fbpx Б.Цоожчулуунцэцэг: Төлөөс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 16 секунд

Б.Цоожчулуунцэцэг: Төлөөс

Хаалга зөөлхөн тогшив. “Охин маань ирж байгаа юм байх даа” хэмээн ганцаараа ярьсаар Мөрөн буйдан дээрээс бослоо. Гэвч нам гүм. Тэр хаалга дээрээ очиж, хэсэг чагнаж зогссоноо буцав. Түүнийг буцаад алхаж байгааг мэдсэн бололтой. Дахиад л хаалга тогшив. Гайхан хаалгаа нээвэл Болдхүү гартаа жижигхэн цүнх барьчихсан зогсож байх нь тэр. Ирнэ гэж зөндөө хүлээсэн тэр хүн итгэлийнх нь гал бараг унтарчихаад байхад нэг л өдөр хаалгыг нь тогших юм чинээ санаагүйдээ гайхаж, балмагдан түүн рүү удаан харлаа. 
Ээждээ загнуулсан хүүхэд шиг чимээгүйхэн зогсох түүний эр нөхөр... Нэг л өглөө гэрээсээ гараад буцаж ирээгүй гэрийн эзэн. Сэтгэлээ сэмлэж, итгэлээ бөхтөл хүлээсэн хайрынх нь эзэн арван гурван он өнгөрсний дараа үүд тогшино гэж санаагүй учраас Мөрөн яахаа мэдэхгүй самгардлаа. Үүдээ тас хийтэл хаахыг хүсэж байсан ч гар нь ямар ч тамиргүй болчихсон юм шиг хөдлөж өгсөнгүй. Уйлах нь дээ хэмээн бодсон ч олон жил цөхөрч, гомдож, харамсаж урсгасаар байгаад нулимс нь хатчихсан юм шиг л санагдав. Болдхүү хэлэх үгээ олохгүй байгаа бололтой, уруул нь өмөлзснөө орж ч чадахгүй, буцаад явж ч чадахгүй бас л таг хөшиж орхисон нь илт. Түүний нүд нэг л гунигтай. Царайд нь тодрох гүн үрчлээс, шанааг нь дагасан буурал үсийг хараад Мөрөнгийн цээжнээс асгарах гэж байсан гомдол бухимдал салхинд хийсэх хамхуул адил алга болсон ч хоолойг давж ганц ч үг унасангүй. Мөрөн хий дэмий л хаалгаа нээлттэй чигээр нь орхиод гал тогооныхоо өрөө рүү алахлаа. Болдхүү яг л хорин таван жилийн өмнө аав, ээжтэй нь танилцахаар гэрт бишүүрхэнгүй тэдний гэрийн босгыг алхаж байсан шигээ орж ирэв. Хувцсаа тайлах уу, байх уу? хэмээн эргэлзэж, шавхайтай гутал руугаа байн байн харах хуучин нөхрөө хараад Мөрөнгийн сэтгэлд өрвөлзөж байсан үзэн ядалт өрөвдөх сэтгэлээр солигдож, 
-Наана чинь улавч байгаа хэмээн чангаар хэлчихээд цай чанахаар зэхлээ. Гэвч тэр нүднийхээ булангаар байнга л Болдхүүг ажиглаж байв. Болдхүүгийн дотор ч гэсэн жаахан уужирсан бололтой. Түүний хажууд ирж, түшлэгтэй сандал дээр лаг хийтэл суугаад хэсэг чимээгүй байснаа Мөрөнг түрүүлж ам нээхгүйг мэдсэн бололтой
-Би эргээд ирлээ хэмээн палхийтэл хэлэх нь тэр. Дахиад л Мөрөнгийн дотор давчдаад эхлэв.
-Би чамайг өөрөөсөө олон дүү хүүхэнтэй жаргаж л байгаа гэж боддог хүн. Өнгөрсөн арван гурван жилийн дотор чи охин бид хоёрыг эргэж ганц удаа харсан биш дээ. Татаад дуусгасан тамхиныхаа иш шиг л хаячихаад явсан шүү дээ хэмээн гоморхонгуй хэлэхэд зангираад байсан нулимс нь хацрыг нь зүсэн урсав. Болдхүү түүний зүг харсангүй. Цонх ширтэн сууж байснаа
-Надад чиний нүүрийг ч харах эрх байхгүй. Жаргал амлаж авч суучихаад жаргааж чадаагүй. Одоо чамайг зовоохоор дахиад л эргээд ирлээ гэхдээ хоолой нь чичрэв. Хаяад явсанд гомдож уйлдаг байснаа, олон шөнийг нойргүй хоносноо, ганц охиноо хүний зэрэгтэй хүн болгох гэж магнайныхаа хөлсийг уландаа гишгэтэл зүтгэснээ ярьмаар байсан ч Мөрөн дуугарч чадсангүй. Уйлмаар, хашгирмаар, түүнийг гэрээсээ хөөж гаргамаар санагдсан ч дахиад л хөл гар нь хөдлөж өгсөнгүй. “ Чамайг дахиад л зовоохоор хүрээд ирлээ” гэсэн үг чихэнд нь байн байн сонсогдож байв.
-Би уушигны хавдартай болсон. Туул насныхаа эцэст өвчтэй хүн сахиж чадахгүй гээд хоёр жилийн өмнө л гэрээсээ хөөчихсөн. Үйлийн үрээ дагаад хөдөө хоёр жил амьдарлаа. Эцэст нь охин та хоёрынхоо барааг харах гэж ирсэн юм гэснээ бөгшүүлэн ханиалгаж эхлэв. Хахаж цацан ханиалгаж, царай нь хөхөлбий даах Болдхүүг хараад Мөрөн сандарч, хүйтэн цай барин, нэг л мэдэхэд өмнө нь сөхрөн сууж байв. Саяхан л үзэн ядаж, уучилж чадахгүй дээ хэмээн бодож байсан бол харин одоо түүнийг өрөвдөж байгаагаа мэдрэв.
-Ишш... Болдхүү минь яаж яваад ийм болчихдог байнаа. Эм тариа хийлгэсэн юм уу? Эмчилгээнд явж байгаа биз дээ гэхдээ түүний дуу уяран зөөлөрсөн байгааг тэр мэдээд өөрөө ч гайхав. Хэсэг ханиалгаж, хүйтэн юм залгилаад жаахан тайвширсан Болдхүү гүнзгий санаа алдснаа
-Сандрах хэрэггүй дээ Мөрөн минь. Миний л хийсэн үйлийн үр. Чамайгаа, бас охиноо хаяж, зугаа цэнгэл хөөцөлдөж яваад ирсний шан нь энэ гэхдээ тамирдан амьсгаадаж байлаа. 
Энэ өдрөөс эхлэн Мөрөн хаяад явсан ч эргээд ирсэн нөхрөө асрах завгүй ажилд дарагдав. Заримдаа охиноосоо нуугдаж уйлна. Гэхдээ тэр Болдхүүд гомдсондоо биш харин сэхэл авахгүй, өдрөөс өдөрт бие нь улам бүр муудаж байгаад л шаналж уйлдаг байлаа. Найзууд нь түүний тэнэгийг гайхна.
-Өвчтэй хүн харах дон тусаад байгаа юм бол эмнэлэгт сайн дураараа асрагч хий. Хувийн жаргалаа хөөж, олон жил сэтгэлийн шаналалд унагачихаад эргэж ирсэн хүнийг асарч байдаг чи мөн тэнэг хүн юмаа гэдэг зэмлэлийг тэр хангалттай сонссон. Гэвч Болдхүүг хэзээ ч ад үзэж байсангүй. Болдхүүгийн бие улам доройтож, сэхээнд орсон тэр нэг өдөр Мөрөн охиноо дагуулан өрөөнд нь орлоо. Залуу насны өнгө цог золбоо аль хэдийнээ гээгдэж, шаналал зовиурт нэвт үнэртсэн Болдхүү эцсийн хүчээ гаргаж байгаа бололтой нүцгэрсэн бургасны өнчин мөчир шиг гараа арай ядан хөдөлгөж, Мөрөнгийн хацарт зөөлхөн хүргэв. 
-Уучлаарай. Охиноо өнчрүүлж, чамайгаа зовоосныхоо төлөөсийг эдлэж байна даа хэмээн хүчлэн байж шивнэв. Мөрөнгийн нүдийг нулимс бүрхээд ирлээ.
-Өөдгүй амьтан. Намайг хэдэн удаа орхих гэсэн юм бэ? Хэзээ нэгэн цагт эргээд ирнэ гэж би чамайг зөндөө хүлээсэн. Хүлээлгэж, хүлээлгэж эргэж ирчихээд одоо дахиад хаяад явж байгаа юм уу? Чи жаргал хөөж явсныхаа төлөөсийг эдлэж байгаа юм байж. Тэгвэл би ямар гэм хийснийхээ төлөө энэ ялыг чинь давхар үүрч байгаа юм бэ?. Энэ миний хайрын төлөөс үү? хэмээн хашгирахыг хүссэн ч түүний амнаас ганц ч үг унасангүй... 
Харин хайр харууслын төлөөс болж, нулимсан дуслууд хацрыг нь 
зүсэн урсаж байлаа

ТАХИАЧНЫ “ХОТОНД” ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ
ТАХИАЧНЫ “ХОТОНД” ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​