fbpx МАН-ЫН ХАГАРАЛ, ТӨРИЙН АЖИЛ, БОЙКОТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 11 секунд

МАН-ЫН ХАГАРАЛ, ТӨРИЙН АЖИЛ, БОЙКОТ

УИХ-ын чуулган өчигдөр хуваарийн дагуу хуралдаж чадаагүй.  Эрх баригч намд үүссэн улс төрийн тэмцэл, бүлэглэл хоорондын эрх ашгийн өрсөлдөөн  өчигдрөөс эхлэн төрийн ажлыг гацаанд  ороход хүргэв.  Нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.  Харин нөгөө эсрэг бүлгийн зүгээс Засгийн газраа  унагахгүй байх талаар бүхий л арга хэмжээг авч байна.  Дээр нь  Төрийн тэргүүний  зүгээс 2019 оны Төсвийн тухай хууль хориг тавьсан гээд улс төрд олон эрх ашгийн огтлолцол үүсээд байна. Энэ огтлолцол нь сүүлдээ парламентын үйл ажиллагаанд нөлөөлж эхэллээ.  Ийнхүү  өчигдөр Төрийн ордонд болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


“ИРГЭДЭЭ БОСЛОГО ТЭМЦЭЛД УРИАЛСАН ЕРӨНХИЙ САЙД ОГЦРОХ ЁСТОЙ”


УИХ дахь 33-ын бүлэг буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талынхан өчигдөр ажил хаялаа.  Үүнээс болж чуулганы үдээс өмнөх хуралдааны ирц бүрдсэнгүй. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, Наториатын тухай хууль ,  Үндсэн хуулийн Цэцийн 14 дэх дүгнэлт, Захиргааны Ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг  хэлэлцэх байв. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд гишүүдийн нэрийг дуудаж чуулгандаа оролцохыг хүлээсэн. Бараг л хоёр цаг хүлээсний эцэст чуулганы хуралдааныг “хүчээр” эхлүүллээ.  Гишүүд улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байр  сууриа илэрхийлэв.  Тухайлбал, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Өнөөдөр Монголд хуулийн засаглал байна уу  гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Эрх мэдэлтнүүдийн засаглалтай орон болчихлоо. Төрийн тэргүүн ямар үндэслэлээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг чөлөөлсөн бэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк зэвсгээр яах гэж байгаа юм. Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна. Ингэж ард түмнээ бослого тэмцэлд уриалан дуудаж байсан гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хараагүй юм байна. У.Хүрэлсүх өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд хийх ёс суртахууны эрхгүй хүн гэдгээ харууллаа” гэсэн юм.  Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр,  Д.Оюун­хорол, Д.Хаянхярваа нар байр сууриа илэрхийлж,  Засгийн газрыг огцрох нь зүйтэй гэж байв.  Мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд орж ирж хоригоо танилцуулаагүй.  Ийнхүү АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор чуулганаас хоёр цагийн завсарлага авснаар үдээс өмнө хуралдаан өндөрлөв.
 

АН-ЫН ХОЁР ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЛД КНОП ДАРНА

 

Чуулганы танхимд улс төрийн уур амьсгал нэлээд ширүүн өрнөсөн бол гадна танхимд ч гишүүд байр сууриа илэрхийллээ.  МАН-ын 33-ын бүлгийн төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг  хариуцлагаа хүлээж огцрохоос нааш хурал­даандаа суухгүй гэсэн байр суурийг илэрхийлж байв.  Мөн тэдэнтэй  энэ удаа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хамтран мэдээлэл хийсэн нь улс төрийн тоглолт нэлээд сонирхолтой өрнөж байгааг харуулсан юм. Учир нь АН-ын улс төрийн зөвлөл өн­гөр­сөн долоо хоногт хурал­даж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн.  Харин өчигдөр намын хоёр ч гишүүн нь улс төрийн зөвлөлийнхөө шийдвэрийг дагахгүйгээр Засгийн газрын талд кноп дарахаар болсноо зарласан юм.  Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Намын улс төрийн шийдвэрийг  гишүүд дагах учиртай.  Хэрэв дагахгүй бол зөвлөлөөс арга хэмжээ авч ажиллана” гэсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн Л.Болд   “Та нар дандаа намын юм яриад байх юм. Өнөөдөр бид ард түмэн, Монгол Улсын хувь заяаг ярьж байна. Монголын УИХ ийм ямар нөхцөл байдалд байгааг хар л даа. Ээлжит бус чуулганаа хуралдуулж чадахгүй байна гэдэг чинь аймшиг байхгүй юу. Үндсэн хууль зөрчигдөж байна. Би Үндсэн хууль тогтоомжийг баталсан хүний нэг. Би зөвхөн Үндсэн хуулийн талд л байна. Энэ Засгийн газар огцорно. Огцронгуут маргааш нь энэ бүлэглэл дахин засгийн эрхийг авна. Тэгээд ард түмнийг ангал руу түлхэнэ” гэсэн юм. Ийнхүү УИХ-ын хуралд суухгүй, УИХ-ын даргыг огцруулна, Засгийн газрыг авч үлдэнэ гэсэн талд 40 гишүүний нэр яригдаж байлаа.
 


С.Жавхлан: 65 ГИШҮҮН ЭЭЛЖЛЭН ХООЛЛООД ДУУСАХГҮЙ НЬ Л ДЭЭ

 

Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдрөөс эхлэн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд явна.  У.Хүрэлсүхийн Засгийн газар унах уу, үлдэх үү гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.  Тэгвэл өчигдөр УИХ-ын бие даагч  гишүүн С.Жавхлан байр сууриа  илэрхийллээ. Түүний Төрийн ордон дахь өрөөнд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх орж нэлээд удаан ярилцсан. Эцэстээ ямар шийдэлд хүрсэн талаар түүнээс тодруулахад “Бид Ц.Бат-Энхийн барьж яваа цаасан дээр гарын үсэг зураагүй. Монголоор энэ хулгайчууд тоглоод байна. Энэ газар ямар хүмүүс цугларч, бугшсан байдгийг монголчууд харлаа. Тиймээс хоёуланг нь дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл дараагийнх нь Засгийн газрын томилгоон дээр хөндөлсөж хэвтэнэ. Энэ 65 ээлжилж хоолонд ороод таарлаа. Гэхдээ энэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа Монголын ард түмэн олонд ашигтай. Нэгнийгээ барьж идээд булайгаа дэлгэлцээд л байг” гэсэн юм. Үүнээс харахад УИХ-ын гишүүн С.Жавхлан Засгийн газрыг огцруулахад кноп дарахгүй юм байна. Нэг санал хүчингүй гэсэн үг. Тэгэхээр 74 гишүүний саналаар энэ Засгийн газрын хувь заяа шийдэгдэж магадгүй болж байгаа юм.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨВТ ТАВЬСАН ХОРИГ  ТОДОТГОЛТОЙГООР ЧУУЛГАНД ОРЖ ИРЭВ

 

АН-ын бүлэг Ерөн­хий­лөгчийн хоригоор хоёр цагийн завсарлага авч, УИХ-ын үдээс хойшх хуралдаан 15:00 цагт эхэллээ.  38 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал­даанд  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төсөвт тавьсан хоригийг танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригоо тодотгон оруулж ирсэн учраас намын бүлгээр дахин хэлэлцэх  шаардлагатай гэж үзэн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн завсарлага хүсч  уг асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.  Ерөнхийлөгчийн 2019 оны Төсөвт бүхэлд нь хориг тавьсан  асуудал хоёр ч байнгын хороон дээр унасан.  Тэгээд УИХ-ын чуулганы хуралдаанд ирэхдээ тодотголтой орж ирсэн асуудлаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбар өглөө.  Тэрээр “Энэ бичиг нь  урьд өмнө нь болж байгаагүй үйлдэл дээ. Хэлэлцүүлгийн явцад орж ирсэн асуудал учраас дахин байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж би үзэж байгаа юм. Хоригийн хугацаа ирэх лхагва гаригт дуусна. Энэ хугацаандаа амжиж байнгын хороод хуралдаад УИХ-аар оруулж хэлэл­цэх боломж­той гэв. Мөн өчигд­рийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөн­хий Аудитор  Д.Хүрэл­баатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж дэмжив. Ийн­хүү УИХ-ын өчигдрийн хуралдааны ирц арай гэж бүрдлээ.  Хоёр асуудлыг хэлэлцэн, нэгийг нь баталж,  Ерөн­хийлөгчийн хоригийг байнгын хороо руу буцаав. Эрх баригч намын хагарал, ашиг сонирхлын төлөөх тэмцэл сүүлдээ төрийн ажлыг гацааж эхэллээ.  Төрийн ордонд нэг талаас УИХ-ын дарга М.Энхболдыг, нөгөө талаас Засгийн газрын тэргүүнийг огцруулах гэсэн тэмцэл өрнөж байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

ӨНДГИЙГ ХЭР УДААН ХАДГАЛЖ БОЛОХ ВЭ?
ӨНДГИЙГ ХЭР УДААН ХАДГАЛЖ БОЛОХ ВЭ?
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​