Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, ЮНЕСКО-гийн Төв байгууллагын Шинжлэх ухааны бодлого, чадавхыг бэхжүүлэх газрын мэргэжилтэн Мануел Рикардо Галиндо Морено болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Байгалийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Филипп Пипаерт нартай уулзлаа.
Уулзалтаар шинжлэх ухааны салбарын статистикийн өнөөгийн байдал болон цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн тус салбарт хэрэглэж буй олон улсын арга аргачлалыг нэвтрүүлэх, олон улсад харьцуулагдахуйц тоо мэдээллийг гаргахад хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.