fbpx Б.Сүхбаатар: Орон сууц барьж буй компаниуд түрээслээд өмчлүүлэх хэлбэр рүү чиглэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 16 секунд

Б.Сүхбаатар: Орон сууц барьж буй компаниуд түрээслээд өмчлүүлэх хэлбэр рүү чиглэж байна

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, НОСК-ийн захирал Б.Сүхбаатартай Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн талаар ярилцлаа.  

-Нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын явц ямар төвшинд байна вэ?

-Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд амьдруулахын тулд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байсан Нийслэлийн Орон сууцны корпорацыг хувьцаат компани болгож зохион байгуулалтыг нь өөрчилж, томоохон хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, суурьшлын найман бүсэд түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Суурьшлын бүс бий болгож буй гол зорилго нь хот байгуулалтын сөрөг үр дагаварыг багасгах, иргэдийн орлого болон урьдчилгаа 30 хувийн төлбөр бүрдүүлж чадаагүй тогтмол орлоготой иргэдэд зориулж төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд Солонгос улсын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр дөрвөн байршилд ирэх жил 7000 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Бүгд түрээсийн орон сууц байх юм.  

Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд орлогод нийцсэн 768 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх гэж байна. Үүнийг түрээсийн болон хямд өртөгөөр иргэдэд нийлүүлэхийн зэрэгцээ заримыг нь зах зээлийн ханшаар борлуулах юм. Эдгээр хөтөлбөр нь Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй шинэ бодлого. Тодруулбал, бид улсын болон нийслэлийн төсөвт ачаалал болгохгүйгээр газраараа хөрөнгө оруулалт хийж, аж ахуйн нэгжтэй хамтарч төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буйгаараа өмнөх жилүүдийнхээс онцлогтой. Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ирэх жил 1080 айлын орон сууцыг барихаар бэлтгэлээ бүрэн хангасан.

-Зах зээл дээр маш олон сууц борлогдоогүй байна гэж ярьдаг.  Энэ талд танайхаас судалгаа хийсэн үү. Яг хэчнээн айлын орон сууц байна вэ?

-Өнгөрсөн зургаадугаар сард бид судалгаа явуулж, бодит тоог нь гаргасан. Тодруулбал, зах зээл дээр 4100 айлын орон сууц борлогдоогүй байна. Үүнээс зорилтод бүлэгт чиглэсэн бага талбайтай буюу 80-аас доош ам метртэй орон сууц мянга ч хүрэхгүй байх жишээтэй. Тэгэхээр зах зээл дээр борлогдоогүй орон сууц маш олон биш харин ч хомсдолтой байгаа нь харагдаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлт гаргасан нийт өргөдлийн тоо арван мянгад хүрээд байна. Энэ нь түрээсийн орон сууцны хэрэгцээ их байгааг харуулж байна. Зах зээлийн ханшаар хоёр өрөө байрыг байршлаас нь хамаарч 500-700 мянган төгрөгөөр түрээслэнэ. Харин хөтөлбөрийн хүрээнд үүнээс хэд дахин бага буюу дунджаар 200 мянган төгрөгөөр түрээслэнэ гэдэг иргэдэд олгосон том боломж юм.  Мөн түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцыг иргэд маш их сонирхож байна. Иймд төрөөс заавал мөнгө гаргаж эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх албагүй. Хамгийн гол нь бодлогоо зөв гаргаад аж ахуйн нэгж рүү чиглүүлэх хэрэгтэй. Орон сууц барьж буй байгууллага, компаниуд сүүлийн үед түрээслээд өмчлүүлэх хэлбэр рүү чиглэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнтэй урт болон богино хугацааны гэрээ байгуулж түрээс байдлаар сар бүр мөнгөө авдаг болсон байна. Түрээслээд өмчлөх хэлбэр нь олон янз байдаг. Тухайлбал, ипотекийн урьдчилгаанд эсвэл урт хугацаанд түрээс хэлбэрээр төлж болно.  

-Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг цаашид нэмэгдүүлэх боломж бий юү?

-Энэ нь ипотекийн найман хувийн зээлээс бага санхүүжилт, хөрөнгө оруулалттай, буцаагаад ашгаа нөхөх боломжтой хөтөлбөрийг түрээслээд өмчлөх орон сууц гэж байгаа юм. Энэ дагуу “Бармон” компанитай хамтарч Дэнжийн мянгад “Шинэчлэл хороолол”-ыг барьж, шаардлага хангасан иргэдэд түрээслүүлсэн. Тэд таван жил буюу 60 сарын хугацаанд тогтмол түрээсээ төлж, эцэст нь өмчлөх боломжтой болно. Жишээлбэл, тухайн иргэн 60 сая төгрөгийн байр түрээсэлсэн гэж бодоход сар бүр нэг сая төгрөг төлөөд өөрийн нэр дээр шилжүүлнэ гэсэн үг. Энэ бол урьдчилгаагүй, хүүгүй гэдгээрээ давуу талтай. Иймд энэ хөтөлбөрийг иргэд ихээхэн сонирхдог. Иймд тухайн орон сууцыг барьсан компаниудын хувьд санхүүжилтийнх нь эх үүсвэр бага хүүтэй зээл эсвэл өөрсдөд нь боломж байгаа тохиолдолд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлбэл зах зээл дээр эрэлт их бий. Иймд цаашид бид хямд өртөгөөр тогтмол түрээслэдэг орон сууцны санг нэмэгдүүлэх,  түрээслээд өмчлөх орон сууцны төслийг эрчимжүүлэхэд анхаарал хандуулна. Мөн ипотекийн зээлийг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх бодлогыг баримталж байна. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж буйгаараа онцлог юм.

-Иргэдийн одоо түрээслэж байгаа орон сууцыг өмчлүүлэх үү. Үүнийг иргэд нэлээд сонирхож байна?

-Бодлогын хүрээнд халамжийн зориулалттай буюу маш бага өртгөөр түрээслэдэг орон сууц байх ёстой. Сарын 150-300 мянган төгрөгөөр түрээслэдэг орон сууцыг цаашид нэмэгдүүлнэ. Гэхдээ тухайн орон сууцыг борлуулахгүйгээр зөвхөн түрээслүүлэх бодлого барьна. Энэ жилийн хувьд эдийн засаг өмнөх жилүүдийнхээс сэргэж байгаагийн хамгийн том ач холбогдол нь зогсонги байдалд байсан барилгын салбар хөдөлж эхэлсэн явдал юм.

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг бол Баянхошуу, Сэлбэ дэд төв барих ажил юм. Энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.  Хотыг хөгжүүлэх, иргэдийн орон сууцтай болгох хамгийн гол асуудал нь инженерийн дэд бүтэц байдаг. Энэ дэд төвүүдэд одоогоор дулаан, цахилгаан, үерийн хамгаалалтын ажлыг хийж байна. Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц барьна. Ингэхдээ нөлөөлөлд өртсөн айлуудыг шинээр байртай болтол хэрхэн орон сууцаар хангах асуудлыг шийдсэн. Энэ жил төслийн 50 хувийг хийж гүйцэтгэн ирэх жил бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Орлогод нийцсэн арван мянган айлын орон сууцны ихэнхийг дэд төвүүдээ түшиглэн барих юм. Тэгэхээр өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглах боломж бүрдэж байна. Арван мянган айлын орон сууцны долоон мянга орчим нь орлого бага, хоёр мянга орчим нь дунд орлоготой иргэдэд, арван хувь нь тансаг загварын холимог орон сууц байхаар төлөвлөсөн.

-Нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд олон шат дамжлага дамждаг, хүндрэлтэй гэж шүүмжилдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх талд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн гол зорилго нь зорилтот бүлгийн иргэдийн хүсэл сонирхол, санхүүгийн чадварт нийцсэн энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрийн түрээсийн орон сууцаар хангах явдал юм. Иймд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт барьсан орон сууцны зориулалт бүхий барилгаас түрээсийн орон сууцны санд шилжүүлж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй бага, дунд орлоготой иргэдийг  хамруулна. Иймд нийслэлд оршин суудаг, тогтвортой ажлын байртай буюу тухайн байгууллагадаа хоёроос дээш жил тогтвор суурьшилтай ажилласан, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ мөн хоёроос дээш жилийн хугацаанд эрхэлсэн, тогтмол орлоготой, инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй иргэд хүсэлт гаргах боломжтой. Үүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэдийг түргэн шуурхай, чирэгдэлгүй хамруулахын тулд бид Орон сууцын мэдээллийн санг байгуулж байна. Түрээсийн орон сууц эсвэл орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамрагдах гэж буй иргэн өмнө нь хороо, дүүрэг, нийслэл гэх мэтээр олон шат дамжлага дамждаг. Аль эсвэл Төрийн болон нийслэлийн орон сууцын корпорац, Захирагчийн ажлын алба гэх мэт олон газарт иргэдийн өргөдлийг хүлээн авдаг байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэж, нэг цэгт төвлөрүүлж байгаа. Үүгээр ч зогсохгүй гар утасны аплекшн хийж байна. Удахгүй нээлтээ хийнэ. Иргэд үүгээр дамжуулан мэдээллээ авч, өргөдлөө гаргах бүрэн боломжтой болно. Харин тухайн аплекшныг ашиглаж чадахгүй иргэн болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харьяа дүүргийнхээ хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож тусламж авах боломжийг бүрдүүлсэн.

Б.Хулан

Эх сурвалж: Shuurhai.mn

Ёсзүйн дэд хорооны хуралдаан товлогджээ
Ёсзүйн дэд хорооны хуралдаан товлогджээ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​