fbpx Э.Цагаан-Уул: Тайзан дээрээс аавынхаа өмнө нэг л удаа шүлгээ уншсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
14 минут 43 секунд

Э.Цагаан-Уул: Тайзан дээрээс аавынхаа өмнө нэг л удаа шүлгээ уншсан

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны хүү Цагаан-Уултай ярилцлаа. Тэрбээр аавынхаа зүүднээс эхлэлтэй хүсэл мөрөөдлийг нь гүйцээхийн тулд "Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жин хэмээх төслийн ажил эхлүүлжээ.
 
-Ууган хүү нь аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх болсонд олон түмэн талархалтай хандаж байна. Тэмээн жингээр ном түгээх ажлын бэлтгэл хэдэн хувьтай байна вэ?
 
-Зүүдний цэнхэр алсаас эхлэлтэй, түүнээсээ гэгээ түүж хүслээ биелүүлэх эрмэлзлийг аав минь олон жил ярьсан даа. Аавынхаа тэр зүүдийг биелүүлж, хүсэл мөрөөдлийг нь үргэлжлүүлэх гэж буйдаа миний сэтгэл туйлаас их хөдөлж, ийм нэгэн төслийн ажил эхлүүлээд бэлтгэл ажлыг хангаад явж байгааг олон нийтэд дуулгахад таатай байна. Бэлтгэл ажил 90 хувьтай явж байна. Аав минь энэ ажлыг цаг зуурын шалтгаанаас болоод биелүүлж чадаагүй. Тэмээн жингээр ном тээх ажлыг анх эхлүүлэхэд манай нутагт шүлхий гарсан учраас саатсай. Дараагийн удаад говьд цас бага орсон. Өөрийнх нь хүсэл сонирхол, уран сайхны зөгнөлөөр цас бага орж, хар өвөл болоход өнжсөн тэр үед би цэрэгт байлаа. 2015 онд намайг цэргийн алба хаагаад ирсний дараа аав минь энэ ажлыг эхлүүлье гэж ярьж байсан. Аав "Миний хүү цэргийн алба хааж ирлээ. Нэг үеэ бодоход жингийн хөсөг дагаж явахад авдар даах чадалтай боллоо доо" гээд ярилцаж байлаа. Ууган хүүгийн хувьд аавынхаа бодож санаж байсан ажлыг гүцэтгэх хэрэгтэй гэж бодоод энэ ажлыг эхлүүлээд байна. "Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жинг маань ирэх сарын 6-ны өглөө нар мандахад Дорноговь аймгийн Сайншанд хотын "Хамрын хийд" үзэсгэлэнт цогцолбороос манай эмээ сүү өргөн гаргаж өгнө. Ингээд тэмээн жин 8-ны өглөө аавын минь төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүрнэ. Энэ үйл явдлын хүрээнд "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүн, Улаанбадрах суманд ном хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ гээд олон олон ажлыг зохион байгуулна. Тэмээгээр жин тээж байгаа хүмүүсээс гадна оролцох хүсэл сонирхолтой хүмүүст бүрэн нээлттэй. Цаашид олон ажлаар та бүхэнтэйгээ эргэн уулзах болно.
 
-Хэчнээн номыг тэмээн жингээр хүргэх гэж байна вэ?
 
-Аав минь төрсөн сумынхаа номын санг арвижуулахын тулд өнгөрсөн хугацаанд олон чиглэлээр ном цуглуулж байсан. Одоогоор 1700 гаруй ном байна. Сумынхаа сургууль болон соёлын төвийнхөө номын санд эдгээр номыг хандивлах юм.
 
-Ямар төрлийн ном голлож байна вэ?
 
-Хүүхдийн уран зохиолоос эхлээд барилгын инженерийн чиглэлийн ном хүртэл байгаа. Үндсэн хууль, "Алтан ганжуур" хүртэл байна. Англи, япон зэрэг олон хэлний толь, сурах бичгүүд ч бий. Эхний ээлжид бид аавынхаа цуглуулсан номыг бүртгэлжүүлж хүлээлгэж өгнө. Энэ аянд ном хандивлах хүсэлтэй олон хүн байгаа. Тэр бүх хүнтэй хамтран ажиллаж, дараа дараачийн ажилдаа зориулах ажлын чиг баримжаа гарсан. Энэ дашрамд дуулгахад, бид "Арлааны Эрдэнэ-Очир" сан байгуулсан. Манай сан утга зохиол, урлаг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад үйл ажиллагаа чиглүүлэх болно. Тэмээгээр жин тээж буй нь сангаас эхлүүлж байгаа хамгийн том ажил болж байна. Энэ үйл ажилд аавын минь төрөл садан бүгд хамтарч байгаа.
 
-Сангийн тэргүүнээр ямар хүн ажиллахаар болов?
 
-Миний бие энэ хариуцлагатай үүргийг хүлээсэн. "Арлааны Эрдэн-Очир" сангийн удирдах зөвлөл нь таван хүний бүрэлдэхүүнтэй. Миний хувьд МУБИС-ийг сэтгүүлч, утга зохиолын ажилтны мэргэжлээр төгссөн. Аав минь ч энэ сургуулийг дүүргэсэн. Намайг их сургууль төгсөхөд, бас цэрэгт яваад ирэхэд аав их баярлаж билээ. Ах дүү хамаатан саднууд минь энэ хүндтэй үүргийг надад оноосонд баяртай байгаа. 
Азарганы хүрээгүй газар
Унага нь хүрдэг
Аавынхаа хүрээгүй газар
Хүү нь тэмүүлдэг гэх сайхан үг байна шүү дээ. Үүнтэй адилаар аавынхаа хүсч тэмүүлж байсан бүхнийг гүйцээж биелүүлэхийн тулд сангаараа дамжуулж олон ажил зохион байгуулах болно. Аав минь л намайг төрсөн орон нутагтаа очиж, хэдэн жил амьдраад ир гэж зөвлөж байлаа. Энэ бол алс холын аавын минь бодол, ухаан байсан болов уу гэж боддог.
 
-Тэмээн жингээр ном хүргэх ажилд зохиолчид хэр идэвхтэй оролцож байна вэ?
 
-"Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүнийг Үндэсний төв номын сангийн захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо хөтлөн явуулна. Ер нь зохиолчид их идэвх санаачилгатай дэмжин ажиллаж байгаа. Ц.Бавуудорж, Дарь. Сүхбаатар зэрэг зохиолч оролцохоор болсон. СГЗ Алтангэрэл ах "1918 оны үед Галбын хийд рүү есөн есөн 81 цагаан тэмээгээр жин тээж байсан гэдэг. Тэгэхээр 100 жилийн дараа энэ ажил өрнөж буйд баяртай байна" гэж ярьж байсан. Одоо бол есөн тэмээгээр 18 авдар ном тээж хүргэнэ. Жинг дагах дөрвөн даамал, ард нь 10 тэмээтэй хүн дагаж явна. Тэд бол манай аавын шавь нар байх юм. Тухайлбал, Н.Минжинсайхан,
О.Цэнд-Аюуш зэрэг залуу яруу найрагчид жин даган явж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө ярилцана.
 
-Тэмээн жингээр ном тээх ажил таны аавын зүүднээс эхлэлтэй гэсэн. Аавын тань зүүдний тэмдэглэлүүд ном болон гарах болов уу?
 
-Хүүгийн хувьд аавынхаа хүсч зорьж явсан бүхнийг биелүүлэх хүсэл цаг хугацааны эрхээр төрдөг юм билээ. Аавын минь зорьж хичээж байсан олон зүйл биеллээ олоогүй үлдсэн байна. Тухайлбал, гурван ном гаргах тухай их олон жил ярьж хэлэлцэж байсан. Дээр хэлсэнчлэн "Арлааны Эрдэнэ-Очир" сан бол энэ бүх зүйлийг бодит болгохын үндэс юм. Зүүдний тэмдэглэлээ бичдэг байсан дэвтэр нь надад байгаа. Маш олон санааг тэр тэмдэглэлээс олж хардаг. Зүүд биеллээ олох боломжтой гэдгийг тухайн тэмдэглэлд өгүүлдэг юм. Энэ тэмдэглэлийг ном болгох төлөвлөгөө бий. Одоохондоо дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
 
-Аав тань хорвоог орхиод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд зүүдэнд тань хэр их ирж байна вэ?
 
-Хүн хайртай дотнын хүнээ хэдий чинээ санаж, бодож байна. Тэр хэрээр зүүдэнд нь орж ирдэг юм болов уу гэж боддог. Олон тохиолын зүүд байна. Энэ эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаад уйлчихвал сэтгэл сайхан болчих гээд байх шиг.
 
-Аавынхаа үргэлжлэл болсон гурван хүү гурвуулаа "уул"орсон нэртэй гэдэг. Таны хувьд нэрнийхээ утга учрын тухай аавтайгаа ярилцаж байв уу?
 
-Би Энх-Уул, Мөнх-Уул гэсэн хоёр дүүтэй. Хүмүүс миний нэрийг аав 1992 онд "Цагаан Уул" наадамд түрүүлээд бэлгэшээж өгсөн гэж ярьдаг. Гэхдээ аав минь надад миний нэрийн учрыг тайлбарлаж байсан. Би аавтайгаа ярилцахаас их эмээдэг хүүхэд байлаа. Намайг цэрэгт явж ирсний дараа аав бид хоёр Дорноговь аймгийн зохиолчдын "Дорнын чимээ" уулзалтын үеэр санаандгүй тохиолдлоор уулзаж байлаа. Тэр үед аав минь "Чамайг төрсөн үед би нэрийг чинь номоор шигшсэн. Б.Явуухулан гуайн "Би хаана төрөө вэ" шүлгээс шигшихэд аавын тань хуруу
“Үхэшгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө” гэх шүлгийн мөрөнд таарсан. Тиймээс чамайг яахын аргагүй үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдлээр Цагаан-Уул хэмээн нэрийдсэн" гэж хэлж байсан юм. Мөнх-Уул дүү минь Моносын их сургуульд эм зүйчийн мэргэжлээр суралцдаг. Хамгийн бага дүү Энх-Уул II сургуулийн XI ангид суралцдаг. Ер нь хувь тохиол гэж их сонин шүү. 1992 онд "Цагаан-Уул" наадамд анх түрүүлэхэд би төрсөн. 1998 онд дахин түрүүлэхэд нь манай дунд дүү төрсөн. 2002 онд "Болор цом"-д түрүүлэхэд бага дүү төрсөн байдаг юм. Миний хувьд одоогоор Дорноговь аймгийн Гэр бүл залуучууд хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн хийж байна.
 
-Хоёр дүү чинь шүлэг бичдэг үү?
 
-Бага дүү минь бичнэ. Бас л сургуулийнхаа "Хүрэл тулга"-д оролцдог юм шиг байна билээ. Миний дараагийн дүү сайхан дуулдаг. Спортод их авьяастай.
 
-Аавтайгаа ярилцахаас эмээдэг байсан хүүхэд шүлэг яруу найраг сонирхож эхлэхэд хэрхэн хүлээж авсан бэ. Шүлгээ аавдаа өгч уншуулж, зөвлөгөө авч байсан уу?
 
-Би дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичсэн. Сургуулийнхаа "Хүрэл тулга" наадамд их оролцдог байлаа. Нэг удаа "Хүрэл тулга"-д орж түрүүлсэн. Тэр үед орой унтахдаа аавдаа харуулахын тулд түрүүлсэн шүлгээ цаасан дээр бичээд дэрнийхээ хажууд тавиад унтаад өгсөн чинь өглөө сэртэл шүлгийн доор улаан өнгөөр зураас татан "дөрөв" гэж бичсэн байсан. Аав минь шүлгийг чинь уншлаа гэж хэлэхгүй шүү дээ. Арван жилийн сургуулиа төгсөхдөө "Салхины шинэхэн чимээ" гэх ном гаргаж байлаа. Аав надад "Утга зохиолын салбар бол хүнд шалгууртай айл шүү. Чи маш их унш. Унш" гэдэг байсан. Түүнээс биш шүлэг чинь ийм, тийм байна гэж ярьдаггүй. Одоо бол шүлэг яруу найргаа дотроо л бичиж явна. Надад ийм дөрвөн мөрт байдаг юм.
Аавынхаа зурагны өмнө шүлэг бичихээсээ ичиж
Алгуурхан үзгээ тавиад дэмий баахан алхлаа
Үүр цайхад үзэгний минь бэх хатаагүй байх юм
Үнэндээ тэр намайг хайрладаг юм байх аа.
Аавын ном энэ тэнд харагдахаар шүлэг бичиж чаддаггүй юм. Хүн хэзээ ч эцэг, эхээ давахгүй гэдэг шүү дээ.
 
-Аавтайгаа яруу найргийн наадам дээр таарч байсан уу?
 
-Өнгөрсөн онд орон нутагтаа болсон яруу найргийн наадмаар тайзан дээрээс анх удаагаа л аавыгаа харж байхад шүлэг уншиж билээ. Тэгээд ичсэндээ тэр үү, нэрэлхсэндээ ч юм уу шууд гараад явчихсан. Гараад явсны дараа аав маань тайзан дээр үг хэлэх мөчдөө "Миний хүүгийн шүлгэнд "Зүр гур эрхлэх" гэсэн миний шүлэгний гурван үг маань цохиж явна" гэснийг нь хожим сонсоод ихэд ичиж байлаа. Тэр өдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр аавын минь мэндэлсэн өдөр байсан юм. Яагаад ч юм бэ тайзан дээрээс "Аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж хэлж тэвдээгүй ч аавыгаа харж байхад нэг л удаа тайзан дээр шүлэг уншсан минь энэ. Бид хоёр шүлэг, зохиол, яруу найргийн тухай ярилцах нь ховор байсан. Аав минь их шооч хүн. Бид хоёр нэвтрүүлгүүд үзээд хүн элэглэх тал дээр санаа нийлж, нээлттэй ярилцдаг байлаа. Намайг Дорноговьд амьдрах болсны дараа аав утсаар ярьж "Миний хүү, чи дууны яруу найраг руу орж үзвэл яасан юм" гэж хэлж байсан. Үүнийг нь бодохоор намайг яруу найрагчийн хувьд аав минь бага ч гэсэн үнэлдэг байсан юм болов уу гэж боддог.
 
-Ярилцлагаа таны дуртай, аавын тань бичсэн шүлгийн мөртөөр өндөрлөе.
 
-Мэдээж олон сайхан уран бүтээл бий. "Дорноговь руу гал тэрэг хөдлөхөд" гэх шүлэг байдаг шүү дээ.
Дорноговь руу гал тэрэг хөдлөхөд”гэх шүлэг байдаг шүү дээ.
Дорноговь руу гал тэрэг хөдлөхөд аав минь бодогддог
Догдолж суугаад очихоор байхгүй дээ гэж бодохоор нулимс минь гардаг
Хайр харуусал гомдол цөхөрлөө дотогшоо би залгиж
Халааснаасаа янжуур гаргаж асаагаад ажил руугаа алхдаг
Одоо Дорноговьдоо ирж, галт тэрэгнээс буухаар энэ мөртүүд их бодогддог юм.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Хар тамхитай холбоотой бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна
Хар тамхитай холбоотой бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​