fbpx МАНАН задрах, эс задрахыг шийдэх МАН-ын бага хурал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

МАНАН задрах, эс задрахыг шийдэх МАН-ын бага хурал

Нэгэнт эхлүүлсэн “их цэвэрлэгээгээ”  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Л.Амарбаясгалан нар зоригтой дуусгаач ээ
МАНАН задрах, эс задрахыг шийдэх МАН-ын Бага бага хурал эхэллээ.

Гаднаа жагсаалтай, уриа лоозонтой хаалттай эхэлсэн энэ хурлаас ард түмэн ялах уу, компанийн засаглал ялах уу гэдгийг харахаар ард түмэн хүлээж байна. Хурал хэдийгээр нэг намын дотоод асуудлыгг хэлэлцэж буй ч үүний үр дүнгээс Монголын ирээдүй хамаарах болчихоод байна.

МАНАН-г бий болгож, Монголын улс төр, Монголын ард түмний баялгийг хэдхэн гэр бүл шийддэг болгосныг МАН төр, засгийн эрх барьсан өнгөрсөн 20 жилийн түүхээс салгаж ойлгох аргагүй юм. Тиймээс энэ хугацаанд МАН-д бугшсан хулгай луйвар, хуйвалдааныг өнөөдрийг хүртэл өөгшүүлэн, буглуулсан лидер нэртэй хүмүүстэй хариуцлага тооцож, их мөнгөөр өндөр эрх мэдэлд хүрсэн улстөрч нэртэй компанийн төлөөллийг МАН-аас зайлуулахаас нааш цэвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой. 

 60 тэрбумын схемээр Монголын төрийг мөнгөний авдар мэт харж байсан эрх мэдэлтнүүд, ард түмний  баялгийг УИХ гэх 76-хан гишүүн хуйвалдаан хулгайгаар хувийн компанид шилжүүлсэн Цагаан суваргын стратегийн ордын хэрэг, төрийн бүх албанд зөвхөн мөнгө, танил талаар томилогдож төрийн албан хаагчдын дархлаанд халдаж буй зэрэг нь бүгд өнөөдөр улс төрд мөнгөөр  шургалсан бизнесийн бүлэглэлийнхэнтэй холбоотой юм.

Үүнийг ч У.Хүрэлсүх Бага хурал дээрээ “Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж.

Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” хэмээн хэлжээ.

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас эхлээд хууль тогтоох дээд байгууллага УИХ болон МАН дахь улс төрийн эрх мэдэл, нөлөөгөө хадгалж хамгаалаж үлдэхийн тулд яаж улайрч буйг бид бэлхэнээ харж байна. Бизнес, улстөрийн бүлэглэл МАНАН-д Монголын төрд бугшиж байр сууриа бэхжүүлсэн нь 2-3 хан жилийн хугацаанд бий болоогүй ээ.

Ардчиллал гэх нэр зүүсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямх ямхаар бий болсоор эдүгээ үндэс суурь нь бат бөх бэхэжсэн ганц Хүрэлсүхийн хүчээр биш бүх нийтийн хүчээр хөдөлгөхөөс нааш дийлдэхгүй ургаа чулуу болсон. Тиймээс энэ их цэвэрлэгээг У.Хүрэлсүх шударга, зарчимч намынхаа гишүүдийн дэмжлэгтэйгээр өөрийн багийнхны  хамтаар тэмцэж байж ялж дийлж чадна. Харамсалтай нь “60 тэрбумынхан” өнөөдөр энэ их цэвэрлэгээг бага дээр нь дарах, намжаах хүчийг нь сулруулахын тулд У.Хүрэлсүхийг ганцаардуулах тактик барьж эхэлжээ.

  У.Хүрэлсүхийг дэмжсэн УИХ-ын гишүүдийг хууль хүчний байгууллагуудаар дарамтлах,  нам дахь баруун гар нь болсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах зэрэг самар чөмөх аргаар нэг нэгээр нь сугалж, хүчгүйдүүлэхийн тулд бүхэл бүтэн жагсагчид хөлсөлжээ. Намын байрных нь гадаа уриа лоозон баригчдын “бай” нь МАН-ын генсек Л.Амарбаясгалан бололтой. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөх асуудлыг  сарниулахын тулд тэд намын генсек Л.Амарбаясгаланг огцруулах асуудлыг өнөөдөр ийнхүү сөргүүлэн барьцаалж шоудаж байна. 

М.Энхболдын хэлснээр МАН-д 20 гаруй жил бугшиж бугилсан “хатиг” өнөөдөр нүүрэн дээр нь ил гарч ирсэн нь энэ. Ийм “хатиг” дотроо бугшиж бугилж байсныг мэдэхэд цаг хугацаа, эрх мэдэл хэрэгтэй байсан. Энэ тохироо У.Хүрэлсүх  МАН-ын дарга, Ерөнхий сайд болсноор, Л.Амарбаясгалан МАН-ын генсек болж намынхаа гал тогооны гүнд нь орж, эрх мэдэлтнүүдийн дунд орсноор л илүү ихээр мэдэж-мэдэрч, ил болж гарсан. 

Тэд мэдэж-мэдрээд, бүтэн жил засах гэж залруулах гэж нам дотроо тэмцээд, дийлэлгүй  өнөөдөр ард түмний дэмжлэгтэйгээр их цэвэрлэгээг эхлүүлэх гэж байна. Энэ тэмцэл, цэвэрлэгээг нэгэнт зориглон эхлүүлснээрээ хичнээн сайн муугаар цоллогдож буй ч У.Хүрэлсүх, Л.Амарбаясгалан хоёр л дуусгах ёстой. 

Харин  МАН-ын Бага хурал 60 тэрбумын  толгойлогч гэгдээд байгаа М.Энхболдод хариуцлага тооцож, нам доторхи бизнесийн бүлэглэлийн хамгийн сонгодог төлөөлөл болохоо Цагаан суваргын хуйвалдаанаар харуулсан Н.Номтойбаяр нараа МАН-аас зайлуулж чадахгүй бол МАН гэдэг нам Монголоос байтугай дэлхийгээс зайлах цаг болсноо л ард түмэндээ батална. Бага хурлын гишүүд ээ, эхлээд МАН дахь бизнесийн бүлэглэлийн төлөөлүүдээ зайлуулчих. Монголын Засгийн газрыг хэдхэн гэр бүлийн “компанийн засаглалд” шилжүүлсэн улс төр, бизнесийн олиграхиуддаа хариуцлагаа тооцчих.

Монголын төр, засгийг төр засаг шиг болгочих. Танай намын “гал тогоон” доторх хэрүүлээс илүү өнөөдөр ард түмэнд улс орны эрх ашиг, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, улс төртэй биш утаатайгаа тэмцэх чинь л чухал байна шүү. Та нар хор, хуйвалдаандаа харин ард түмэн утаа, угаарандаа хордож үхэх нь.

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө
Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​