fbpx Талцах бус, эрх баригч нам гэсэн том зургаа харж төрийн ажлыг гацаанаас гаргамаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 56 секунд

Талцах бус, эрх баригч нам гэсэн том зургаа харж төрийн ажлыг гацаанаас гаргамаар байна

УИХ-ын намрын чуулган эхлээд үндсэндээ 3 сарын нүүр үзлээ. Хэрэв хуучин дэг жаягаараа явбал хуваарь ёсоор  сар гаруйханы  дараа  буюу цагаан сарын өмнө намрын чуулган хаалтаа хийх ёстой.  Энэ намрын чуулганаар 24 хуулийн төсөл хэлэлцэхээр анх товлосон.  Гэвч улсын төсвийг хэлэлцэж баталсаныг эс тооцвол  ийм хууль хэлэлцэж баталлаа гэх юмаар тун дундуурхан байгаа. 

Намрын чуулганы том зорилт, том амбиц нь Үндсэн хуульд оруулах  нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Эцэг  хуульд оруулах өөрчлөлт л улс төрийн тогтолцооог боловсронгуй болгож,  зас аглалын тэнцвэр, тогтвортой байдлыг хангана гэсэн том хүлээлтийг үүсгээд байгаа билээ.

Үүнээс гадна парламентат ёсыг  төгөлдөржүүлэх, илүү өндөр түвшинд гаргах, улс төрийн намуудын төлөвшилд чухал нөлөөтэй  хуулийн төслүүдийг хэлэлцэх нь энэ удаагийн чуулганы өнгө,  зангарагийг илтгэх ёстой байлаа. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай багц хуулиудыг хэлэлцэх байв.  Сонгуулийн нэгдсэн хуулийг задалж, УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль,   Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг  тус тусад нь өөр хуулиар  зохицуулахаар зорьж байгаа билээ. Сонгуулийн хуулийг  тухайн сонгуулиас наанадаж 6 сарын өмнө хэлэлцэж баталсан байх учиртай. Энэ утгаараа олон дахин хойшлуулах боломжгүй  гэсэн үг.

Монголчууд намаараа ялгардаг, талцдаг, үүнээс улбаалж  эв нэгдэл суларч задарч буй тухай шүүмжлэл их явдаг.  Иймд улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох асуудал олон жил яригдаж буй халуун сэдвийн нэг. Шийдлээ хүлээж байгаа энэ  мэт асуудал намрын чуулганы  хатавчны гадна үлдэх нь бараг тодорхой болж байх шиг байна.

Эдгээрээс гадна нийгэмд нэлээд хүлээлттэй байгаа хэд хэдэн хуулийн төсөл намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд  багтсан байв. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт,  Зөрчлийн тухай  хуульд оруулах нэмэлт өөрчлөлт гэхчлэн.  

Ийм өөдрөг хүлээлт, өөрчлөлтийн үнэртэй эхэлсэн УИХ-ын намрын чуулган маань харамсалтай нь ажлаа хэвийн явуулж чадахаа болиод сар гаруйн хугацаа өнгөрч байна.  Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан найм дахь удаагаа гацаж, 2018 оны отгон хуралдаанаа ч хийж чадсангүй. Шалтгаан нь УИХ-ын хэсэг гишүүд “ажил хаясан”-аас  ирц бүрдэхээ больсон.  Харин нэр бүхий 40 гишүүний “ажил хаясан” шалтгаан нь УИХ-ын даргаа огцруулах шаардлага. Энд аль нэг тал, эсвэл хэн нэгнийг буруутгахаас илүүтэй төрийн ажил гацаж байгаа нь анхаарал татахаас аргагүй болчихоод байгаа юм.

Гүйцэтгэх засаглал, УИХ  хэмээх төрийн хоёр том институци маань  эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийш харчихлаа. Хэзээ эв гавандаа орж төрийн ажил тэг зогсолтоос гарахыг хэлэхэд бэрх байна.

Он солигдох мөчид  төрийн гурван өндөрлөг ард түмэндээ хандаж мэндчилгээ илгээсэн. Тэдний энэ үгнээс анзаарч харвал  улс төрд урь унах болооогүй л байгаа бололтой.

Уг нь УИХ-ын дарга мэндчилгээндээ “Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна. Оны эхээр Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэж эхэлнэ” хэмээжээ.  Эндээс харвал хууль тогтоох байгуулллагын ажил хэвийн үргэлжлэх нь үү гэсэн горьдлого төрсөн ч өчигдөр /2019.01.02/ хуралдах ёстой байсан хоёр ч Байнгын хорооны хуралдаан ирц хүрсэнгүй хойшиллоо.   Энэ янзаараа бол өнөөдөр маргааш хоёр нэгдсэн хуралдаанд ирц бүрдэх эсэх нь бас л эргэлзээтэй болчихож байна.

Хэлэлцэж шийдвэрлэх асуудал, хийж хэрэгжүүлэх ажил  энэ төрд их л байх шиг харагдах юм.  Хөхөө өвлийн хүйтнээр хөдөө аж ахуйн салбар нь сайдгүй,  Нийслэл хот нь засаг даргагүй,  цаана нь бас хоёр ч сайдын асуудал хүлээгдэж байна.

Түүнээс гадна УИХ-д өргөн баригдаад байгаа хэд хэдэн хуулийн төсөл, ялангуяа Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлт Монголын эдийн засгийн ганц тулгуур  болсон уул уурхайн салбарынхныг, ялангуяа алт олборлогчдыг  тодорхойгүй хүлээлтэд хүлчихлээ.  Энэ чинь л буруу замаар будаа тээх жим харгуйг гаргана гэсэн үг.

Хэдийгээр дотроо  зөрчилтэй ч гэсэн МАН гэсэн нэг л улс төрийн хүчин эрх барьж байгаа. Тиймээс  эрх баригч нам гэдэг том зургаа харж, үүсээд буй асуудлаа төрийн ажлыг гацаалгүй, нийгэмдээ төвөг чирэгдэлгүйгээр  асуудлаа шийдэх арга ухаанаа олмоор  байна шүү, эрх баригчидаа.

Г.Хантулга  

Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр
Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр
 
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​