fbpx Ерѳнхий сайд У.Хүрэлсүхийн ѳмнѳ “Ардын баатар” болох, “Адгийн новш” болох хоёрхон л сонголт бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 9 секунд

Ерѳнхий сайд У.Хүрэлсүхийн ѳмнѳ “Ардын баатар” болох, “Адгийн новш” болох хоёрхон л сонголт бий

Бидний сэтгэлгээ юунд дасч орхио вэ?

Бидний хувьд “Ийм л байх ёстой” гэдэг итгэл үнэмшил, “Шударга ёс”-ны хэмжүүр нь болж байдаг. Тэр итгэл үнэмшил алдагдаад эхлэхээр эхлээд зэвүүцэн дургүйцнэ, тэр муу зүйл үргэлжлээд ирэхээр дуугүй болно, тэр муу зүйл нийгэмд тогтоод ирэхээр дассаар “Байх л ёстой зүйл юм байна” хэмээн хүлээн зѳвшѳѳрнѳ. Гэхдээ тэр муу зүйл ѳѳрийнх нь ажил амьдралд нѳлѳѳлѳѳд эхлэхээр, хүмүүсийн харилцаа үүнийг дагаад худал хуурмаг болоод ирэхээр, энэ бүхний нѳлѳѳгѳѳр таны сэтгэл санаа тайван бус бухимдалтай болоод ирэхээр таны сэтгэл санаа ядарч доройтдог. 

 

Хүмүүсийн сэтгэл амар амгалан, тайван байж чадахаа болихоор нийгмийн хэмжээнд чичирхийлэл үүсэх аж, яг л газар хѳдлѳлтийн ѳмнѳх үе шиг. Ѳнгѳрсѳн 20 гаруй жилийн хугацаанд монголчууд бидний сэтгэлгээ ямар муу зүйлд дасч орхио вэ?

Нэг. БИД МОНГОЛЫН УЛСТѲРИЙГ “БОХИР” ХЭМЭЭН БОДОХ БОЛЖЭЭ.

Уг нь “сайн хүн” гэж бодож сонгосон нѳхѳр нь сонгуулийн үеэр жинхэнэ найз шиг дотносож байснаа сонгогдонгуутаа зан нь хувирч “тѳрѳл арилжсан” мэт болоход эхэндээ дургүй нь хүрч байснаа дараа нь “За даа тэгэх ёстой л юм байлгүй дээ” хэмээн бодно. Аажимдаа “За даа энэнээс юу ч гуйх билээ, яршиг цаашаа” хэмээн хэдэрдүүхэн тѳвѳгшѳѳнѳ. Олон олон хүн улстѳрд ороод бохир зүйлтэй хутгалдсаныхаа тѳлѳѳ элдэв хэл аманд ѳртѳхѳд нь “За даа бүгдээрээ адилхан юм шив дээ. Угаасаа улстѳрд орсон хүн болгон элдэв муу зүйлд хутгалддаг юм байна” хэмээн хайнгадуухан эргэцүүлнэ.

 

Хоёр.  ЭРХ МЭДЭЛД ХҮРЭЭД АХ ДҮҮСЭЭ “ѲѲД НЬ ТАТДАГ” ГЭЖ ИТГЭДЭГ

Хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалд очиход нь “За даа эднийхний амьдралд дээшлэх нь дээ” хэмээн атаархангүй бодно. Нээрээ л бодсоноор нь болж тэр нѳхрийн ах дүүс нь албан тушаалд дэвшиж эхлэхэд дотроо дургүй байсан ч “Тэгэх ёстой” мэт хайнгадуухан хүлээн зѳвшѳѳрнѳ. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц оршдог” болохоор дуртай ч эс дуртай ч тэднийхэнд долигонож эхэлдэг. Наашаа харж инээх атлаа цаашаа харж нулимна.  Эрх мэдэлд хүрсэн хүн болгон ѳѳрийн “гарын хүн” болгон ах дүүс найз нѳхдѳѳ мэдлэг чадварыг нь эс харгалзан янз бүрийн албан тушаалд томилуулж байгаа нь ѳѳрсдийн булхай, луйвраа нууж, “хам хэрэгтэн” болгох үйлдэл мѳн.

Гурав. УЛСТѲРЧДИЙГ ТѲРѲѲС ХУЛГАЙ ХИЙХИЙГ БИД ЗѲВШѲѲРСѲН

Одоо асуудалд ороод байгаа эрх мэдэлтнүүд хэнд ч мэдэгдэхгүйгээр бүхнийг хийж байсан гэвэл худлаа. Хэрэгжүүлэх шатанд нь мэдэж байсан олон хүн “Мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон нь сонсоогүй юм шиг” ѳнгѳрүүлж байсан. Бас цѳѳн биш хүмүүс “хусам”-наас нь хүртэж амаа хамхисан. Яг ѳѳрийнх нь амьдралд, эсвэл ѳѳрийнх нь аминд тулж ирээгүй л бол “Муу юм надаас л холуур ѳнгѳрѳг” хэмээн ханцуйдаа залбираад ѳнгѳрдѳг нь монголчууд бидний муу араншин. Хэн нэгэн асуудлыг босгож ирвэл “Муусайн луйварчингуудыг би мэдээд байсан юм аа” хэмээн хамгийн түрүүнд тэд л хашгирцгаана. Монголчууд бидний аймхай хулчгар, зусар дорой чанарууд улстѳрчдийг даврааж ил тод хулгайлцгаан олон түмнийг “Цагаан цаас” хэмээн тохуурхан нэрлэхэд хүргэжээ.

Дѳрѳв. ХУУЛИЙГ ЗѲРЧИЖ, БАС “АРГАЛЖ” БОЛНО ХЭМЭЭН БИД ИТГЭДЭГ

Нийгмийн халамж үйлчилгээний стандартгүй, хууль дурэм журам нь зѳвхѳн цаасан дээр байдаг монголчууд бидний хувьд бүх зүйлийг “аргалж” болдог гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Машинтай мѳргѳлдвѳл даатгалын газартай холбогдохгүйгээр таньдаг цагдаагаа хайгаад давхичихна. Ямар нэгэн хэрэгт холбогдвол хуулийг судлахын оронд таньдаг мѳрдѳн байцаагч, эсвэл том даргын сайн найзыг сураглана. Ямар нэгэн хэрэгцээ гарвал “Яаж шийдэх вэ?” хэмээн эргэцүүлэхийн оронд шууд л “аргалж” чадах хүнийг хайна. Бие биенээ сүрдүүлэхдээ хүртэл “Би ардаа том татаастай шүү” хэмээн ил тод зарлана. Хуулийн заалт ярьсан хүний ѳѳдѳѳс “Түй май” хэмээн салаавч гаргаж томорно. Цѳѳхүүлээ монголчууд бидний хувьд асуудлыг хууль дурэм журмын дагуу бус таньдаг хүнээрээ дамжуулан шийдэх боломж нь авилгал юм.

 

Taв. МѲНГѲТЭЙ Л БҮХНИЙГ ШИЙДЭЖ БОЛНО ХЭМЭЭН ИТГЭДЭГ

 

 

Материаллаг хэрэгцээгээрээ ѳѳр хоорондоо ил тод ѳрсѳлддѳг монголчууд бидний хувьд “Мѳнгѳ бол Хаан”. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн газраа ѳѳрийн болгон авч байна. Мѳнгѳтэй Хятадын ѳмнѳѳс их мѳнгѳ авилгалд ѳгч байгаад хүссэн лицензээ зѳвшѳѳрүүлж байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хийсэн гэмт хэргээ хэрэгсэхгүй болгож байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн албан тушаалдаа томилогдож чадаж байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн шийдвэрээ гаргуулж дѳнгѳж байна. Их мѳнгѳѳр, их мѳнгѳѳр юун хүссэнээ хийж, хийлгүүлж чадаж байна. Бид ѳѳрсдѳѳ л илчлэхгүй байгаа болохоос авилгалгүй нэг ч салбар байхгүй дээ. Их бага хэмжээгээрээ л ялгарч байгаа болохоос. Наанаа бүгдээрээ “Үлмэдэгч” дүр эсгэж байгаа болохоос “мѳнгѳний боол” болж байгаагаа хүлээн зѳвшѳѳрѳхгүй байна.

…Сүүлийн үед ЖДҮ- ийн асуудлаас болж нийгэм даяараа шуугилаа. Энэ шуугиан бол олон нийтийн дээрх сэтгэлгээний ТЭСРЭЛТ. Хүмүүсийн арга нь барагдаж, тэвчээрийн хүлээс нь алдуурч байна. МАН дотроо задарч байгаа мэт харагдавч эрүүл сэтгэлгээ, дүр эсгэгчдийн ялгарал мэдрэгдэж буй хэрэг. Энэ бүхэнд ѳнѳѳгийн МАН ыг “шившиглэж” байгаа боловч энэ бохир системийн тогтолцоонд МАХН, МАН, АН бүгд ѳѳр ѳѳрийн оролцоотой. Монголын ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэйгээр сонгогдсон Монгол Улсын Ерѳнхийлэгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бүгдээрээ буруутайгаар барахгүй дахин тэднийг улстѳрд ойртуулж ч болохгүй. Монголын Парламентэд 3 аас дээш удаа сонгогдсон бүх гишүүд буруутай. Тэдний хэнийг нь ч дахин улстѳрд ойртууламгүй. Энэ бохирын тогтолцоог хуулийн шийдвэрээр тэд л хамгаалж босгосон юм.

Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх ЗГ ын асуудал хэлэлцсэн УИХ ын чуулган дээр “Шударга сайн, зоригтой дайчин үг хэллээ” хэмээн хүмүүс баярлаж байна. Сүүлийн 8 жилд монголын Тѳрийг “самарч” орхиод одсон Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдохдоо бас иймэрхүү үг хэлж бид алгаа хорстол ташиж, цээжиндээ омогшин бадарч байв. Үг хэлнээс үйлдэл нь хамгаас чухал. Хичнээн амаргүй байх боловч Ерѳнхий сайд У.Хүрэлсүхийн ѳмнѳ “Ардын баатар” болох, “Адгийн новш” болох хоёрхон л сонголт бий. “Ерѳнхийлэгчээ дэмжье”, “Ерѳнхий сайдаа дэмжье” хэмээн уриалаад байгаа бид нар дээрх сэтгэлгээнээсээ ѳѳрсдѳѳ салж чадвал үүнээс илүү дэмжлэг гэж юу байх билээ. Шударга ёсыг тогтоож, “Хуулийн ѳмнѳ хүн бүр адил тэгш байх” зарчмыг цогцлоож чадвал Ерѳнхий сайд У.Хүрэлсүх ч, Ерѳнхийлэгч Х.Баттулга ч хуулийн ѳмнѳ учирлах цаг нь ирнэ. “Байгуулсан гавьяа нь гай тарьсан балaг”-ийг уучлах шалтгаан болж магад. Хэрхэхийг тэдний ухаан мэдэж дээ. “Монголын заяа” их гэдэг дэмий ч хэлц үг биш байхаа.

       Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Цав гарсан цементийн бизнес
Цав гарсан цементийн бизнес
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​