fbpx “ЖДҮ” гэх засгийн сангийн завхарал бол "Сан"-гийн яамны алдаатай бодлого
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 42 секунд

“ЖДҮ” гэх засгийн сангийн завхарал бол “Сан“-гийн яамны алдаатай бодлого

Нийгэм өнөөдөр улс төрөөр хэт халж, эдийн засаг, түүний суурь бүртгэл, хяналт хөрч зэврээд, бүртгэл стандартын зөв хэлбэрийг олж хэрэгжүүлээгүй, нийтийн өмчид яг тохирох тусгайлсан нягтлан бодох бүртгэлийн бодлого, зарчимгүй байгаа нь алдаа завхарлын дээд хэмжээнд хүрчээ.

Бүртгэл талаас, Тусгай санд тусгай бодлого, зарчим тунхаг хэрэгждэг. Ялангуяа засгийн нягтлан бодох бүртгэл, түүний мэдээллийн системийг онцгойлон авч үзнэ гэсэн үг. Тухайлбал, нийтийн хөрөнгийн нэг хэлбэр болох /ЖДҮ/ -ийн сангийн бүртгэл эрсдэлд өгөөш болж, үүргээ биелүүлэх чадамжгүй систем болж. Улмаар засгийн газрын бусад 22 сан адил эрсдэлтэй гэдэг нь яриангүй үнэн.

"Сан" гэдэг үгийг яамны нэрэнд зүүсний учрыг юу гэж ойлгох юм. Сангаа засаг манаад явна л гэсэн үг биздээ. Эцсийн хэрэглэгч хүртэл эрсдлийг хянаж, албан тушаалтны ашиг сонирхол илэрвэл  шууд хориглох үүрэгтэй баймаар. /Засгийн газрын бүртгэл, тайлагнал, 2009/

Манайд уг нь Бүртгэлийн стандартын түр хороо гэж байх учиртай, ажлаа мэддэггүй ийм хороо эрхээ эдлээд ажиллаж байгаа бол хариуцлагаа давхар үүрч,  энэ завхаралд  тайлбар өгөх үүрэгтэй.

            Хяналтын талаас, Сангийн яам нь сэжигтэй гүйлгээ удаа дараалан гарч байхад дотоод хяналт, хөндлөнгийн хяналтаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж чадсангүй. Ийм саад хориг байхгүй болохоор далимдуулан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг этгээд хөрөнгө завшихад аятайхан боломж болов. Үүний муу үр дагавар нь онгиргон, их зантай, хөдөлж ядсан буюу бамблист, донтогч феодал  болон бантан хутгагчид олширлоо.  Гэтэл хуулийн хаалга татаж, амьдралдаа хохирол амсдаг тал нь санхүү, ня-бо нар болдог.

Нийтийн тусын тулд прагматик өнцгөөс харсан ч тогтолцооны алдаатай байдлаас хүн хохирч болохгүй. Иймд бүртгэл, хяналтын тогтолцоо, зарчмуудыг засч залруулахгүй юм бол “хэлмэгдэгсэд” тоолж барцгүй болно.

ЖДҮ-ийн сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд ҮАГ-аас энэ оны хавар аудит хийжээ. Тус тайланд энэхүү сангийн үр дүн "зөрчилтэй" гэсэн дүгнэлттэй, холбогдох стандартаа сайжруулаа гээд Сангийн сайдад зөвлөмж өгсөн байдаг. Үүнийг их хурал, сангийн сайд нь "сонссонгүй". Аудиторууд энэ удаа сонсгох үүргээ биелүүлсэн гэлтэй. Уг нь сайд нь сонссон шиг сонсон, санаатай гэхээр үйлдлүүдийг таслан зогсоосон бол ингэж их өөр хоорондоо толхилцохгүй байлаа.

Энд нэг зүйлийг онцлон сануулахад, төрийн хөндлөнгийн хяналт нь 2003 оноос өмнө Герман, Японы хяналтын бүтэцтэй адил байсан юм. Өөрөөр хэлбэл шүдтэй арслан байж. Харамсалтай нь, энэ үеэс эхлэн ерөнхий аудиторын бүтцэд шилжиж, нэг хүний гараар  шүүлтүүр, цензур тавигдах болсон. Аудитын тогтолцоонд яаран шилжих болоогүй байтал тухайн үеийн удирдлага ганцхан өдөр л өөрчилсөн гунигтай түүхтэй. Яг энэ үед “яарахгүй, хийхгүй биш жаахан хүлээе, цаашид үе шаттай хийе, наадах чинь гоё юм” гээд консерватив баримтлалд, шинжлэх ухааны фолософич, доктор   С. Молор-Эрдэнийн үздэг шиг хариулт өгч, зогсоох байсан юм билээ. 

Мэдээж аж ахуйгаа сайжруулж чадаагүй иргэд алдсан мөнгөө нэхэж сууна.  Энэ бол найдваргүй хүлээлт. Одоогоор 58 орчим тэрбум төгрөг найдваргүй авлагад тооцогдож байна. Цаашид хэд болох юм, их наядаар алдаж эхэлвэл юу болох вэ.

Бид улс төрчдийг онилж, онгироохоосоо илүүтэй алдаа завхарлыг арилгах чухал чухал ажлуудаа шуурхай, хариуцлагатай цаг хугацаанд нь хийдэг болчвол энэ мэт алдаа арилж, улсын эд баялаг аривжин дэлгэрч, нийтээрээ хохирохгүй болоод ирнэ.

Тусгай сандтусгайбодлого, зарчим тунхаг хэрэгтэй.

С.Эрдэнэбилэг

Булаагч одтой, улаагчин үхэр өдөр
Булаагч одтой, улаагчин үхэр өдөр
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​