fbpx Л.Месси: Хэрвээ Аргентин эрхээ авч чадаагүй бол...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 6 секунд

Л.Месси: Хэрвээ Аргентин эрхээ авч чадаагүй бол...

“World Cup 2018”-ын сугалааг татсаны дараахан “TyС Sports”-ийн сэтгүүлч Аргентиний шигшээ багийн ахлагч Лионель Месситэй ярилцсаныг товчлон сонирхуулъя.

ДАШТ-ИЙ ТУХАЙ

Хэрвээ Аргентин дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авч чадаагүй бол бид үндэсний шигшээ багаа орхих нь шударга ёсонд нийцэх байлаа. Хэсгийн өрсөлдөгчдийн тухайд гэвэл Хорваттай нээлттэй тоглох боломжтой. Харин Исландын арын шугам үргэлж хаалттай байдаг. Ийм багийн нягт хамгаалалтыг сэтлэх маш хэцүү.

Бид хүнд үеийг туулж байна. Гэхдээ дэлхийн аварга болохын тулд улам сайжрах нь чухал. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс сарын өмнө цугларалтад гарчих боломжтой нь сайн хэрэг. Өнөөдөр бид Бразил, Герман, Франц, Испанийн түвшинд тоглож чадахгүй байгаа ч хугацаа бий.

Сампаолиг ирснээс хойш багийн тоглолт бага багаар сайжирч байгаа. Гэхдээ тэр маш цөөхөн тоглолтод багаа удирдсаныг санах хэрэгтэй. Түүнээс гадна дарамт шахалт, шигшээд ирсэн шинэ залуустай хөл нийлэн тоглох... гэх мэтийн өөр асуудал байна. Урьд нь хамтдаа тоглож байгаагүй тоглогчидтой нэг баг болоход заримдаа огт өөрөөр тоглох шаардлагатай болдог.

КУН АГУЭРОГИЙН ТУХАЙ

Кун Агуэро “Манчестер сити”-д амжилттай тоглож, сайн бэлтгэлтэй нь бидэнд найдлага төрүүлж байна. Тэр бол дэлхийн шилдэг довтлогчдын нэг. Түүний ур чадвар, боломжийг үнэлдэг дасгалжуулагчдын нэг Хорхе Сампаоли шигшээд ирсэн нь давуу тал юм. Одоо Агуэрод өөртөө итгэлтэй тоглож, эргэлзэгчид, шүүмжлэгчдэд хариулт өгөх л үлдлээ.

ШИГШЭЭ БАГИЙН ТУХАЙ

Бүх тоглогч шигшээ багтаа амжилт гаргахыг хүсэж байна. Гурван том тэмцээний шигшээд хожигдоход ямар байдгийг хэр баргийн хүн ойлгохгүй. Дэлхийн аваргын дараах “Copa America”-гаас эхлэн олон нийтийн зүгээс дарамт шахалт маш их болсон. Ялангуяа Аргентинд тоглох их хэцүү. Заримдаа аялан тоглох нь илүү амар санагддаг. Бидэнд үл итгэгчид багийн тоглолтоос гадна талбайн гаднахыг хүртэл шүүмжилдэг нь хачирхалтай. Магадгүй тэд биднийг шигшээ багаас холдуулахыг хүсдэг ч байж мэднэ.

МАШЕРАНО “БАРСЕЛОНА”-Г ОРХИХ ТУХАЙ

Тэр илүү олон минутыг талбайд өнгөрүүлэхийг хүсэж буйг сайн ойлгож байна. Харамсалтай нь, одоогийн “Барса”-д Машераногийн орон зай улам хумигдсаар ирлээ.

ХОРХЕ САМПАОЛИГИЙН ТУХАЙ

Дасгалжуулагч өөрийн санал бодлоо бидэнтэй чөлөөтэй хуваалцдаг. Би хэзээ ч түүнд “Надад тэр тоглогч таалагддаг, энэ нь бүтэхгүй байна” гэж хэлж зүрхлэхгүй. Шигшээ баг Мессигийн найзууд, түүнтэй сайн харилцаатай тоглогчдоор дүүрсэн гэх мэтийн утгатай мэдээлэл гарч л байдаг. Хэзээ ч тийм зүйл болохгүй гэдгийг хэлье. Сампаоли Чилийн шигшээг амжилттай дасгалжуулж, тивийн аварга болгосон. Хэдий тэр сайн мэргэжилтэн ч Аргентиний шигшээ багийг дасгалжуулах нь онцгой бөгөөд адармаатай ажил.

АМРАХ ТУХАЙ

Урт улирлын туршид аль болох амарч байхын ашиг тусыг одоо л ойлгож байна. Жилээс жилд бие организм хэт их ачааллыг дийлэхээ болих нь тодорхой. Заримдаа сэлгээнд суух зүгээр шүү дээ. Тоглолтыг хөндлөнгөөс харахад их өөр, заримдаа талбайд хэрэгжүүлж болохоор шинэ санаа ч төрнө. Учир нь тоглолтын үеэр өргөн хүрээтэй сэтгэж, талбайг бүхэлд нь мэдрэх хэцүү байдаг.

М.Оргил

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Ирэх оны технологийн өнгө
Ирэх оны технологийн өнгө
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​