Бурууд нүд хурц! Бусармаг анчдыг ”байхгүй” болтол нь шэйрлээд өг


 

Алсан чонынхоо цусыг савируулан машиныхаа хамар дээр тохоод хотын төвөөр давхих нэгэн, талын зээрийн хөлийн хурдыг нь эцээн байж төмөр хүлгээр дайрч алж байгаа хөгийн залуус, зэрлэг гахайг тарчлаан тарчлаан алчихаад тэвэрч ирээд л зургаа даруулсан тэрс залуу, өчнөөн халуун амь тасалчихаад өчүүхэн ч болов өрөвдсөн шинжгүй цус нөжийг нь харан баясах балмад этгээдүүдийн зураг, дүрс бичлэгийг интернэтээс олж хараад халаглах сэтгэл өөрийн эрхгүй төрөх...

Амьтны амийг тасалчихаад ажирсан ч юмгүй, аархаж байгаа "анч" хэмээх алуурчдын тухай яг жилийн өмнө бичиж байлаа. Ахиад энэ тухай асуудлыг хөндөхгүй бол хөөрхий амьтдаар зугаа хийгээд зогсохгүй цус асгарсан зургийг нь сошиалд тавьдаг нөхдүүд нэлээн олон бололтой. Хүний үнэр гээч зүйл тэдэнд байна уу.  

Мал муулахаа хүртэл хүүхдэдээ үзүүлдэггүй монгол уламжлал минь хаачив. Амьтны амийг таслах хэчнээн муухай зүйл болох, байгаль дэлхийдээ энэ амьтад байсан бол хэчнээн хэрэгтэй билээ, экологийн тэнцвэрт байдалд ан амьтны оролцоо хэчнээн чухал болох, амьд бүхний амь амьдрал бидний амьдралаас ялгаа нь юусан билээ гэх бодол ганцхан надад ч бус өөр бусад мянга, мянган хүний толгойд зургийг хараад зурсхийсэн нь лавтай.  

Магадгүй амьтныг хайрлан хамгаалах сэрэл сэдлийг интернэтэд тавигдсан энэ зургуудаас хүмүүс мэдэрч байгаа нь ямар ч сургалт семинараас илүү үр дүнтэй юм шиг надад санагдлаа. Тийм болохоор зэрлэг ан амьтнаа хамгаалах, хууль бус ангийн хэргийг багасгахын тулд фэйсбүүк, твиттер, цахим хуудас, сонин хэвлэлийг сайтар ашиглах нь хамгийн оновчтой арга болохоор байна. Байхаар барах уу Улсын мөрдөн байцаах газраас он гарсаар хууль бус ангийн дөрвөн ч хэргийг цахим хуудас дээр тавигдсан зургаар мөрдөж илрүүлснийг ч албаны хүний амнаас сонслоо. Хэрвээ тийм зураг интернэтэд тавигдаагүй байсан бол тэр хэрэг илрэхгүй, илрэх нь бүү хэл тийм төрлийн гэмт хэрэг дахин дахин гарах нь ойлгомжтой.

Бидний мэдэх төрийн түшээд, олны дунд “од” хэмээгдэх эрхмүүд хүртэл алсан амьтныхаа зургийг аархалтай нь аргагүй интернэтэд тавьсан байдаг. Тэдний тийм харгис араншин хийгээд хуулийг гууль болгож явдаг үнэн төрхийг зургийг нь харж байж л хүмүүс сая хэн болохыг нь ойлгосон. Бурууд нүд хурц гэдэг. Тийм болохоор бусармаг ийм төрлийн анчдыг “байхгүй” болтол нь шэйрлээд өгөхийг уриалж байна.

 

Тархийг нь зад буудаж, цус нөжтэй нь хольсон чонын дэргэд зургаа авахуулсан нэгэн эрхэм гишүүн патиарынхаа ард “Ан хийж хийморио сэргээв. Төдөн сарын төдөн” гэснийг нь хэдэн жилийн өмнө  харж байлаа. Яаж ч бодоод амьтан алахаар хийморь сэргэдэг гэх ойлголт байж боломгүй санагдах.
Гэтэл эгэл иргэн бас ийнхүү зургаа авахуулсан байхыг саяхан хараад бас л бодолдоо дарагдав. Тэрбээр мөн л хийморь сэргээсэн тухай татлан бичжээ. Ан хийх, амьтан алах харин ч нүгэл санагдана. Монголчууд ан хийдэг хүнийг “Нүгэлт хар гөрөөчин” гэж зүгээр ч нэг нэрлээгүй нь лавтай.

Хууль бус ан хийвэл дараах торгуультай

Хууль бус ан агнуур гэдэг нь нотлогдсон тохиол­долд гэрэл зураг дээрх хү­мүүс хуулийн хариуцлага хүлээнэ. Тухайлбал хууль бусаар саарал чоно агнасан тохиолдолд 1.2 сая, хүрэн баавгай агнавал 15 сая, зэрлэг гахай агнасан тохиолдолд 1.4 сая, ца­гаан зээр агнасан бол 1.1 сая төгрөгөөр торгоно. Түүнч­­лэн эрүүгийн хэрэг үүс­­гэн таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Грийнпийс рүү явуулна аа. · [27.123.214.118] · 2018/01/07

    Байгаль хамгаалах олон улсын Грийнпийс байгууллага руу эдгээр зурагнуудыг явуулж Монголыг Монголчуудыг ичээх хэрэгтэй.


  • Зочин · [119.40.98.162] · 2017/12/27

    Байгаль, ан амьтныг дэндүү сүйтгэж байна. Ялангуяа Орхон аймгийн хулгайн анчид Булган аймгийн нутаг дэвсгэрт ан амьтныг хядаж дууслаа, хянадаг хамгаалдаг газарч алга даа, малчид өдөр шөнөгүй айж байна.


  • Nanzad. · [202.9.42.207] · 2017/12/23

    Teneg ene xymyys


  • Зочин · [202.9.42.142] · 2017/12/17

    социализмын үеийн залуус ийм харгис хэрцгий мунхаг байгаагүй л юмсан ...


  • баагий · [202.179.27.228] · 2017/12/17

    Тэнэг нь хөдөлхөөрөө энэ шүү дээ. Юугаар яаж гайхуулахаа мэддэггүй хүмүүсийн аргаа барсан зугаа цэнгэл бол бусармаг үйлдэл байдаг. Энэ залуус яах вэ? онгирч яваа нь тэр харин төрийн зүтгэлтэнүүд ГОЛ ӨДӨӨГЧ, САНААЧЛАГЧ нь байгаа юм.


  • kiuj · [41.85.161.143] · 2017/12/17

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com


  • бид · [103.57.95.156] · 2017/12/16

    Энэ залууд бурууг тохох ч хаашаа юм бэ?эд нар их хуралд байдаг зарим хүмүүсээс л туршлага судлаа болуу?


  • иргэн · [203.91.115.36] · 2017/12/15

    Facebook-ийн ангийн грүппүүд дээр гахай, чоно дүүрч УЛААН номонд орсон амьтадын эд эрхтэний наймаа явдаг юм бн лээ!!! Холбогдох газрууд нь анхааралдаа аваасай


  • MALCHIN · [66.181.180.101] · 2017/12/15

    BULGAN AIMAGIIN SELENGE SUMIIN HUTAG BUYU ATARIIN 3-R TASAG BAALAA XADNII TOXOID CNONO ESTOI SELENGE MURNII MUSUN DEER GEGEEN TSAGAAN UDURUUR SHAAGILDAJ BAIGAA TUL ANGIIN ZOXIX ZUBSHUURUL ABSAN ANCHID CNONIIN URGEELGE HIIJ UGNU UU,


  • Зочин · [43.242.243.201] · 2017/12/15

    энэ зэрлэгүүд өөрсдийгөө мундаг, анчин гөрөөичн гэж бодож сагсуурч яваа байх. Үгүй, араатан амьтад эргээд хариугаа авдаг. Ийм улсууд голдуу элэгний ракаар өчнөөн хоног амьдаараа дотроосоо шатаж үхдэг. Үхлийн хамгийн муугаар үхэхээ мэдэж байгаа болов уу? Газар доорхийг чинь цөлмөөд, газар дээр үлдсэн хэдхээн амьтдыг хядаж байгаа хүн биш араатнуудад эрүү үүсгэх хууль санаачлаач.


  • naruto · [43.228.129.65] · 2017/12/15

    Боохой нэг л өдөр өсөө авна даа. үйлийн үрээ гэж.................тэр үед л юм бодно доо та нар!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


  • бид · [103.57.95.156] · 2017/12/15

    Бага дээр нь хөлийг нь амраах хэрэгтэй


  • зочин · [202.179.26.166] · 2017/12/15

    Амьтан Алж Цусын ууж Таашаал авдаг энэ Нөхдүүд яавч Эрүүл улс биш ямар нэг Сэтгэцийн өвчтөй Гаж донтонгууд Эрүүл Хүн хэзээ ч ийм юм хийхгүй шүү дээ Хуулийнхан болон Сэтгэцийн Эмч нар эдгээр Нөхдүүдэд дариухан Арга хэмжээ авах хэрэгтэй Өнөөдөр Амьтан алж хөөрцөглөж байгаа юм чинь маргааш Хэн нэгнийг Хөнөөжчихөөд инээгээд зогсож мэдэхээр Нөхдүүд байна


  • Зочин · [122.201.24.193] · 2017/12/15

    Их муудаа, үр хүүхэд, ээж аавыгаа алж байгаагаас ялгаа юу байна. Байгаль хариугаа заавал авнадаа!


  • Зочин · [202.21.106.126] · 2017/12/15

    Малчидад бол ч сайхан л харагдаж байгаа байх


  • Зочин · [203.91.118.180] · 2017/12/15

    дебль цус нь ойртсон тэнэг монголчууд


  • Зочин · [202.131.242.254] · 2017/12/15

    Setgehuin bolood bolowsroliin doroitol gej uuniig heleed bgaamdaaa.


  • b · [66.181.168.8] · 2017/12/15

    ямар бузартай онгироо шаарнууд вэ, онгирох юмаа олж гэнэ, ичмээр юм