Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах хүрээнд БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайд, ҮСХ-ны дарга нар “Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын удирдамж 2018-2019”-ийг хамтран баталсан. Үүний хүрээнд 11 аймаг, 52 сум, нийслэлийн 4 дүүрэг, 302 баг, 430 байгууллагыг хамруулан хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтад ҮСХ-ны дарга А. Ариунзаяа, БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр болон ЭМЯ, БСШУСЯ, нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнууд оролцож, цаашид анхаарах асуудлууд, авах арга хэмжээний талаар санал солилцлоо.