fbpx Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 8 секунд

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

УИХ-ын чуулганы танхимд шударга ёсны ноён оргил болж, бусдыг “хулгайч худалчаар” нь дуудаж суудаг Л.Энхболд гишүүн өөрөө жинхэнэ хулгайч бөгөөд залилагчтай хамтран ажилладаг нь илэрснээр түүний хулхи нь буув. Учир нь тэрбээр охин Э.Мандухайн нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компани байгуулан өгч, улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний  өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдосноор “шударга үнэний туйл” маань Төрийн ордонд том дуугарах нь байтугай Өмнөговь аймгийг зориход ч нүүр халуун болов. Уг нь Л.Энхболд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг өөртөө “хулгайлж” байхаар тойргийнхоо бичил бизнес эрхлэгч 100 хүнд хөөцөлдөөд олгуулчихсан бол мөн ч их буян болох байлаа. Хичнээн хүний амьдралд тустай байхсан билээ. “Шударга үнэний туйл” гишүүнд нь даанч тийм сэтгэл байхгүйг энэ үйл явдал харууллаа.

Тэрбээр ийнхүү шударга царайныхаа цаана будилаан хутгаж явахдаа буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Мэйт экспорт интернэшнл” компанийг Э.Чагнаасүрэнгийн нэр дээр шилжүүлжээ. Хөөрхий будилаантай ч гэсэн эцэг хүн л болсон хойно охиноо өөрийнхөө луйврын ажиллагаанаас хөндийрүүлж байгаа царай нь энэ бололтой. Гэсэн хэдий ч хөдлөшгүй баримт байгаа хойно хууль зөрчин зээл авсан хэрэгт охин Э.Мандухай нь ороогдож байна. Тэр ч бүү хэл Л.Энхболд тэргүүтэй гишүүдийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хамсаатнуудыг АТГ-аас баривчлан шалгах мэдээлэл бий. Тэгэхээр хөөрхий охин Э.Мандухай “шударга” эцгийнхээ хийсэн хэргийн өмнөөс шүүхийн хаалга татах болж байна. Магадгүй илүү их будилаан гарвал ял ч авч мэдэхээр болжээ. Найз нөхөд нэгнээ хэрэгт түлхэсэн тохиолдол олон байдаг, тэр ч бүү хэл ах дүү нар нэгнээ түлхэсэн тохиолдол ч цөөнгүй бий. Харин өөрийнхөө төрсөн үрийг хэрэгт түлхэж байгаа эцгийн тухай сонсоогүй юм байна. 

Ингэхэд Л.Энхболдын охин Э.Мандухайн нэр дээр байсан компанийг шилжүүлж авсан Э.Чагнаадорж гэгч хэн бэ гээд тандахаар бас л нэг залилан мэхлэгч байгаа нь тодорлоо. Тэрбээр өдгөө Л.Энхболдын үүсгэн байгуулсан “Ирээдүй инвест” Банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг нэгэн аж. Тэрбээр 2016 онд Л.Энхболдыг УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр 1.5 сая төгрөг хандивлаж, улмаар Л.Энхболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийн ажиллагаанд зүтгэсэн, хандив өргөсөн шанд гишүүний Туслах хэмээх алба авсан нэгэн. Цааш лавшруулан судлахаар Э.Чагнаасүрэн нь 2006 онд хэдэн нөхдийн хамт Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, тавхан сарын дараа гэхэд 16 харилцагчийн 64 орчим сая төгрөгөөр хохироож, Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 148.3 зүйл ангиар шийтгүүлэн, зургаан жилийн хорих ял сонсож байсан этгээд гэнэ. Ёстой л өнөөх “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг болж байна.    

Мөн Э.Чагнаасүрэн нь “Хос говь транс” компани эзэмшдэг бөгөөд Л.Энхболд түүний эзэмшил компанид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн нь бас баримтаар нотлогдсон. Тэгэхээр “шударга үнэний дууч” маань Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нэг бус хоёр ч удаа гараа дүрээд авчээ. Эндээс харвал Л.Энхболдын хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхүйц хэрэг мандуулсан харагдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч шударга ёс тогтооно, энэ сангаас зээл авсан түшээдийг шалгуулж, хариуцлага тооцно хэмээж байгаа зэргээс харвал түүнд бултах газаргүй болсон харагдана.  

Өөр нэг хөндлөнгийн эх сурвалж сөхвөл Л.Энх6олд гишүүн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр тэрбум 150 сая төгрөгийн зээл жилийн гурван хувийн хүүтэй авчихаад, харин иргэддээ жилийн 60-80 хувийн хүүтэйгээр зээлэн мөнгө хүүлж, Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан мөнгө угаасан нь тогтоогдсон байна хэмээх мэдээлэл бий.

Энгийн ойлгож харахад л Л.Энхболд хувьдаа компанитай, бас Банк бус санхүүгийн байгууллагатай, хамтрагч нь бас компанитай. Тэгэхээр Л.Энхболд өөрийн болон хамтрагчийн хоёр компанийн нэр дээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч, Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан өндөр хүү бодож суудаг нь гарцаагүй болж байна.  ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжсэн, прокурорын яллах дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл  ч бас байна. Прокурорын байгууллага дахь эх сурвалжийн мэдээлснээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөө маргаашгүй өргөн барихаар бэлтгэж байгаа гэнэ.  ЖДҮ-тэй холбоотой прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гурван гишүүний тухайд, гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ажээ.

Б.СУВД: Нийгмийг хүн бүрт, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд ээлтэй, аюулгүй болгоход хүн бүрийн оролцоо чухал
Б.СУВД: Нийгмийг хүн бүрт, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд ээлтэй, аюулгүй болгоход хүн бүрийн оролцоо чухал
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​