Зуун жилийн түүхтэй МАН-д цэвэрших үйл явц өрнөж байна


МАН-ын III бага хурлаараа манан бүлэглэл, шударга бусын хонгилыг задалж, олигархудын эсрэг тоймтой шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлттэй байгаа энэ өдөр эрх баригч намын анхан шатны байгууллагууд буюу үүрийн дарга нар болон намын дэргэдэх ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

МАН-ын дотоод асуудал даамжирсаар улс орны асуудал болж өргөжин сүүлийн гурван долоо хоног орчим УИХ хуралдаж чадаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч намын удирдлагууд тал талаас дайралцалгүй дотооддоо асуудлаа шийдэж, нэгдмэл байр суурьтай ажиллахыг МАН-ын дэргэдэх Оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Батдорж энэ үеэр шаардав. Мөн тэрбээр,

Намын дотоод хагарал, улс орныг ямар хэмжээний хямралд хүргэснийг улс төрчид харуулж байна. Тиймээс 2018.12.19-ний өдөр болох III бага хурлаараа энэ эмх замбараагүй байдлаа ярилцаж, энэ төрийг гацаанаас гаргах хэрэгтэй. Монголын гурван сая иргэний итгэлийг авч төрд гарсан УИХ-ын гишүүд маань өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө үхэн хатан, амь тавин асуудалд хандахаа болих хэрэгтэй. МАН-ын залуу гишүүд бид харж байна. Гадны кинонд гардаг шиг мафи гэх ойлголт МАН болон АН-д хоёуланд нь байдаг юм байна. Хувийхаа бизнесийн төлөө нам харгалзахгүй хамтарч хууль баталдаг, хамтарч улс төрд нөлөөлдөг МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил гэж байдаг юм байна. Тиймээс энэ бүлэглэлүүдийг эсрэг шударга залуус, шударга дэмжигчидтэй бид нэгдэнэ. Түүнчлэн 60 тэрбумын хэрэг байна. Төрд ажиллах чадвартай өндөр боловсролтой олон залуус манай намд бий. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа ямар ч чадваргүй, сэтгэлгүй төрөл саднуудаа төрийн албанд тухайн үеийн удирдлагууд өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Дээр суусан МАНАН бүлэглэлд  байгаа дарга нар жирийн гишүүдийг үгийг сонсох чадалгүй болтлоо вакуумжжээ. Мөн 100 жилийн түүхтэй нам сүйрч байна гэж ярьж байна. Тэгвэл ҮГҮЙ. Харин ч цэвэрших үйл явц явагдаж байна. Шударга бус хүмүүс намаас шахагдан гарч байна. гэлээ.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Жанат · [202.126.89.44] · 2018/12/23

    Ардчилал гээд ярих бол хий хоосон солиорол юм.Жинхэнэ ардчилал гэдэг чинь БУРХАН БАГШИЙН ГАРТ НЬ БАЙГАА.Чи өнөөдөр мөнгөтэй байж болно,чи өнөөдөр сайд юмуу агентлагийн дарга байж болно.Харин маргааш тэр их мөнгийг чинь хаашаа устгахыг, тэр албан тушаалыг чинь яаж өөрчлөхийг зөвхөн БУРХАН багш шийддэг.Та бидний хувь заяа БУРХАН багшийн ГАРТ байгаа.Ард түмний мөнгөөр баяжсан этгээдүүдийг БУРХАН багш бас тооцоо хийх үе аль хэдийн ирчихээд байна.


  • balt · [66.181.187.169] · 2018/12/20

    Bugd 2 nuur gargadag hulgaich byalduuch hudalch yag tsebersnij haragdaach . Tuun snig hudalaa yum bhkgui bur bohkirdono . Hamgiin unen


  • ламбаа · [182.160.33.10] · 2018/12/19

    АН эрдэнийхээ баасанд чимээгүй илжирч байна. ёстой гоё.


  • иргэн · [202.179.25.243] · 2018/12/19

    Сайхан сайхан зүйл ярих юм оо.Нийгэм ийм үед ямарч нам цэвэршинэ гэж байдаггүй юм.Татан буулгаад сайхан цаг үеээ хүлээх хэрэгтэй байх.Байгалын хуулийг хэнч зөрчиж байгаагүй.


  • Иргэн · [64.119.21.97] · 2018/12/19

    ОДОО 20-р ЗУУН БИШ БИЗ ДЭЭ. МАН ҮЕЭ ЭЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ХӨГШИН НАМ ЯАЖ Ч ӨӨРЧЛӨӨД НЭМЭРГШҮЙ Ш ДЭЭ. ОДОО 21-р ЗУУН. МАН-ын ЯЗГУУР ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЬ 21-Р ЗУУНД ОГТ ТААРАХГҮЙ. ХОЦРОГДСОН. ЭНЭ НАМ КЛИНИК ҮХЭЛД ОЛОН ЖИЛ БОЛЛОО Ш ДЭЭ.


  • Иргэн · [64.119.21.97] · 2018/12/19

    ОДОО 20-р ЗУУН БИШ БИЗ ДЭЭ. МАН ҮЕЭ ЭЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ХӨГШИН НАМ ЯАЖ Ч ӨӨРЧЛӨӨД НЭМЭРГШҮЙ Ш ДЭЭ. ОДОО 21-р ЗУУН. МАН-ын ЯЗГУУР ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЬ 21-Р ЗУУНД ОГТ ТААРАХГҮЙ. ХОЦРОГДСОН. КЛИНИК ҮХЭЛД ОЛОН ЖИЛ БОЛЛОО Ш ДЭЭ.


  • Түвдэн · [202.9.43.174] · 2018/12/19

    Хэзээ ч цэвэршихгүй. Сөнөвөл таарна


  • Зочин · [122.201.31.100] · 2018/12/19

    HAMGIIN GOL N MANAN BULEGLELIIG USTGAH SHUU ARD TUMEN UUNIIG L HUSEJ BAINA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


  • зочин · [103.111.68.3] · 2018/12/19

    Мөн ч гэнэн байна даа шинэчилэлт биш өөрчлөгдөх


  • Zochin · [103.9.88.242] · 2018/12/19

    http://StartWeeklyJob.com/?userid=138871


  • Зочин · [59.153.114.74] · 2018/12/18

    Хээцэс нохой долоо гэж. Бас 70 жилийнхээ дагалдаа улсын нам гээч ээ яах санаатай юм. Маргааш алалцалгуй хуралдаж чадвал дээдийн дээд заяа чинь тэрдээ.


  • Зочин · [202.179.31.83] · 2018/12/18

    Залуусаа одоо л луйварчдыг намаасаа шахаж гаргах хэрэгтэй та нар л ирээдүйхээ төлөө зоригтой дуугарч цүнх баригчдыг цүнхний эзэнтэй нь зайлуулцгаа


  • Зочин · [64.119.23.177] · 2018/12/18

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • Зочин · [64.119.23.177] · 2018/12/18

    Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.


  • Зочин · [64.119.23.177] · 2018/12/18

    Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.


  • Зочин · [64.119.23.177] · 2018/12/18

    Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.


  • Зочин · [64.119.23.177] · 2018/12/18

    Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.


  • Баатархүү · [202.9.43.174] · 2018/12/18

    цэвэрших бишээ, сөнөх үйл явплыг үргэлжлүүл


  • Зочин · [183.177.100.210] · 2018/12/18

    яг ийм тэнэг бацаануудыг төрд гаргаснаар асар муухай алдаа хийлээ. ёстой нусаа нийж бөгсөө зөв арччихаад дараа нь төрд ажилла. Боловсон хүчний бодлого гэж байхаа больтлоо дордож дээ хөөрхий. УИХ д хэдэн халтар төгрөг харуулбал авгайгаа ч өгөхөөс буцахгүй хэдэн тэнэг бацаан луйварчингийн гар хөл болоод өөрийг нь сонгуулиар сонгуулах гэж өдөр шөнөгүй зүтгэсэн гишүүдээ нулимж, өрсөлдөгч намын ехрөнхийлөгчтэй нийлж ах дүүсээрээ нам руу гаа дайрч байгааг харин сайн харж байна доо


  • Худал · [202.126.89.117] · 2018/12/18

    Тэгж худал цуураад юу хийнэ. Ерөнхийлөнчийн гарт орсон нам өндийхгүй ээ. Толгойноосоо аваад ЖДҮ-дсэн нам харин тарвал зөв болно. За тарахгүй байлаа ч жилийн дараа та нартай сонгуулиар яринаа хө.


  • ЗОЧИН · [64.119.16.121] · 2018/12/18

    60тэр бум гэдэг чинь хоосон яриа ш дээ, Харин санхүүгийн схём гэдэг нь ярьсан юм шиг байгаа юм, Энэ ярианд Хүрэлсүх Оюун Эрдэнэ хоёр ч бас оролцсон байналээ шүү,Ёр нь тэгээд намын дарга хүн өөрөө их төлөв түвшин эвийг хичээдэг аливаа юманд ая эвийг нь олохийг зорьдог ухаанаар асуудлыг шийдвэрлэдэг л хүн байх ёстой юм шиг Хүрэлсүх даргын тухайд арай л барахгүй шинжтэй,


  • Зочин · [202.9.45.80] · 2018/12/18

    Намаа тараагаад шинээр байгуулаач.МАН,АН-2 тар болсон.


  • 12466 · [49.0.137.6] · 2018/12/18

    Нусаа нээж, бөгсөө арчиж сурчихаад Хүрэлсүх ахаасаа мөнгөө авч байл дөө ядахдаа, муусайн муу аргаар амьдрах гэж ядсан Зэвхий нар минь.