fbpx “Оюутолгой”-н эрчим хүчний асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 18 секунд

“Оюутолгой”-н эрчим хүчний асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж шийднэ

2018 ОНД “ОЮУТОЛГОЙ” ТӨСЛӨӨС ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАР ОРЖ ИРСЭН

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай “Оюутолгой” төсөл, ОУВС-гийн хөтөлбөр, ирэх оны төсвийн эрсдэл болон боломжийн талаар ярилцлаа.

-“Тавантолгой”-д түшиглэж цахилгаан станц барих талаар Засгийн газар ямар нэг шийдэлд хүрсэн үү?
-
Эрчим хүчний яамнаас “Оюутолгой”­-н цахилгаан станцын асуудлыг шийдвэрлүүлэх санал оруулж ирсэн. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Энэ бол Монгол улсын хувьд нэлээд том төсөл. Ингэснээр “Оюутолгой” төслийн эрчим хүчний эх үүсвэрийн том эрсдэлийг хаагдана гэсэн хүлээлттэй байна.

-Хөрөнгө оруулагч талтай тохиролцсон гэсэн үг үү?
-ТЭЗҮ-­ийг нь нэлээд нарийн хийх ёстой. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын хувь хэмжээ болон талууд хоёр талаас хэрхэн яаж оролцох талаар нарийн зохицуулалт орж ирэх байх. Угаасаа хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюутолгой” дотоодоос эрчим хүчээ авна гэж тусгасан.

Эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахыг дэмжиж, хамтран ажиллах үүрэг Монгол улсын Засгийн газар хүлээсэн. Ийм том хэмжээний төслийг эрчим хүчээр хангахын тулд бараг ДЦС ­IV шиг том цахилгаан станц барина гэсэн үг. ТЭЗҮ-­ийг нь баталсны дараа санхүүжилтийн нарийн мэдээллүүд тодорхой болно.

-“Оюутолгой”-н талтай Монголын Засгийн газар хэд хэдэн хэлцэл хийж байгаа. Үүнд Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулах асуудал багтсан. Өнөөдрийн байдлаар Засгийн газар “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдад төлөх өрийн үлдэгдэл хэд байгаа вэ?
-
Ажлын хэсгийг ЗГХЭГ­-ын дарга Г.Занданшатар ахалж байгаа. Үүнээс гадна дэд Ажлын хэсгүүд байгуулагдаж, зээлийн хүүг бууруулах, татвар гэх мэт хэд хэдэн асуудал дээр ажиллаж байна. Мэдээж аль аль талаасаа ойлголцож, зөвшилцөхийг зорьж байгаа.

“Оюутолгой”­-н хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж бий.

Монгол улсын Засгийн газар энэ гэрээгээр хөрөнгө оруулагчдаас авч байгаа зээлийн хүүгийн хэмжээний талаар хэлэлцэж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж, хөрөнгө оруулагч талтай эцэслэнэ.

-2018 онд “Оюутолгой” төслөөс хэдий хэмжээний санхүүжилт Монголд орж ирсэн бэ. Цаашдаа Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар нөөц, боломж байна вэ?
-Энэ онд тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатнаас орж ирж байгаа. Төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт 2021 онд ашиглалтад орно. Ингэснээр зэсийн олборлолт нэмэгдэж, чанар сайжирна.

Монголын Засгийн газар томоохон өр төлбөрөө төлөх үед орлого нэмэгдэх төлөвтэй байгаа нь давуу тал гэж харж байна. Тиймээс Засгийн газар хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь явуулах, ажлын байрыг хадгалах, хүлээгдэж буй орлого нэмэгдэх нөхцөл байдал бий болгохын төлөө “Оюутолгой”­-той хамтран ажиллаж байна.

-Валютын ханшийг тогтвортой байлгахын төлөө Монголбанкны барьж буй бодлого Сангийн яамны бодлоготой хэр уялдаж байна вэ?
-
ОУВС-­гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ганцхан Сан­гийн яам үүрэг хүлээгээгүй. Монголбанкны хувьд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай санхүүжилт хийхгүй байх зэрэг тодорхой үүрэг хүлээсэн.

Санхүүжилтийн нийт 5.5 тэрбум ам.долларын 2.6 тэрбум нь Монголбанк руу чиглэсэн.

Сүүлийн хоёр сард валютын ханш хүчтэй савлахад Монголбанк ийм их хэмжээний нөөцтэй байж яагаад инвервенц хангалттай хийхгүй байна вэ гэдэг асуудал бас яригдаж байна.

ОУВС-­гийн зүгээс “Энэ мөнгө ам.долларын ханшийг барихад биш, үндэсний аюулгүй байдалд нийцсэн гадаад валютын нөөц бий болгоход илүү чиглэсэн” гэж хэлдэг. Ер нь АНУ-ын төв банкны бодлогын хүү нэмэгдсэнтэй холбоотойгоор ихэнх улсын мөнгөн тэмдэгтийн ханш суларсан.

Үүний эсрэг Монголбанк тэрбум гаруй ам.долларын интервенц хийсэн байна. Нөгөө талаар эдийн засаг сайжрахын хэрээр импорт бас нэмэгдсэн. 2017 онтой харьцуулахад энэ жил импорт 40 орчим хувиар өссөн. Энэ бүхэн валютын ханш чангарахад нөлөөлж байгаа.

2018 онд дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ нэлээд өссөн. Энэ нь манай ханшид ихээр нөлөөллөө. Гэхдээ арав­ дугаар сарын 1­-нээс эхлэн түүхий нефтийн үнэ буурч эхэлсэн нь ханшинд үзүүлэх дарамтыг багасгах болов уу.

-2019 оны улсын төсөв дэх хамгийн гол эрсдэл, хамгийн том боломж юу вэ?
-Мэдээж эрсдэлгүй он гэж байсангүй. 2017 он ч гэсэн багагүй эрсдэлтэй байлаа. ОУВС ихэнх улсад нэлээд чанга төсвийн бодлого явуулдаг учраас эдийн засаг нь агших үр дагавартай байдаг. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт төсөөлснөөс өндөр гарлаа. Хоёрхон жилийн дотор эдийн засаг долоон хувиар өссөн байна.

Хэдийгээр 2019 онд эрсдэл байгаа ч үүний хажуугаар хэд хэдэн давуу тал бий. Ер нь Азийн бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн байх дүр зурагтай байна. Ялангуяа хөгжиж байгаа эдийн засгуудын өсөлт хэвээр хадгалагдана гэж олон улсын байгууллагууд тооцож байгаа.

Азийн бүс нутгийн дундаж өсөлт 5.5 хувь байх болов уу гэсэн тооцоо бий.

Үүнээс гадна бүс нутгийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийг тэтгэсэн нэлээд олон санал, санаачилга гарч байна.

Хэдийгээр дэлхийн эдийн засаг хүндхэн байх төлөвтэй ч Азийн бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн, эдийн засгийг эрчимжүүлсэн томоохон хэмжээний бодлогууд үргэлжлэн хэрэгжих учраас бидэнд бас давуу тал бий болж байна гэсэн үг.

Зэс болон нүүрсний үнэ 2019 онд харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Энэ нь төсвийн орлого биелэх бүрэн боломжтойг харуулж байна.

-ОУВС-гийн санхүүжилтийн хүрээнд донор орнууд болон санхүүгийн байгууллагуудын Монголд олгох санхүүжилт юунаас болж хойшилсон юм бэ?
-
Хоёр, гурван долоо хоногийн өмнөөс “ОУВС­-гийн хөтөлбөр зогслоо” гэсэн мэдээлэл явж эхэлсэн. Төсвийн дэмжлэгийг бид график гаргаад авчихдаггүй. Монгол улсын Засгийн газар тодорхой хэмжээний үүрэг, хариуцлага хүлээсэн байх ёстой.

Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА байгууллагатай тодорхой хэмжээний бодлогын нөхцөл тохирдог. Биелэлтийг нь мөн хардаг.

Монгол улсын хувьд биелэлтээ эдгээр байгууллага руу явуулж, удирдах зөвлөлөөр нь дэмжүүлсний үр дүнд санхүүжилт орж ирдэг. Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 2019 оны хоёрдугаар сард хуралдах товтой. Тус банк дэмжвэл манай хамгийн том донор ЖАЙКА-гаас санхүүжилт өгнө.

ОУВС­-гийн үнэлгээний ажлын хэсэг саяхан ирээд явсан. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд хангагдсан байна, бүтцийн өөрчлөлтүүд цаг хугацаандаа явж байна гэсэн эерэг үнэлгээ өгсөн. Гэхдээ энэ нь ирэх оны бүх эрсдэлийг хаалаа гэсэн үг биш. Бид төсвийн сахилга батаа үргэлжлүүлэн сахих ёстой.

МАН-ын УЗ-өөс Д.Хаянхярваа, Су.Батболд хоёрыг хасаж Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмжээ
МАН-ын УЗ-өөс Д.Хаянхярваа, Су.Батболд хоёрыг хасаж Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​