.  Тухайлбал, ЖДҮХГ-аас  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хоёр тэрбум төгрөгийг зээлснийг амтай болгон ярьж байна. Ер нь ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан асуудал яригдаж эхэлснээс хойш өдөр болгон шинэ хүмүүс, өндөр албан  тушаалтнуудын нэр тодорч, авсан зээлийн хэмжээ мэдээлэгдэх болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүдийн гэр бүл, хамаатан садан нэр дурдагдаж байна. Тэр бүү хэл, Ерөнхийлөгчийн хүмүүнлэгийн зөвлөх С.Пүрэвсүрэнгийн нөхөр ЖДҮДС-гаас зээл авсан талаар мэдээлэл цацагдлаа. Тэр байтугай  Төрийн тэргүүнд хүмүүнлэгийн асуудлаар зөвлөдөг зөвлөх  С.Пүрэвсүрэн нь 140 гаруй хүнийг БНСУ руу явуулж өгнө гэж 450 сая төгрөг залилж аваад эрэн сурвалжлагдаж байгааг ч зарим эх сурвалжууд мэдээллээ. Иймээс төрийн мэдлийн 20 гаруй санг бүгдийг шалга гэсэн шахалт, шаардлага, шүүмжлэл тасрахгүй байна. Дээр нь сайд, гишүүд “Хөтөлбөр”-үүдэд гар дүрсэн, эсэх асуудлыг ч шалгах ёстой гэсэн мэдээллүүд ч дуулдаад эхэллээ. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг ч хэн авч хэрхэн хэрэгжүүлдгийг шалгаад үзэх хэрэгтэй гэдгийг зарим эх сурвалж хэлжээ.  Засгийн газрын зарим гишүүний  ёс зүйгүй үйлдэл ч хэрээс хэтэрч байгааг ил, далд ярьж, тэр бүү хэл Ерөнхий сайдад өөрт нь мэдээлэл очсоор байгааг “ЖДҮХС-гийн зээлийг би мэдэхгүй” гэсэн шигээ “Мэдэхгүй” гэж  мэлзэхгүй  болов уу.

Оросын нэрт зохиолч С.Маршакын  “Муурын байшин” жүжигт  хүүхдүүд “Муурын байшин шатлаа, шатлаа. Муухай үнэр гарлаа” хэмээн дуулж байдаг шиг  Засгийн газрын гишүүд  муу зүйл олныг хийсний уршгаар  муухай үнэр гараад удлаа. Ерөнхий сайд та, ЖДҮХС-г цөлмөчихөөд  энд тэнд ил далдаар  ёс бус үйлдэл хийж яваа  танхимын сайд нараа хэзээ огцруулах вэ. Шатаж утаа нь уугиж орчныг бохирдуулж  байгаа танхимаа харсар суугаад хамт шатах юм уу?

Ч.ЗОТОЛ  /ЗУУНЫ МЭДЭЭ/

“ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
“ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​