fbpx Х.Баделхан: Шинэ нисэх буудлыг дагасан “Аэро сити” хотод 34 мянган хүн амьдарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 12 секунд

Х.Баделхан: Шинэ нисэх буудлыг дагасан “Аэро сити” хотод 34 мянган хүн амьдарна

С.САРУУЛ

Ерөнхий сайд Японы томилолтоос ирэнгүүтээ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудалтай танилцлаа. Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98.9 хувьтай байна. Улсын комиссын илрүүлсэн 1278 зөрчил дутагдлыг залруулах ажлын явц 93.9 хувьтай биелэгджээ.

Шинэ нисэх буудлын явцтай танилцах үеэр сайд нар юу гэж ярьсныг тоймлон хүргэж байна.

ҮНДСЭН ГЭРЭЭНИЙ ДҮН БОЛОХ 49.5 ТЭРБУМ ИЕН-ЭЭР ЮУ ХИЙСЭН БЭ

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэнэ. Нисэх онгоцны шинэ буудал нь олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээний барилга, захиргааны барилга, мөн түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины зогсоол, 42 мвт-ын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 кв-ын өндөр хүчин чадлын шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан сувгийг тус тус барьж ашиглалтад оруулаад байна.

Б.Энхбат: Газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр баригдсан

Түүнчлэн төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хамгийн урт 1.5 км урттай газар доогуурх инженерийн шугам сүлжээний туннелийг барьжээ. Энэ нь цахилгаан холбоо болон дулаан, цэвэр, бохирын усны гэсэн хоёр хонгилтой. Нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг нь 38 м өндөртэй, газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр баригджээ. Мөн гал унтраах есдүгээр зэрэглэлийн барилга байгууламжийг бүх тоног төхөөрөмжийн хамт нийлүүлсэн байна. Нийт объектын хамгийн том нь болох терменалын барилга 53726 мкв талбайтай зургаан хүзүүвчтэй, жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Төслийн хүрээнд “Монгол Улсын хамгийн анх гэж хэлж болох 75 га талбайд ногоон байгууламж барьсан” гэдгийг Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат тодотгосон юм.

Үлдсэн хугацаанд агаарын тээврийн компаниудад зориулсан ангарын барилга барих ажил үлджээ. Ингэхдээ хоёр дахь зээлээс 5 тэрбум орчим иен хэмнэсэн тул энэ мөнгөөр ангар барих ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат хэлэхдээ “Ирэх оны зургадугаар сард ангарыг ашиглалтад оруулна. Барилгын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байна. Ангарт шаардлагатай ган хийцийг БНХАУ-аас худалдан авах тул гаалийн татвараас чөлөөлөх хүсэлтээ тэрбээр Ерөнхий сайдад илэрхийлсэн юм.

 Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талд ногдох 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар Засгийн газраас тогтсон. Шинэ нисэхийн менежментийн гэрээг ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд эцэслэн байгуулахаар төлөвлөжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд саад бэрхшээл тулгарахгүй

 Нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд саад бэрхшээл тулгарахгүй. Шинэ нисэх онгоцны буудлыг 2019 оны эхний хагас жилээс ашиглаж эхлэх учиртай. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, аялал жуулчлал, ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, шинээр авиа компани оруулж ирэх, иргэний агаарын тээврийг либералчлах зэрэг олон зүйлд шинэ нисэх онгоцны буудал чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Монгол Улсын 2019 оны төсөвт үүнд зарцуулагдах бүх хөрөнгийг тусгасан. Иргэний нисэхийн ерөнхий газар ч өөрийн орлоготой уялдуулан бүх хөрөнгийг тусгаад байна. Мөн ирэх оны төсөвт салбарын сайд бүрт хуваарилдаг байсан гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсвийн хөрөнгийг Сангийн сайдын багцад оруулсан учир энэ нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй. Сангийн яамны зүгээс бүх ажлыг дэмжин ажиллаж байгаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын салбарын бааз суурь нь агаарын тээвэр

-Монгол Улс анх удаа жилд гурван сая жуулчин хүлээж авна. Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь аялал жуулчлалын салбар байх ёстой. Үүний бааз суурь нь агаарын тээвэр. Монгол Улс анх удаа жилд гурван сая жуулчин хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудлыг ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын салбарт орох орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаж аялал жуулчлалын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм. Манай салбар нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад хийх ажлын хүрээнд туплерийн радарын шинэчлэл, дагалдах хэрэгслийн 5.3 тэрбум төгрөгийн асуудал, мөн шинэ нисэх буудалд Цаг уурын автомат станц суурилуулах 643.5 сая төгрөг буюу нийт 5.9 сая төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдтай ярьж, бусад зээл тусламжид хамруулан мэргэжлийн байгууллагыг ажиллах боломжоор хангахаар ажиллаж байна.

БХБ-ЫН сайд Х.Баделхан: “Аэро сити” хотын ерөнхий төлөвлөгөөг батлаад мөрдөж байна

 Шинэ нисэх буудлыг дагасан “аэро сити” хот байгуулна. Шинэ нисэх буудлыг дагасан томоохон “Аэро сити” хот байгуулна. “Аэро сити” хотын ерөнхий төлөвлөгөөг батлаад мөрдөж байна. Харин Засгийн газраас тус ерөнхий төлөвлөгөөг өргөтгөх шийдвэр гаргасан. Үүний дагуу холбогдох яам, Тамгын газартай хамтран дагуул хотын тодотгосон ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Одоо яамдаас санал авч байгаа бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж, батлуулна. Үүний дараа ТЭЗҮ-г БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хийхээр тохиролцсон. Энэ хотод 34 мянган хүн амьдрах хотын ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Дагуул хотыг байгуулах 12 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авахад 3.8 мянган га газрын асуудал үүсч байгаа. Тодруулбал, 114 аж ахуйн нэгж, байгууллагын газар үүнд багтсан. Тиймээс эдгээр газрыг чөлөөлөх талд Төв аймгийн Засаг даргатай хамтарч ажиллаж байна. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд энэ газрын асуудал ямар нэгэн саад учруулахгүй.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Сонгино дэд станцаас шинэ нисэх буудлыг эрчим хүчээр холбох асуудал бий

 Онцгой объектыг эрчим хүчээр хангаж байсан туршлага бидэнд байхгүй. Эрчим хүчний хангамжтай холбоотой хоёр асуудал бий. Хоёр дахь эх үүсвэр буюу Сонгино дэд станцаас шинэ нисэх буудлыг эрчим хүчээр холбох асуудал бий. Үүнийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Дараагийнх нь шинэ нисэх буудлын дэд станцад сэргээгдэх эрчим хүч буюу нарны цахилгаан станцуудыг холбох асуудал байна. Нисэх буудал гэдэг онцгой объектыг эрчим хүчээр хангаж байсан туршлага бидэнд байхгүй. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч байгалиас хамааралтай. Цаг агаараас хамааралтай хүчдэлийн тодорхой хэлбэлзэл үүсэх эрсдэл бий. Тиймээс хоёр нарны дэд станцыг холболгүйгээр хүлээж байна. Энэ хоёр дэд станцыг холбовол нисэх онгоцны буудлыг зөвхөн өдрийн цагаар сэргээгдэх эрчим хүчээр хангах нөхцөл үүснэ. Тиймээс бид мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж, техникийн нөхцөлийг олгоогүй байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар: Шинэ нисэх онгоцны буудлыг Японы талтай 51, 49 хувиар консорциум байгуулж, менежментээр явуулахаар гэрээ байгуулахаар ажиллаж байна

 Хариуцсан ажлаа цаг тухайд нь улсын комисст хүлээлгэн өгнө. Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой дөрвөн асуудал бий. Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа Аэродромын засвар үйлчилгээний барилгын ажил 87.3 хувийн гүйцэтгэлтэй, ачаа, шуудан үйлчилгээний барилга 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийг цаг тухайд нь улсын комисст хүлээлгэн өгнө. 32.2 км урт, зургаан эгнээтэй хурдны авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэрээгээр ирэх оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар байгаа ч бид зургадугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөн шахаж ажиллаж байна. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлыг Японы талтай 51, 49 хувиар консорциум байгуулж, менежментээр явуулахаар гэрээ байгуулахаар ажиллаж байна.

 Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: 22 нэгж талбарын 16-д нь обьект барьчихсан

 Засгийн газрын шийдвэрээр тусгай хэрэгцээнд 12 мянган га газрыг авсны дотор 114 нэгж талбар давхцалтай. Одоогийн байдлаар 92 нэгж талбарыг чөлөөлчихсөн. 22 нэгж талбарын 16-д нь обьект барьчихсан байгаа юм. Мөн дөрвөн нэгж талбар гурван шатны шүүхээр эзэмшигчдийнх нь асуудал шийдэгдсэн. Үүнийг хэрхэхээ орон нутгийн түвшинд шийдэж чадахгүй байгаа. Хоёр нэгж талбар нь шүүхийн шатанд яваа.

Бага хурал эхлээгүй байна
Бага хурал эхлээгүй байна
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​