У.Хүрэлсүх та үнэнийг хэзээ өчих вэ!


“Хэрэгтэн Аюуш биш, хэрэгт холбогдсон Аюуш байна аа” гэдэг шиг “60 тэрбумын хэргийн эзэн”, сонссоноороо буруутаж, С.Баяр, Д.Амарбаясгалан хоёрын даалгавраар түрүүлж дуугарсан, түрүүлж ажлаа өгсөн Ц.Сандуй “уушиг нээжээ”.

Яасан ч том уушигтай юм. Яагаад ч өдий хүртэл дуугарахгүй төрийг хүртэл гацаачихав аа, Ц.Сандуй? Тэр үед л “У.Хүрэлсүх ээ, чи хамт сонссон шүү дээ” гээд чирээд явсан бол иймдээ хүртэл хагараад Төрийн махны машин биш хуулийн машин ажиллаж байх байлаа шүү дээ.

“Шинэ Монгол хаад” гэдэг тэр байшинг мэднэ ээ. Хамтарч ажиллах тухай яриа эхлүүлсэн байан болохоор өрнүүлэх санаатай, Ц.Сандуйд уригдан очиж байлаа. Гэтэл А.Ганбаатар нь угтаж, хамтарч ажиллахгүй гэсэн. Ц.Сандуй зөвлөх найзынхаа үгэнд хөтлөгдөөд “Баяртай” гэсэн юм. Хаадын өргөөнд орчихсон харц арга байж уу гээд гараад алхчихсан. Холоос очоод ажигласан. Хоёр жилийн дараа “60 тэрбумын хэрэг” гэгч үүсч тэр байшин, тэр хүн хоёрыг сануулсан билээ. Тэгэхэд хамгийн түрүүнд А.Ганбаатарын үгэнд хөтлөгдсөн Ц.Сандуйгийн л дүр зураг нүдэнд буусан. 

Тэгтэл Ц.Сандуй түрүүлж дуугарсан, 2016 оны зургадугаар сарын 24-нд. Энэ үеэр ярьсан зүйл нь ердөө л “Хоёр жил гаруйн өмнө Нийслэлийн МАН стратеги такикаа ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Хэн алдаж, хэн бичлэгийг гадагш өгснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэсэн юм. Хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас нь харахад С.Баяр, Д.Амарбаясгалан нар “ярь” гээд байсан аж. Ердөө маргааш нь буюу 2017 оны наймдугаар сарын 18-нд АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараа хэвлэлийнхэнд ярихдаа “Саяхан болтол би эвлүүлэг гэж бодож явсан. Цагдаагийн байгууллага ч тийм дүгнэлт гаргасан байсан. Харамсалтай нь Ц.Сандуй 60 тэрбумын хэрэг эвлүүлэг биш гэдгийг өөрөө МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн. Эвлүүлэг гэж хандаж, олон нийтэд хоёр гурван удаа мэдэгдэл хийсэндээ харамсч байна” гэж хэлсэн нь архивт бий. Бичлэгийг https://www.youtube.com/watch?v=z8BdGhWtANU эндээс үзэж болно. 

Дараа нь 2017 оны наймдугаар сарын 17-нд А.Ганбаатар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Миний авч явдаг, миний өөрийн Шинэ Монгол хаад” группийн дөрөвдүгээр давхарт энэ уулзалт болсон. Энэ уулзалтад Г.Доржзодовын бичлэг дээр тавиад байгаа хүмүүс байгаагүй. Яагаад үнэхээр тэнд байсан хүмүүсийн дуу авиа гардаггүй юм бэ. Тэр уулзалтад Ц.Сандуй, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон би байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэнд байж сонссон У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хамт хариуцлага хүлээж, үнэнээ хэлж сонссоноороо буруудахгүй байна вэ. Ц.Сандуйгүйгээр, Г.Доржзодов бид хоёрын хоёулхнаа ярьсан ярианаас эхлээд огт байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлж хуурамч бичлэг үзүүлээд яваад байна вэ гэдэгт л харамсч байна” гэж ярьсан. 

У.Хүрэлсүх “Бид “60 тэрбумын хэргийг дахиж сэргээн шалгаж байгаа. Үнэхээр тийм асуудал болсон бол хуулийн байгууллага шалгах ёстой” гэдэг байсан бол Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэх үед “60 тэрбумын асуудал чинь үнэн шүү дээ” гэж хэлсэн. Яагаад У.Хүрэлсүх энэ талаар мэдэхгүй гэж. Хоёрын хоёр амьд хүн, цагтаа анд найз байсан хүмүүс нь У.Хүрэлсүхийг тэнд байсан гэж гэгээн дүрийг нь дүрсэлсэн фото зургийг хүртэл алдарт “60 тэрбумын схемийн” өмнө авхуулснаар гэрчлээд байхад, үнэн гэдгийг өөрөө нотлоод байхад нь шалгаж болохгүй гэж. Яагаад Г.Доржзодовын мөрөөдлийн төлөвлөгөөний тайлбарыг сонссон таван хүний хоёр нь хийсэн болж сонссон гурав нь бусадтайгаа ял тооцох болов?

Нийгэм, улс төрийн нөхцөл байдлын эмзэг, хямралтай үед Г.Доржзодовын бичлэг, эвлүүлэг ч бай, биш ч бай шууд итгэгдсэн. Нийгмийг өчигдөр төрсөн нярайтай зүйрлэвэл Г.Доржзодовын бичлэг шууд вирус болж өвдөөд үхэхэд хүргэсэн. Тэр вирус одоо төрд халдварлаад байна. Энэ нь гэмт хэрэг биш үү. 

Гэтэл өнөөдөр М.Энхболдтой л тэмцээд байна. М.Энхболд тэнд байсан үгүйг дээрх хоёр хүний ярианаас гадна У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар баталж болох нь. Өөрөөр яаж ч тогтоож болно. Яагаад энэ “аудио зэвсгийг” М.Энхболдын эсрэг ашиглав гэдэг нь туйлын ойлгомжтой. 

М.Энхболдтой хийж буй тэмцэл нь эцсийн эцэст Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэхтэй холбоотой биш үү. Яагаад М.Энхболд “ҮАБЗ дээр ганцаарддаг” гэчихээд араас нь “ШХАБ-д элсэх асуудлыг УИХ шийднэ” гэв. УИХ шийдэх учраас УИХ-ыг тартал, ядаж нэр хүндийг нь эргэж босохооргүй унагах “акц” явагдаад байна уу? Үр дүнд нь Засгийн газар УИХ-ыг “удирдах”, намын дарга УИХ-ын даргын огцрох өргөдлийг өгүүлэх чухал байгаа хэрэг үү. Ц.Нямдорж сайд “Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй” хэмээн ивж мохоосноороо М.Энхболдыг улс төрөөс зайлуулахад хүчин зүтгэж байгаагаа илэрхийлчихсэн. Тэгвэл энэ нь Монгол дахь тогтолцоог өөрчлөх зорилготой холбоотой эсэх, улмаар УИХ тарж, Засгийн газар огцорч, тэр ч байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэг хүний гарт атгагдвал түүний хор уршгийг хэн хүлээх вэ гэдэг талаар бодож үзсэн болов уу. 

У.Хүрэлсүх “60 тэрбумын схем” гэгчийн талаар хамтдаа сонссоноо яагаад хэлэхгүй байна вэ. Ядахдаа яагаад энд Г.Доржзодовын дуу хоолой байхгүй байна вэ гэдгийг ч хэлэх “эрхгүй”, “зориггүй” болчихов. Тэгтлээ сүр дуулиантайгаар, хүлээлт үүсгэж зарласан МАН-ын Бага хурал “хоосон хонгио” дуугаргаад дууссан нь ямар учиртай байв. Өөрийнх нь удирдаж буй намаас хэдэн хүн М.Энхболдыг дагаж хурал хаях нь вэ гэдгийг харах гэж Бага хурал зарласан уу. Тэртэй тэргүй МАН-ыг татан буулгах тухай Дээд шүүхэд бичиг оччихоод байхад МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулахаар Дээд шүүхэд хурлын шийдвэрийг хүргүүлсэн. Магадгүй үүнийхээ төлөө дараагийн удаад Дээд шүүхэд МАН-ын даргын нэрийг өөрчлөх асуудал очиж ч мэднэ. Удирдаж байгаа намдаа “олигархжсан”, “мафижсан” гэдэг маш аюултай үнэлэлт дүгнэлтийг өгч улс даяар зарлачихаад яагаад ганцхан хүнтэй хариуцлага тооцох гээд улайраад байна вэ. Тэр аюултай тоглоомоор тоглож байна. Улс орны эрх ашгийг хохироож, Төрийн ажлыг гацааж, ҮАБЗ нэг хүний гарт ч төвлөрч болохоор нөхцөл байдлыг үүсгэнэ гэдэг жижиг тоглоом биш. Ер нь аудио бичлэгийн автор, уулзалтын үеэр хамгийн их тайлбарлаж ярьсан Г.Доржзодовын яриа бичлэгт байхгүй нь, заавал Баянгол зочид буудалд болон гадаад нөхөртэй эмэгтэй гишүүний гэрт бүгж байсан нь ч аюулгүй байдал, аюултай тоглоомынх нь цаад зорилготой холбоотой байсан болов уу. 

Ц.Сандуйгийн ярилцлагын дараа нэг л эрэлт, хүлээлт үүслээ. У.Хүрэлсүх, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын фото зургийн ард 60 тэрбумын схем харагдаж байхад яагаад У.Хүрэлсүх “Би тэнд байгаагүй, эвлүүлэг” гэж хэлэхгүй байна вэ. Мөн бол үнэнийг хэзээ өчих вэ. 

Оргилмаа


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.20.65] · 2019/01/06

    ахмадуудын тэтгэвэрийг боломжийн нэмээд өгчмөөр байна


  • зочин · [103.206.195.166] · 2019/01/03

    Үе үеийн 76 идсээр өнөөдрийг хүрсэн. Үүний үр дүнд Монгол Элбэгдорж, М.Энхболд тэргүүтэй МАФИЙН бүлэг буй болсон. ЖДҮ бол жижиг асуудал мөнгөө төлөөд дуусч байгаа байх. Хуулийнхан шалгаад хариуцлагаа тооцно биз. МАНАН бол шалтгаан, ЖДҮ бол шалтаг. Өнөөдрийн түвшинд монголчууд Хүрэлсүхэд найдахаас өөр гарч алга. Амжилт хүсье


  • Галдан · [203.91.115.37] · 2019/01/02

    Хүрэлсүх рүү дайрах дайралт цаашдаа улам ширүүснэ.Хүрэлсүхэд алдаа дутагдал байж болно Хамгийн гол нь энэ хүн монголын төрд шудрага ёс дэглэм тогтоох гэж байгаа нь хамгийн чухал. Монголд минь, Монголчуудад ашигтай л бол Фашист дэглэм ч байсан яадаг юм Харийнхантай нийлж эх орноо цөлмөхгүй ард түмнээ шулахгүй тийм дэглэм тогтоох юмсан даа


  • Зоригт · [203.91.112.115] · 2019/01/02

    Hvrelsvkh bol Mongol Ulsiin khugjliin, turiin vnet zvil khamgaalj demjih l kheregtei.


  • Зочин · [202.179.27.10] · 2019/01/02

    Эхлээд УИХ-аа ажиллуул, УИХ-ын гишүүн, давхар дээлтэнгүүд тэргүүтэй гишүүд хуралдаа орохгүй байгаа нь үндсэн ажлаа хийхгүй, төрийн эсрэг бойтлож байгаа гэсэн үг. Ажлаа хийе, хурлаа хийе, асуудлыг шийдье гэж байгаа бол Энхболд байсан байгаагүй нь огт хамаагүй, хуралдаж болно.


  • Зочин · [139.5.217.144] · 2018/12/30

    Эхлээд УИХ-аа гацаалгүй ажиллуул?! Гэмгүй хүн лүү бүү дайр?! Бүх эрх мэдэл нь байгам хойно бусдаас бүү өө хай?!


  • Иргэн · [202.126.89.220] · 2018/12/30

    ЖДҮ-чид л ажлаа хиймээр байна?!


  • Зочин · [202.9.42.35] · 2018/12/29

    Цаг хугацаа бүхнийг харуулна даа. Ямар ч тохиолдолд ард түмэн болгоомжтой байж улс төрийн зорилгод нь ашиглагдахгүйг хичээх ёстой юм байна гэж ойлголоо. Яарч улайраад байгаагийн цаана юм байгаа даа.


  • Зочин · [103.9.89.18] · 2018/12/28

    Хүрэлсүх бага дарга бол Монголын Гитлер. Удахгүй фашист засаглалт тогтоох гэж байх шиг байна.


  • Иргэд · [103.9.89.18] · 2018/12/28

    Энэ сагсуу тэнэг юу хэлж юу хийж байгаагаа ч мэдэхгүй иал байна. Ийм овилого тэнэгийг төрөөс зайлуулах хэрэгтэй


  • иргэн · [66.181.180.203] · 2018/12/28

    Хүрлээ дүүдээ хауз бэлэглэдэг Солонгост ажилладаг тэтгэврийн эгч ямар мэргэжилтэн болоод юу хийгээд хэдэн вонь цалин аваад байгаа хүн бэ. Ийм аниа байна уу. Дүүдээ хауз бэлэглэсэн юм чинь өөрөө юунд амьдардаг юм болоо


  • Ундуй · [203.91.115.44] · 2018/12/28

    Энэ нийтлэлийг бичиж байгаа нөхөр монголчуудыг тэнэг гэж бодож байгаа юм байхдаа.Хэрэв Хүрэлсүх байсан бол байдал өдий зэрэгтээ хүрчихгүй өөр шугамаар өрнөх байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой Дээр нь бас Нямдорж байсан гээд биччихгүй дээ


  • ЗОЧИН · [64.119.20.102] · 2018/12/28

    үнэн шүү Яагаад Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар 60 тэр бумын асуудлаас хол хөндий байсан Энхболдруу 60 тэр бумаа чихээд байгаа нь маш их анхаарал татаж байна,Тэнд тэр 2 хоёулаа цуг өөрсдөө оролцчихоод хүнрүү чихээд бур улайраад байгаа юм, Оюун-Эрдэнэ Энхболд даргатай уулзаад та миний нүдрүү харж байгаад 60 тэрбумын хэргээ үнэн гэж хэлэхгүй юмуу гээд л чичлээд байсан нөхөр биздээ, Тэгвэл тэр жүжиглэсэн байна эсвэл зориуд төрийг самрах зорилготой юм байна, Энэ Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг ёрөнхийлөгч Баттулга ийм ажлыг хийлгээд байгаа юмуу сонин санагдаж байна, Энэ хүн монголын төлөө сэтгэл байна уу,эсвэл ёрөнхий сайд энэ хүнийг явуулаад байна уу ямар ч л байсан Оюун-Эрдэнэ нарын явуулж буй үйлдэл нь аюултай санагдаж байна шүү,Их хурлын гишүүн хүн чинь хууль санаачлах эрхтэй биздээ түүгээрээ дамжуулж асуудлаа шийдүүлэх сонирхолгүй байна гэдэг бол бас л сонин, Их хурлын даргыг хуулийн хүрээнд огцруулах гарц байна ш дээ Өөрсдөө хуулиа санаачилж оруулж ирээд амуудлаа хэлэлцүүлж болмоор санагдаж байна, Харин түүнийг нь хэлэлцэхгүй гэвэл энэ явуулж буй тэмцлээ хийж болно ш дээ, Тэгээгүй байж хууль бусаар огцор гээд байгаа нь өөрсдөө хууль бус үйлдэл гаргаад байна ш дээ, Яасан юм ойлгодоггүй хүмүүс вэ, Иймд зориуд үймүүлж улс орныг сүйтгэё гэж л дүгнэхэд хүргэж байна,


  • Бат · [202.9.43.210] · 2018/12/28

    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо


  • Иргэн · [124.158.111.6] · 2018/12/28

    Хүрэлсүх байсан бол аль хэдийнэ Хүрэлсүхийгээ бариад өгөлгүй дээ...Хэдэн төгрөг авч бичсэн юм бол доо.Өнөө маргаашдаа идэх талхны мөнгөтэй л болсон юм байна. Үр хүүхэд нь цаашид идэх талхны мөнгө байхгүй юм байна даа хөөрхий богинохон ухаантай хүн байна.


  • зочин · [66.181.160.16] · 2018/12/28

    энэ гөлгөнсөн харцтай аюурсайхан онгироо доргио жүжигчин батзандан хөөрүү том толгойт нямбаатар зальтай хор найруулж араас хутга явуулж мэдэх итгэлгүй оюунэрдэнэ аймхай хутгагч нууц баян сэтгэл нь сайхан аавын нэрийг муу авч яваа болд нар эд нарын нууц хуйвалдагсадаас болгоомжлохтун ард нь женко хүрэлсүх нар юу хутгаж суугууг цаг үе тодоор харуулна


  • зочин · [66.181.160.16] · 2018/12/28

    үнэхээрийн хүрэлсүхд юунд нь итгэх вэ ? төр хямараад их хурлаар шийдвэрлүүлэх засгийн газрын хүлээгдэж байгаа асуудлуудыг хэн шийдүүлэх юм ждү -тэй холбоогүйгээ хурдан тайлбарлаач юунд нь үхэж алдаад нуугдаад далдуур хор найруулаад суугаад байгаа юм бэ ? бандааш гантулгыг их хуралд орж ирэхэд нямдорж намайг залгах залуу гээд хөөрцөглөөд байсан юугаараа залгамжлав инээдтэй юм хүрэлсүхээ үхэл яриагүй байхад чи эхэлж хөөрч ярьсан айдас санаагүй байхад чи ангайж доргисон учраас болчимгүй үйлдэлийнхээ үнэн худлыг ил гарч ирж тод ярина даа


  • иргэн · [202.21.117.2] · 2018/12/27

    Тэгэхлээр хулгайч хулгайчтайгаа тэмцэлдэж тэр тэмцэлдээ олон түмнийг ашиглаад байгаа болж байна уу?


  • baatar · [91.115.122.55] · 2018/12/27

    zubhun taniltsyylaga ym bol mongoliin tsagdaa bolon tagnyyl iin baigyylga haßßßmt olonoro DORJZODOB=iig baribchilah gej ard irgedee xvnd baidald oryylj cetgel canaagaar yngaj aidact abtyylcan ym be


  • saran · [91.115.122.55] · 2018/12/27

    xvrelsvh bol mongoloo gesen setgeltei hvn ard tvmen ene hvniig meddeg ym aa 60 ter bym zubhun cedeb ym bol vagaad tsagdaa tagnyyl bolon hyyl hvchnii bvh baigyylaga daichilj DORJZODOB =iig neg udriin tyrsh baribchilah gej ajil bolson ym be ???????? xaruylt uguuch ee??????Hamt olnooc hvcej bna da niit !! 139 mongoliin ard irged


  • Иргэн · [139.5.217.144] · 2018/12/27

    Үнэндээ Хүрэлсүхэд үнэн юм үнэт зүйл гэж байхгүй ээ?


  • иргэн · [66.181.180.203] · 2018/12/27

    Энэ 60 тэрбумын авилгалыг сонссон хүнээ огцруулаад, хэрэгжүүлсэн авилгын үр шимийг нь хүртэгсэд нь шударга болоод үлдчих гээд байх юм. Миний бодлоор рбүгдээрээ яваач ээ. Аль нь шударга биш. бүгд хулгайч


  • Иргэн · [139.5.217.23] · 2018/12/27

    Миний намын Х үсгийг өгөөч


  • зочин · [66.181.180.153] · 2018/12/27

    Сөнөх замдаа орсон МЭ-ийн ятгалгаар Сундуй ёстой мэлзэж, гүтгэж байна даа. Хүрэлсүх МЭ-г устгах гээд, МАНАН-чууд дэлбэрэх гээд ёстой л үхэр буугаа тавьж эхэллээ дээ. Сундуй минь чи олон юм хуцалгүй зам хааж барьсан Хоум плазаагаа замаас зайлуулчих. Эрх мэдлээ ашиглаж олон түмний зам хааж хаячихаад, санаа нь зовдоггүй дурак даа


  • дорнод · [103.10.23.4] · 2018/12/27

    Одоо бүр аргаа бараад яахаас ч буцахгүй болжээ.Хэрвээ Хүрэлсүх цуг байсан бол Санхдуй шиг овилгогүй хүн аль эрт алах байсан. Ер нь Сандуй их овилгогүй за мөнгөтэй ч юм байна лээ.Яаж тийм аймаар баян болсон юм бүү мэд. Сандуйгаас болж л хотын даргын нэр хүнд унасан шүү.


  • Зочин · [182.160.0.181] · 2018/12/27

    jijeg tom idsen uusan ylgaagui HUrelsuh ch ter enhbold ch ter erunhiilugch battulga ch ter 3laa zailj baij togtuun bolno ternees gurwuulaa hogiin hulgaich luiwarchid uur zuilgui


  • Иргэн · [202.179.31.41] · 2018/12/27

    Зарим хүмүүс Хүрэлсүхииг буруутгах гэж их л аргаа барж байна Хүрэлсүх өөрөө тэр уулзалтанд байсан бол бусад олон хүмүүс байхад би байгаагүй гэж гүриигээд нэмэр болно гэж үү. Мэдээж энхболдын талынхан үхэхдээ үхэр буугаа тавина гэдгээр аминд тулахаар олон түмэнии нэг хэсэгт нь болов Хүрэлсүхииг муу хүн болгож итгүүлэх гэж оролдож байна Хүрэлсүх өөрөө оролцсон бол яасандаа заавал энэ хэргииг гаргаж ирж өөриигөө унагаах билээ. Бодвоос худлаа


  • зочин · [202.21.125.35] · 2018/12/27

    Зарин хүиүүс Харвардын курс төгссөн байж болно тэгвэл та нарын магтаад байгаа боловсролтой гээд байгаа Ми овогт, Ж.Мөнхбат, Ж,Эрдэнэбат,Ноотой баяр, Оюунхорол Билэгт нар чинь Монголоосоо ч гарч ганц курст явж үзсэн юм уу


  • Иргэн · [203.91.119.90] · 2018/12/27

    Хүрэлсүх хэзээч үнэнийг өчихгүй ээ?! ЗГ огцрох цаг нь болжээ?!


  • zochin · [64.119.16.67] · 2018/12/27

    Tend Hurelsuh baisan yum bol *....Hurelsuhiin gar holiig tairah heregtei....* gej yarih uu.Ene niitleliig bichsen hun heden tsaas avch zahialgaar niitlel bicheed baigaa yum baina. Ingej tarhi ugaaj tenegtuuldeggui yum daa.


  • Дарь · [122.201.21.240] · 2018/12/27

    Шудрагаар олсон хувийн өмчийг дээдэлдэг болохоос хууль бус луйвраар авсан хөрөнгийг хураадаг ёстой. Худлаа мундаг юм бичиж Хүрэлсүхийг харлуулаад хол явахгүй.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    АНУ-ын Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмадаараа алдартай Бат-Үүл мэтийн боловсролгүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд 1990 онд Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглоод хаясан. Одоо цэргийн бага дарга Хүрэлсүх, Дэлхийн зөн гэдэг монголчуудын тархийг олон жил угаасан гаднын байгуулагад 1990 оноос хойш саяхан хүртэл тасралтгүй ажилллаж ирсэн, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ мэтийн боловсролгүй, мэдлэггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд дахин Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглож байна. Болгоомжлогтун!!!


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    АНУ-ын Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмадаараа алдартай Бат-Үүл мэтийн боловсролгүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд 1990 онд Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглоод хаясан. Одоо цэргийн бага дарга Хүрэлсүх, Дэлхийн зөн гэдэг монголчуудын тархийг олон жил угаасан гаднын байгуулагад 1990 оноос хойш саяхан хүртэл тасралтгүй ажилллаж ирсэн, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ мэтийн боловсролгүй, мэдлэггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд дахин Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглож байна. Болгоомжлогтун!!!


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Амарсайхан мэтийн танхай балмад залуучууд яг 1990 он шиг төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Болгоомжлогтун!!!


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    М.Энхболдын аав Миеэгомбо гуай социалист нийгмийн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд түүний намтар түүхийг тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах байгуулага, Тагнуулын байгуулага 9 үеэр нь нэвт шувт судлаад ямар ч Но-гүйг нь тогтоосон байж таараа. Харин М.Энхболдыг "Ми овогт" гэж дуудаж байгаа өнөөгийн хүмүүс бол өөрсдөө удам судар, өмч хөрөнгийн хувьд маш их Но-той хүмүүс болж таарч байна.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд "Ард түмэн", "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт" гэсэн сүржин хэллэгийн цаана Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Болд, Батзандан, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын албан тушаалын төлөөх өчүүхэн шунал л нуугдаж байдаг.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Боловсрол, ухаан, мэдлэггүй, юмыг зөвхөн булчингийн хүчээр шийдэж, түүндээ бардаж ирсэн Баттулга, Хүрэлсүх, Сумъяабазар мэтийн хулиганууд төрийн өндөр албан тушаалд очихоороо улс оронд, ард түмэнд ямар их гай, ланчиг тарьдагийг бид одоо харж байна.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Одоогийн МАН бол нам биш, дээрэмчдийн бүлэг. Монгол орныг 1921-1990 онд туурга тусгаар улс болгож, үсрэнгүй хөгжүүлсэн, марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг Ардчилагсад 1990 онд амийг (марксист үзэл санааг нь) нь таслаж, булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг толгойдоо улаан алчуур зангидсан танхай балмад этгээд Америк Ардчиллыг үзэл санаагаа болгосон одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж ард иргэдийн толгойг эргүүлж, монголчуудаар тохуурхаж явна. Үүнмйг бичигч миний бие 1980-аад оны МАХН-ын гишүүн байсан бөгөөд марксист үзэл санааг дээдлэгч билээ.


  • Зочин · [139.5.219.100] · 2018/12/26

    Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!


  • zochin · [202.126.89.31] · 2018/12/26

    Eruusuu Hurelsuhiig bi medehiin huvid helehed Hurelsuh bol uneniig hudal, hudliig unen bolgoj chaddag, huvia hicheesen bertegchin nuhur shuu dee. Tuund zurh zorig baihgui, "uhehees aihgui" gej helj baisan. Ene ug bol zorigtoi hunii ug bish ! Namaig alj medne shuu gesen aimhai hunii "anhaaruulga" ug yum. Zorigtoi baisansan bol turd baigaa busarmag zuiliig ali ert uudlaj zasaj baihgui yaasan yum be? Ter tsumiig medej baisan shuu dee. Ter zuvhun uuriin erh ashig, huuli bus uildlee nuuhyn tuld l ard tumnii ner barij zom dduugarch baigaa yum. Hurelsuh hezeech "udirdach" baij chadahgui, chadaj ch baigaagui. Bodit unen gevel uuniig l helne!


  • Иргэн · [139.5.217.144] · 2018/12/26

    Эндээс харахад хүрэлсүхийн гал үлээх, гаүар гишгэх хоёр нь л үнэн вм байна?!