Нийгэм / 2017/12/15 / 1

“Гайхамшигт хайрцаг”-ийн гайхалтай зүйлүүд



Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 70 жилийнхээ ойг угтаж  “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барихаар зэхснээ дуулгаж хэвлэлийнхэнд хандлаа. Тус театрын 70 насны ой ирэх 2018 онд тохиож байгаа бөгөөд ойг угтсан олон төлөвлөгөөт ажлынх нь нэгээхэн хэсэг болох энэхүү тоглолт нь МҮЭСТО-нд арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 12, 15 цагуудад зохион байгуулагдах аж. Тоглолтын нэг онцлог нь ахмад, дунд, залуу үеийн гурвалсан хэлхээн дээр болж, үе үеийн жүжигчид оролцох учраас тийм ч олон тохиолдоод байхгүй завшаантай хэрэг юм.

“Гайхамшигт хайрцаг” тоглолтод урилгаар ахмад уран бүтээлчдийн төлөөлөл болох МУГЖ Л.Чимэддорж, Тогосмаа Нарийнжавтайгаа, МУГЖ Д.Гүрсэд, СТА Л.Долгор, СТА Д.Алтанцэцэг, СТА А.Алимаа, СТА О.Норолхоо /Буратино/, СТА Г.Пэрэнлэй /Пэпэ өвөө/, СТА Д.Эрдэнэчимэг, СТА С.Балданпүрэв нар оролцох бөгөөд МУХТеатрын нийт уран бүтээлчид оролцсон үе үеийн шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн  хүргэхээр зэхжээ. Түүнчлэн энэ тоглолтод ОХУ-ын Буриадын “Үлгэр” театрынхан бас хамтран тоглох юм байна.

Мөнхүү “Гайхамшигт хайрцаг” тоглолтын нэг сонин хачин гэвэл тасалбар худалдан авсан хүүхэд бүр “Янз” аппликейшныг гар утсандаа /App store/-с татан суулгаснаар гэртээ тасалбар дээр байрлах “Чоно ба долоон ишиг” жүжгээ AR дэвшилтэт технологиос үнэгүй татаж хэдэн ч удаа үзэх боломжтой. Тасалбар худалдан авсан хүүхэд тасалбараа гээгдүүлээгүй тохиолдолд нэг жүжгээ хэдэн ч удаа хаана ч үзэж болох орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан энэ бэлэг нь олны анхаарлыг татахгүй байхын аргагүй. Ганцхан удаагийн тоглолт үзээд дуусахгүй энэхүү билетээрээ гэр орон, анги танхим гээд интернэтгүй орчинд ч хэдэн ч удаа үзэх боломжийг олгож байгаа юм.

Үүнээс гадна “Гайхамшигт бэлэг”-ийн хувьд тус театрын жүжгүүдийн гол дүрээс буюу Болдоггүй бор өвгөн, бүтсэн буддаг ном, өнгийн харандаатайгаа, танин мэдэхүйн ухаалаг 4D карт, нэг ширхэг амттан бүхий бэлгийг хүүхдүүдэд өгөх бөгөөд энэ нь оюунлаг бэлэг болж байгаагаараа онцлог юм. Танин  мэдэхүйн ухаалаг 4D карт нь таван төрөл байдаг бөгөөд аль нэг нь тухайн бэлгэнд сонгогдон хийгдэх аж. Картыг бас AR дэвшилтэт технологиор үнэгүй татаж үзэх бөгөөд танин мэдэж, түүнийхээ тухай видео танилцуулгыг үзэж, дуу хоолойг нь сонсож, эвлүүлдэг тоглоомоо тоглож, АХА асуулт хариултанд хариулах зэргээр ашиглаж болно. Тодотгож хэлбэл, АR дэвшилтэт технологи бүхий картнаас хүсэж буй зүйлээ татан үзэхэд үлэг гүрвэлийн дуу хоолой үйл хөдлөл нь буйгаараа гарах нь хүүхдийн сонирхлыг яагаад татахгүй гэж. 

Х.Баатар

Шуурхай.мн 



  • iujh · [41.85.161.143] · 2017/12/17

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com