ОНГОЙСОН СУУДЛУУДАД ОЧИХ ХҮМҮҮСИЙН СУРАГ


УИХ-аас өнгөрсөн баасан гаригт У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудалд хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан. Тиймээс өчигдөр У.Хүрэлсүхийн дотнын нөхөр, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Засгийн газраас нь гарах өргөдлөө өглөө. Бас “…У.Хүрэлсүх огцрох ёстой” гэж гарын үсгээ зураад, дараа нь чуулган дээр “…Огцрох ёстой” гээд кноп дарсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, “…Сайдын суудлаа авбал татгалзах зүйлгүй” гэж хэлсэн байна.

Засгийн газраас дээрх хоёр сайдыг чөлөөлөх талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хандсан тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэгэхээр ойрын үед ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдын албан тушаалд “шинэ” хүн очно гэсэн үг.

Яг үнэнийг хэлэхэд, хэрвээ У.Хүрэлсүх хэвээрээ үлдвэл хамгийн түрүүнд энэ хоёр сайдын асуудал хөндөгдөнө гэж хэд хоногийн өмнөөс яригдаж байсан. Тэр байтугай хэн хэн сайд болох тухай ч хэлэлцэж ярилцаад эхэлсэн байгаа юм.

Ер нь бол У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалд үлдэхэд нь онцгой “гавьяа” байгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга зарим сайдыг мэднэ. Ялангуяа ЗТХ-ийн сайдыг тэр томилно. Энэ Засгийн газрыг байгуулахад ч мэдэж томилсон гэдэг юм.

Я.Содбаатарын оронд Ерөнхийлөгчийн зүгээс өмнө нь Зам, тэвэрийн сайд байсан Д.Ганбатыг өгөх магадал маш өндөр. Бас “…У.Хүрэлсүхийг үлдээе” гэж гарын үсэг зурсан МАН-ын 36 гишүүнээс энэ суудлыг горилж байгаа гишүүд ч бий. Дээрээс нь У.Хүрэлсүх намын даргын хувьд эсэргүүцэж байсан гишүүдээс ч засагтаа оруулах яриа бас байна. МАН-аас ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэр бас дуулдав.

Гэхдээ ЗТХ-ийн сайдаар хэнийг томилохыг Ерөнхийлөгч мэднэ.

Ц.Цогзолмаагийн оронд БСШУС-ын сайд болох магадлалтай хэд хэдэн хүн байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нарын нэр дуулдаж байгаа. Мөн гаднаас, боловсрол, эсвэл соёлын салбарын мундаг нэр хүндтэй, мэдлэг боловсролтой нэгнийг ч сайд болгох хувилбар яригдаж байна.

Үүнээс гадна одоо онгорхой байгаа ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилно. Тэрээр зургаа дахь удаагаа “зэрэг нэмж” сайд болж байгаа юм. Хэрэв У.Хүрэлсүх сая уначихсан бол хөөрхий минь “…Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг л юм болоод хоцрох байлаа.

Өнгөрсөн долоо хоногт гэнэт өргөдлөө өгсөн Хотын дарга Су.Батболдын оронд очих хүн тун удахгүй тодорхой болно.

Одоогоор Хотын даргад гурван хүний нэр яригдаж байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-ын дарга С.Амарсайханыг, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Хотын даргын орлогч байсан Б.Мөнхбаатарыг, УИХ-ын гишүүн Сү.Батболд “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаярыг зүтгүүлж байна. Гэхдээ өрсөлдөөн Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар буюу С.Амарсайхан, Б.Мөнхбаатар хоёрын дунд явагдаж байгаа юм. Гэхдээ энэ хоёрын маргаанд цэг тавих хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн таалалд хэн нийцнэ, тэр нь Хотын дарга болно гэсэн үг. Магадлалын хувьд Д.Сумъяабазар дийлж Б.Мөнхбаатарыг Хотын даргаар томилох болов уу гэсэн таамгийг ажиглагчид хэлж байна.

Яг өнөөдрийн байдлаар онгойсон суудлуудад очихоор яригдаж байгаа эдгээр хүмүүсийг Ордон хавиар ярьж байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [66.181.160.111] · 2018/12/06

    Цогзолмаа ч боловсролын хүн гэсэндээ ажиллаж байсан шүү ЕС тай төстэй шударга нь дэндсэн хүн дээ одоо бүр сайн чадалтай хүн тавих хэрэгтэй шүү манай багш нар ч бас давруу шүү монголын боловсрол ер нь дээд доод дунд гэлтгүй хэцүү болоод байгаа шүү


  • ахмад багш бичиж байнаа. · [66.181.160.111] · 2018/12/06

    боловсрол мэддэг хүн хэрэгтэй тэгэхдээ дан дээлтэй сүүлийн хэдэн жил бо-ын сайдтайгаа уулзаж санал бодлоо ярилцаж чадахаа болисон шүү их хурлынхаа ажлыг хийгээд олддоггүй юм билээ чадалтай залуучууд, бодловсролын тогоонд болж боловсорсон хүн мөн ч олон байна даа олж л сонгоорой


  • зочин · [66.181.160.111] · 2018/12/06

    ЕС үнэхээр л шударгга юм бол дан дээлтэй сайд дээр нь мэргэжлийн боловсролд олон жил ажиллаж багш сурагчдын, сургалтынхаа асуудлыг ойлгодог чадвартай хүнийг олж саонгоно биз дээ


  • Зочин · [66.181.181.237] · 2018/12/05

    Цогзолмаа гэж албан тушаалаас өөр зүйл мэдэхгүй хоосон толгойг өөрчилдөг нь яамай даа. Хэл ус мэддэг Цогзолмаа шиг мэлийгээд байхгүй боловсролтой залуучуудыг гаргаж ирмээр юм даа


  • zochin · [103.9.90.53] · 2018/12/05

    huuchin saiduud n deer shuu


  • zochin · [112.72.11.121] · 2018/12/05

    http://StartWeeklyJob.com/?userid=138871


  • зочин · [66.181.191.94] · 2018/12/04

    Мөнхцэцэг тэнцэхгүй дээ Учрал ЖДҮС-тай холбогдсон хүнийг юу гэж дэмжинэ вэ хувийн сургуультай ярьсан хүн Оюун-Эрдэнийн туршлагагүй саяхан танигдсан Энх-Амгалан чадахгүй ээ Амарсайхан эргэж буцаад байдаг шувууд буцсан намар шиг


  • ХҮҮК ЭЭ · [64.119.17.14] · 2018/12/04

    Одоо сайдаар тавих хүмүүс гэхийн бол ОюунЭрдэнэ Аюурсайхан Л.Энхамгалан нар л байна даа, Мөнхцэцэг зүгээр зайл Энэ их хуралд байгаа хэдэн манараа хүүхнүүдийг зайлуулах хэрэгтэй Ямар ч үр ашиггүй Унтана зажилна хэрүүл хийнэ Өөр юу ч алга


  • Зочин · [66.181.160.66] · 2018/12/04

    Энхамгалан Баатарбилэг гэсэн салбадай нар л биш байлгүй дээ. Энхболдыгоо дагаад явах байхаа.


  • Зочин · [202.21.116.171] · 2018/12/04

    УИХ гишүүн биш мэргэжлийн сайн хүмүүс өчнөө л байгаа.Дан дээлгүй сайд дэвшүүлвэл өөрийн болон намы чинь нэр хүндэд эергээр нөлөөлөх байхдаа.


  • dok · [202.126.89.105] · 2018/12/04

    Жэнко яахаараа сайд томилдог юм бэ Топороо


  • Зочин · [66.181.186.48] · 2018/12/04

    боловсрол чухал салбар


  • зочин · [66.181.186.48] · 2018/12/04

    юу вэ тоон дотор үсэг цохиж явна гэгчээр Мөнхцэцэг гэнэ үү хурал дээр ганц өөдтэй үг хэлчихдэггүй хүн шүү дээ тэгээд ч төрд ажиллаж байсан туршлага сурсан төгссөн сургууль мэдлэг гээд дутах байх аа харин Оюун-Эрдэнэ Учрал Энхамгалан нар бол өөр школтой хийчих чадвартай хүмүүс бас Аюурсайхан гээд мэдлэгтэй залуу байна бусдыг нь ч мэдэхгүй юм байна


  • Сонгогч · [202.179.25.63] · 2018/12/04

    Цэвэр хов бичсэн байна даа.


  • зочин · [124.158.107.6] · 2018/12/04

    Мөнхбаатар бол Миеэгийн хүн


  • зөнч · [202.21.127.170] · 2018/12/04

    ерөнхий сайд ухаантай мэдлэгтэй уужуу төрт ёсоо боддог бол онгорхой байгаа 3 сайдаа мэргэжлийн салбарын хүнээр бүрдүүлбэл 2020 оны сонгуульд МАН-д итгэж болохоор эс тэгвээс унана


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт бус намын гарт очжээ. УИХ өөрийн томилдог Засгийн газартаа хариуцлага тооцох чадваргүй болжээ. Монголд УИХ гэж байхгүй болжээ.


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    Монгол улсын төрийн эрх барих дээд байгуулага болох УИХ-ын толгой дээр нь нам гарч суужээ.


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    Монгол төрийн толгой дээр нам гарч суужээ. Тэгээд толгой дээр нь бааж, шээж, нулимжээ.


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    Эрдэнэбатын Засгийн газрын үед кабинетын зарчмаар ажиллаж чадаагүй шадар сайд асан Хүрэлсүх албан тушалаасаа чөлөөлөгдөх бус харин дэвшээд Ерөнхий сайд болсоныг хууль зөрчөөгүй гэж үзэх болж байна уу? Монголын хуулиа гэж!!!


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Эрдэнэбатын засгийн газрын нэг гишүүн шадар сайд Хүрэлсүх Ерөнхий сайд болж байсан нь хууль зөрчөөгүй хэрэг үү? Монголын хуулиа гэж!!! УИХ-аа гэж!!!!


  • Зочин · [64.119.27.206] · 2018/12/04

    1933 онд Германы нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гуравыг буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарсан. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум"-ыг үзэн ядах үзэл (еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй адил), коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?


  • зочин · [66.181.160.116] · 2018/12/04

    Ерөнхий сайд минь ээ боловсролоорой л битгий тоглоорой энэ нэр нь дуулдаад байгаа хүмүүсийн аль нэгийг томилж хэдэн багш нар ирээдүй болсон хүүхдүүдийгээ бүү доромжлоорой Гаднаас мэргэжлийн чадвартай хүнийг л олж томилдог юм шүү Боловсрол хэн нэгний шагналд явдаг албан тушаал огт биш шүү эрүүл мэнд боловсрол 2 оос бусдаар нь шагнаарай даа Цогзолмаа ажил хийж байсан мэргэжлийн үнэртэй хүн шүү юу вэ ТЭрбишдагва Зохиолч Мөнхцэцэг/ хурал дээрээ ч олигтой үг санал хэлж чададгүй хэлгүй гишүүн ,улс орны чухал асуудалаас зугтаасныхаа төлөө ирээдүйгээр тоглож болохгүй шүү /


  • Зочин · [122.201.24.208] · 2018/12/04

    ХУУЧИН САЙД ГАНБАТ ЧИНЬ ЕӨК БАТТУЛГЫН БУЛХАЙГ ДАРАГДУУЛАХ ДААЛГАВАРТАЙ ХҮН Л ДЭЭ . НӨГӨӨ 280 САЯ ДОЛЛАРААР ОВООЛСОН ШОРООГ ИХ САЙН ДАЛАН БОЛСОН ГЭЖ ХУЦДАГ НӨХӨР ДӨӨ . ЧАДВАРГҮЙ МУЛГУУ ХҮМҮҮС САЙД БОЛОХ НЬ ХҮҮКД АШИГТАЙ БИЗ . ӨӨРӨӨ ДАРАНГУЙЛЖ БХАД АМАР .


  • ард · [66.181.185.164] · 2018/12/04

    ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат чинь Миеэ, Бадамжунай нарын утсан хүүхэлдэй, дээр нь цэвэр хуужаагийн эрлийз шдээ.


  • ах · [66.181.176.151] · 2018/12/04

    МАНАНГИЙН ХҮМҮҮС Л БАЙНА ДАА.