fbpx Зах хязгааргүй ертөнцөд ч зааг, хяналт хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 19 секунд

Зах хязгааргүй ертөнцөд ч зааг, хяналт хэрэгтэй

Бидний өдөр тутмын амьдрал техник технологиос ихээхэн хамааралтай болж байна. Тэр тусмаа интернэт хэмээх “дэлхийг хэрсэн аалзны тор”-той салшгүй холбоотой болов. Хүн төрөлхтөн бодит болон хийсвэр ертөнцөд зэрэгцэн амьдрах болсон нь сайны хажуугаар саар зүйлийг ч авчирч байна. Зарим улс цахим нийгэм бүтээн байгуулж эхлэв. Иргэд нь гэрээсээ гарахгүйгээр сонгуульд саналаа өгч, бүх төрлийн тайлан, мэдээ бэлтгэн, холбогдох маягт, гэрээ хэлцэл дээр гарын үсгээ гар утаснаасаа “зурж” буй. Компаниа хэдхэн минутийн дотор бүртгүүлж, хөрөнгө болон холбогдох хуулийн мэдээллийг гар утсаараа шалгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төр засаг нь баталгаажуулан, интернэтээр аюулгүй борлуулж байна. Төр засгийн байгууллагууд нь ч бүх төвшиндөө мэдээллээ холбож, иргэддээ онлайнаар үйлчлэх болжээ.

Цахим нийгэм амжилттай цогцлоосон улс орнууд мэдээлэл холбооны төвлөрсөн бус, нээлттэй дэд бүтэц байгуулж, төрөл бүрийн үйлчилгээ, мэдээллийн баазуудаа өөр хооронд нь холбожээ. Цаг хугацааны явцад ийм дэд бүтэц нь шинэ салбар, шинэ бүтээгдэхүүнээр нэмэгдэн баяжсаар цахим нийгэм өргөжин тэлж, шинэ хэрэгцээ шаардлагыг хангадаг болж байна. Хамгийн өгөөжтэй цахим нийгэм байгуулж буй улсуудын нэг болох Эстонид нийтийн засаглалын ил тод, нээлттэй байдлыг урьд өмнө байгаагүй төвшинд хангаж, хувь хүн, төр засаг, бизнесийн мэдээллийг аюулгүй байдлын өндөр хамгаалалттай цахим орчинд хүссэн үедээ солилцох боломж бүрдүүлжээ. Технологи хурдтай хөгжихийн хэрээр цахим орон зайг буруугаар ашиглах гэмт хэрэгтнүүдийн чадвар ч сайжирсаар байна. Цахим гэмт хэрэгтнүүдийн учруулах хохирол 2020 он гэхэд гурван тэрбум ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог Microsoft-ийн Төв болон Зүүн Европын бүсийн маркетингийн ахлах менежер Жорж Копилашвили гаргажээ. Тиймээс улс орнуудын Засгийн газар цахим аюулгүй байдалдаа ихээхэн анхаарал хандуулах болов. Хамгийн ойрын жишээ гэвэл БНХАУ өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Цахим сүлжээний аюулгүй байдлын тухай хууль баталж, энэ жилийн зургаадугаар сараас мөрдөж эхэллээ.

Гэтэл манай улсын цахим орчинд ямар ч хяналт, интернэтийн хэрэглээг хязгаарлаж, танаж буй бодлого алга. Манайд хэрэглэж буй интернэтийн хурдыг нь л хязгаарладаг болохоос ёс суртахуун, хууль зөрчсөн үйлдлийг хязгаарладаггүй. Тиймээс цахим орчинг буруу байдлаар ашигладаг хүн олширсон.

Тухайлбал, хэн нэгнийг цахим орчинд гүтгэн доромжлох, шантаажлах байдал хэрээс хэтрэв. Зарим нэгэн нь уйдаагаа гаргахын тулд санаанаасаа гэмт хэрэг зохиож, нийгмийг түгшээн кайф авдаг болжээ. Олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан бусдын нэр хүндэд халдах, хувийн зураг, мэдээллийг нь ил болгох, хөрөнгө мөнгө залилах гээд олон төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд цахим орчинд газар авч байна. Зарим нь алдартай хүний өмнөөс цахим хаяг нээж, түүгээрээ олны анхаарлын төвд орж, бусдыг гүтгэн доромжилж нэр хүндэд нь халдаг болсон. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед монголчууд фэйсбүүк, твиттерийг мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас нь ашиглахаа больж, бусдыг гүтгэн доромжлох, худал шуугиан дэгдээх, олон лайк цуглуулж мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах болжээ. Хамгийн энгийн жишээ дурдахад, өнгөрсөн жил нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа хүүхдээ сугавчлан гадаа зогсож байгаа хүний зургийг “Баянхошууны эцэст нялх хүүхдийг нимгэн даавуунд ороочихсон ганц шил архиар солино гээд бариад явж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Энэ мэдээг цахим сүлжээнд тавьснаас хойш хурдтай тархаж олон нийт ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, тухайн хүнийг үгийн муухайгаар хараан доромжилж, зарим нэг сайтаар ч энэ талаар мэдээлж эхэлсэн юм. Гэтэл цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, “Тухайн зураг дээр байсан эрэгтэй ач охиноо түр салхилуулаад явж байсныг зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч олон нийтийн сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж, нэр хүндэд нь халдсан. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж анх тараасан хүнийг нь олж хариуцлага хүлээлгэхээр боллоо" гэж мэдэгдсэн юм. Цахим гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу насанд хүрээгүй хүүхдүүд байна. Дээхэн үед эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарч, хаана юу хийж байгааг нь хянах боломжтой байсан бол өнөө цагт тийм боломжгүй болсон гэж хэлж болно. Учир нь, гэртээ компьютерийнхээ урд томоотой суугаа хүүхдээ хараад эцэг эхчүүд гэрээс гарч дэмий тэнэдэггүй сайн хүүхэд гэж боддог.

Гэтэл таны хүүхэд цахим ертөнцөд нуугдаж буй хорон санаат гэмт хэрэгтнүүдэд хууртаад маш том эрсдэлд орчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй. Өсвөр насны хүүхдүүд фэйсбүүк хуудастаа дунджаар 2000 найзтай байдаг аж. Энэ хамгийн том эрсдэл юм. Өсвөр насны хүүхдүүдийн постыг харж байхад ихэвчлэн "Лайк дарвал дотно чатлая, би эхэлнэ”, "Relationship хийх нь лайк" гэх мэт пост бичсэн байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд хамгийн том боломж болдог байна. Тиймээс мэдээллийг богино хугацаанд олон нийтэд тараах, олон найз нөхөдтэй болох боломжтой хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог цахим ертөнцөд хэт нээлттэй байх нь хүйтэн сэтгэлтнүүдэд амархан өгөөш болдог. Мөн фэйсбүүкт хуурамч хаяг нээж, садар самууныг сурталчилж, биеэ үнэлэх зорилготой группууд олон байна. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас ийм 40 гаруй нууц группийг илрүүлсэн. Харин энэ төрлийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх боломж бага байдаг гэж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Очирбат хэллээ. Хуулиараа давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг болохоор ял шийтгэл авсан нь цөөхөн байдаг гэнэ. Садар самуун сурталчилсан гэсэн зүйл ангиар 2014 онд нэг, 2015 онд хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ийм асуудал цахим сайт болон фэйсбүүкт их гардаг. Нууц групп үүсгэх ч юм уу бусдад садар самуун сурталчлах зэргээр хууль зөрчдөг. Хууль зүйн яамнаас чиглэл ирүүлсний дагуу 2016 онд нийт 50 нууц группийг илрүүлж таслан зогсоожээ. Гэхдээ энэ нь давтан үйлдэл биш учраас эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Мөн бага хандалттай сайтууд хэрэглэгчдийнхээ тоог өсгөх, "Google Ads" ашиглан хэдэн төгрөгтэй болох зорилгоор худал мэдээ цацаж, садар самуун сурталчилсан мэдээллүүд бэлтгэж, сошиал ертөнцөөр цацах нь бий. Мөн энэ төрлийн сайтууд урлаг, хошин шогийн оддыг нас барсан гэж худал мэдээлэл цацаж хандалтаа ихэсгэдэгт хэлэх ч үг олдохгүй юм. Цахим ертөнцийн хамгийн ардчилсан, цензургүй гэж хэлж болохоор хуудсын нэг нь твиттэр буюу жиргээ.

Энгийн иргэнээс эхлүүлээд цэрэг, улс төр, урлаг соёл, спорт, нийгмийн салбарт ажиллаж буй нөлөө бүхий эрхмээс авахуулаад хэнбугай ч энэ хуудсанд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Тиймдээ ч нийгэм, эдийн засаг, урлаг соёл, улс төрийн цаашлаад жалга довны үзэл ч энд өдөр бүр өрнөж байна. Албан бус судалгаагаар Монголын твиттэр ашиглагчдын тоо 100 мянга гаруй байдаг аж. Үүний дийлэнх хувийг 18- 35 орчим насныхан эзэлдэг. Энэ сүлжээнд ихэвчлэн улс төрчдийг шүүмжилж, гүтгэн доромжилсон байх юм. Засгийн газар, ажлаа хийдэггүй дарга, хууль хяналтын байгууллагынхны хуудуутай үйлдлийг шүүмжиллээ гээд тухайн жиргээчийг барихгүй, цагдахгүй бас хорьдоггүй нь онцлог, давуу тал гэж хэлж болно. Сүүлийн хэдэн жил цахим орчинг ашиглан үндэсний уламжлал, нийтлэг үнэлэмж, шашин шүтлэг зэрэг соёлын суурь шинж чанартай асуудлаар олон нийтийн сэтгэл хөдлөлийг удирдан залах, сонгуулийн дүнг өөрт ашигтайгаар эргүүлэх явдал нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, популист улстөрчид цахим орчны хяналтгүй байдлыг ашиглан хуурамч мэдээ, гүтгэлэг тарааж, сонгуулийн дүнд нөлөөлж байгаа юм. Сонгуулийн үеэр олны анхаарлыг татах, өрсөлдөгчийн нэр хүндийг унагах зорилготой их хэмжээний зохиомол мэдээллүүд нийгмийн сүлжээнд тарааж байснаас хамгийн анхаарал татсан зарим сурталчилгааг Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээний үр нөлөөний талаарх мониторингийн судалгаанд дурджээ. Судалгаанд бичсэнээр өнгөрсөн зургаадугаар сарын 1, 2-нд буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад нэр дэвшигч Х.Баттулгын багаас фейсбүүкт “М.Энхболдын удам угсааны тухай”, “Эрэлхэг монгол залуугийн үхэл”, “Эзэн Чингисийг доромжилж байна” хэмээх гурван янзын бичлэгийг байршуулсан нь сонгуулийн дүнд ихээхэн нөлөөлсөн байх магадлалтай. Энэ мэт Монгол Улсын интертнэт хэрэглээнд ямар ч хяналт байдаггүйг дахин хэлье. Тиймээс гэмт хэрэг үйлдэх сэдэл болж байгаа зах хязгааргүй цахим ертөнцийн хэрэглээнд бага ч гэсэн хяналт тавьж хуульчлах хэрэгтэй болжээ.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Fashion Tv-тэй Монголын Тансаг Мода загварын агентлаг хамтран ажиллана
Fashion Tv-тэй Монголын Тансаг Мода загварын агентлаг хамтран ажиллана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​