fbpx 30 жил 30 бүтээлч ажил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 9 секунд

30 жил 30 бүтээлч ажил

Түүхт 30 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж буй БОАЖЯ нь түүхэн хөгжлийнхөө явцад Олон Улсын Байгаль орчны 12 гэрээ, конвенц, 5 протколд нэгдэн орсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх томоохон зүйл юм. Тэгвэл  БОАЖЯ 30 жилийнхээ ойн хүрээнд 30 бүтээлч ажлыг хэрэгжүүлээд байгаа билээ. Тэдний авч хэрэгжүүлсэн 30 бүтээлч ажил нь өнөөгийн байгаль цаг уур, уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэрлэл бүтээн байгуулалтын салбарт тулгамдсан асуудлыг цэгцлэхээр оновчтой зүйл гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Тиймээс энэхүү хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ажлуудыг онцлон дурдах нь зүйн хэрэг биз ээ.

Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн судалгааны дүнг нэгтгэсэн эрдэм шинжилгээний 5 боть бүтээлийг салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтран туурвиж хэвлүүлэхэд бэлэн болгоод байна.

Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4-р сарын 27-ны өдрийн А/107 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг хангуулахаар холбогдох газруудад хүргүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь 5 зорилт, 60 үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 151 арга хэмжээг 2017-2025 оны хугацаанд хэрэгжүүлнэ.

“Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлуулсан. Энэхүү журмын зохицуулалтаар байгаль орчинд ээлтэй арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгох, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгоно.

Засгийн газрын 2017 оны 02 дугаар тогтоолоор “Аялал жуулчлалын хөгжлийн төв” Аж ахуйн тооцоотой, улсын үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэрийг гаргуулж, тус төвийн дүрэм, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 253 дугаар тушаалаар батлуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Олон улсын сангуудруу хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг татах, тус сангуудтай харилцах зорилгоор УИХ-ын 2017 оны 2-р сарын 09-ний өдрийн Чуулганы хуралдаанаар Байгаль хамгаалах санг, Байгаль орчин, уур амьсгалын сан болгон өөрчлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулсан. Одоогоор тус сан нь Уур амьсгалын ногоон сантай харилцах эрх бүхий байгууллагаар томилогдоод байна.

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Их Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361.5 метрт орших өндөрлөг болох Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож өөрчлөх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор баталгаажууллаа.

            Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн цэсийг 743058.0 га талбайгаар, Ноён уулын Байгалийн нөөц газрыг 11187.05 га, Ноён уулын дурсгалт газрыг 650.0 га талбайгаар хилийн заагийг тогтоолоо. Улмаар 3 аймгийн 3 сумын 754 895 га буюу нийт газар нутгийн 0.44%-ыг тус тус улсын тусгай хамгаалалтад авч, нийт газар нутгийн 17.85%-д хүрсэн. Мөн цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямааны амьдрах орчны 20-30%-ийг улсын тусгай хамгаалалтад хамрагдаж байна.

Шинээр 7 аймгийн 17 сумын 1.6 сая га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 1.02 хувийг эзлэх 15 газрыг тусгай хамгаалалтад хамруулах үндэслэл, судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, аймгуудын ИТХ-ын тогтоол гаргуулж,  тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад байна.

            KFW төслөөс Бага оврын галын тоноглосон 14 ширхэг автомашиныг иж бүрэн дагалдах тоног төхөөрөмжийн хамт, байгаль хамгаалагчийн өвөл, зуны иж бүрэн хувцас, ажлын гутал тус бүр 400 ширхэг, аяны хөнжил, аяны гудас тус бүр 200 ширхэг, майхан 105 ширхэг, мэргэжлийн зургийн аппарат 35 ширхэг, дуран 70, байршил тогтоогч 150 ширхэгийг тусгай хамгаалалттай газрын 14 Хамгаалалтын захиргаанд олгов.

Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловролд суурилсан Эко сургуулийг 11 аймаг, 2 дүүрэгт байгуулан үйл ажиллагааг жигдрүүлээд байна.

Монгол орны ойн тархалтыг зургаар  аймаг тус бүрээр инфографик, диаграмм  тайлбартайгаар харуулсан “Монгол орны ойн атлас”-ыг зохиож, Ой модны ач холбогдол, хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, ойн экосистемийн талаарх өгүүлэл, тайлбар, зураг бүхий “Монгол орны ойн  тайлбар толь” –ийг шинээр боловсруулж, хэвлүүлэхэд бэлэн болгоод байна.

“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын Модлог ургамалын цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн хашаанд Ойн аж ахуйн сургалтын төвийг байгуулж, ашиглалтад орууллаа.

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Цогцолборын шилдэг санаа, зураг төсөл боловсруулах уралдааныг зарлан шалгаруулаад байна.

Уралдаанд нийт 10 баг оролцсон бөгөөд багийн гишүүдийг цогцолбор байгуулагдах Хэнтий аймгийн Дадал сумын нутагтай танилцуулж, түүхэн ач холбогдлыг ойлгуулах, цогцолбор байгуулах газрын төлөв байдлыг үзүүлэх зорилго бүхий техник аяллыг зохион байгуулсан.

2018 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийн ТЭЗҮ боловсруулж, байгууламжийн ажлыг эхлүүлэх ажлыг тусгаад байна.

Жуулчид болон нийслэлийн иргэд олноор зорчдог Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд-Хан уулын ДЦГ-т олон улсын стандартад нийцсэн 250 хүртэл машин зогсох хүчин чадал бүхий авто цогцолбор барих ажлыг зохион байгуулж байна. Энхий ээлжинд Богд-Хан уулын ДЦГ-ын Зайсангийн аманд 264 машины зогсоолыг байгуулж, ашиглалтад оруулаад байна.

Засгийн газрын 2017 оны хуралдааны тэмдэглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Байгаль хамгаалах нөхөрлөлийн Үндэсний  II чуулганыг зохион байгуулсан.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, УИХ-ын БОХХААБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ын суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман болон 21 аймгийн ЗДТГ, 176 сумын Засаг дарга, 1000 гаруй нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцлоо.

Үндэсний  II чуулганаар анхдугаар чуулганаас хойш  хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар дотоод засаглалаа сайжруулах, нөхөрлөлийг чадавхижуулж, тэдгээрийн байгаль хамгаалах болон эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах зорилт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.

Шуурхай.мн 

Нийслэлийн дөрвөн цэгт агаарын бохирдол стандартыг давсан байна
Нийслэлийн дөрвөн цэгт агаарын бохирдол стандартыг давсан байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​