fbpx Тамгын газрын даргаа огцруулаач, Ерөнхийлөгч өө!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 16 секунд

Тамгын газрын даргаа огцруулаач, Ерөнхийлөгч өө!

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-г “тоносон” түшээдийн баримт өдөр бүр шинэ сенсаациар баяжиж байна. 

Хэвлэлүүдийн дэлгэж тавиад байгаа баримтаар Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдыгоо огцруулахаас өөр сонголт алга. Аавын хүүг алаг үзэж болохгүй биз дээ. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Хэвлэлийн албаны дарга Ж.Цэсэнг нөхрийнх нь компани ЖДҮХС-гаас зээл авсан гэсэн үндэслэлээр  ажлаас нь чөлөөлсөн.  Харин одоо Тамгын газрын даргаар ажиллаж байгаа З.Энхболдынх нь ЖДҮХС руу МАН-ынхнаас урьтаж, гар дүрсэн баримтыг хэвлэлүүд дэлгэж тавиад байхад нүдэн балай, чихэн дүлий хандвал ард түмэн гудамжинд гарч жагсан, Ерөнхийлөгчийг өөрийг нь огцруулах шаардлагыг тавьж эхлэх биз. Угаасаа ч энэ асуудлыг хөндөөд эхэлсэн. Юун УИХ-ыг тараах.

Баримтаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ардчилсан намыг эрх барьж байхад буюу УИХ-ын даргын алба хаших үедээ туслах, бизнесийн хамтрагч, бэр, худынхаа нэрээр займчуулан зээл “хусжээ”. Тодруулбал, 2013 онд “Арвай милк” ХХК нь ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ компани нь З.Энхболдын бизнесийн хамтрагч Ж.Даваасүрэнгийн нэр дээр бүртгэлтэй аж. Уг зээлийг авахдаа Алпин үүлдрийн ашиг шим ихтэй ямаа Франц улсаас оруулж ирнэ гэж зээл авсан ч эцэст нь зээлээ төлөлгүй луу унжиж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам олгосон зээлээ буцаан авахын тулд шүүхэд ханджээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бол Өвөрхангай аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Ж.Даваасүрэн нь Өвөрхангай аймаг дахь туслахуудын нэг, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүн аж.

Баримт үүгээр дуусахгүй,  Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баянчандмань милк” ХХК нь З.Энхболдын бага дүү З. Хишигтогтохын эхнэр Алтантуяагийн аав Б.Ваанчигийн нэр дээр байдаг. Уг компани 2013 онд Франц улсаас 50 үхэр авчрах зардлыг нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яам даажээ. Энэ үед тус яамны сайдаар Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байв. Харин тэд энэ булхайгаа илрэхгүй гэж бодсон бололтой юм.

Өнгөрсөн өдрүүдэд ЖДҮХС-гийн зээл тойрсон дуулиантай асуудал дэлгэгдэхэд Ардчилсан намынхнаас хамгийн томоор хашгирч, сошиалд идэвхтэй жиргэж МАН-ынхныг “шилийн сайн” хулгайчаар нь дуудсан хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд.

Ерөнхийлөгч Х.Баттулга ч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн хамаарал бүхий компанид болон Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүст Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа зээл олгоогүй гэж ярьсан ч удалгүй баригдлаа.

Салбарын сайд хүлээн зөвшөөрөөгүй байхад Франц улсаас авчирсан үхрийн тээврийн зардлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах уу. Яамныхаа төсвийг салбарын сайд нь УИХ-аар хамгаалуулж, батлуулж авдаг.  Юунд хэдэн төгрөг зарцуулахаа, тэр тусмаа хэний үхрийн зардлыг төсвийн хөрөнгөөр даах болсныг тухайн үеийн сайд Х.Баттулга мэдэлгүй гарын үсэг зурсан гэвэл ёстой хүүхэд, нохойн доог болох биз.

Аавын хүүг алаг үзэхгүй гэж ардын үг бий. Нэгэнтээ Тамгын газрын дарга тань ЖДҮХС-гаас бизнесийн хамтрагчдаа зээл авч өгсөн нь баримтуудаар илэрч, худынхаа нэр дээр байгуулсан компанийнхаа үхрийг татвар төлөгчдийн мөнгөөр даалгасан байхад явуулахгүй бол жинхэнэ онигоо болно биз дээ.

М.Болд

Эх сурвалж: Shuud.mn

ОДОО Л БИД ЁРООЛ РУУГАА ДӨХӨЖ ЯВНА
ОДОО Л БИД ЁРООЛ РУУГАА ДӨХӨЖ ЯВНА
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​