fbpx С.Бямбацогт: Оны өмнө хоёр талаас ойлголцохоор уулзсан ч харамсалтай нь шийдэлд хүрээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 32 секунд

С.Бямбацогт: Оны өмнө хоёр талаас ойлголцохоор уулзсан ч харамсалтай нь шийдэлд хүрээгүй

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос цөөн асуултад хариулт авлаа. 

-Ёс зүйн дэд хорооны өчигдрийн хуралдаанд хэдэн гишүүн ирсэн бэ?
-Бид Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн ард түмний өмнө тангараг өргөдөг. Өргөсөн тангарагтаа үнэнч төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэгтэй гэдгээ УИХ-ын гишүүд анхаарах хэрэгтэй.

-МАН-ын бүлгийн дарга хуралдах санал гаргаж, чуулганыг түр хойшлууллаа. 
-Оны өмнө хоёр талаас ойлголцох асуудлыг шийдэх гарц ямар гарц шийдэл гаргах вэ гэдэг талаар тодорхой хүмүүс уулзсан. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Мөн өнөөдөр бүлгийн хурлыг үдээс хойш хуралдуулж энэ талаар ярилцъя гэсэн шийдэл гарч байх шиг байна. Үүнийг дэмжиж байна.

 Үнэхээр чадахгүй байгаа бол заавал УИХ-ын гишүүд байгаад байх шаардлага байхгүй л дээ.

-УИХ ингэж үйл ажиллагаа явуулж байхаар тарсан нь дээр гэж үзэх хүмүүс байна.
-Ард түмний итгэл найдвар энэ бүгдийг хөсөрдүүлж Засгийн газар, нам ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс үүргээ ухамсарлах хэрэгтэй. Үнэхээр чадахгүй байгаа бол заавал УИХ-ын гишүүд байгаад байх шаардлага байхгүй л дээ.

-Чуулган хуралдаж чадахгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Ер нь намрын чуулган төсөв батлагдсанаас хойш үр дүн гарахгүй, үр дүн багатай хуралдаж байна. Энд хувь гишүүний хувьд үнэхээр харамсаж байна. Бид 2015 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсыг урт хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогын үзэл баримтлалыг баталсан. Өөрөөр хэлбэл бодлогогүй, бодлого буруу, тогтворгүй байна.

Иймээс Монгол Улсыг хөгжүүлэхэд тодорхой бодлоготой болъё, энэ бодлогыг аль ч улс төрийн нам гарч ирсэн өөрчилдөггүй, аль ч Засгийн газар солигдсон ч хэрэгжүүлдэг байх ёстой гэдэг үүднээс хуульчилж баталсан. Энэ бодлогын хүрээнд нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчин зэрэгт үндсэндээ томоохон бодлогыг тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2016 онд гарсан МАН-ын Засгийн газар бодлогоо тодорхойлж урт хугацааны бодлогодоо уялдуулж, дунд хугацааны бодлогоо дэвшүүлсэн.

Харамсалтай нь намрын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдэж байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд уялдуулж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл түүндээ уялдсан төсөл батлагдах ёстой. Энэ хүрээнд урт хугацааны бодлогод тусгагдсан томоохон өөрчлөлтүүд шийдэгдэх ёстой нэг бол Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулъя, Үндсэн хуулиар гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлье, жил зургаан сар, хоёр жилд нэг удаа Засаг солигддог асуудлыг цэгцлэх бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг гүйцээдэг тийм гүйцэтгэх засаглалтай болох юмсан гэдэг үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэг бодлогыг МАН ч тэр 2012-2016 онд эрх барьж байсан АН ч тэр дэвшүүлж байсан. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд зайлшгүй чухал. 

Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж дахиад шийдэх тухай асуудал нь Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж шийдье гэдэг төлөвлөгөөг намрын чуулганы эхэнд гаргаад намрын чуулганаар Үндсэн хуулиа өөрчилье, Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиа өөрчлөхийг төлөвлөсөн байсан.

Харамсалтай нь намрын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд томоохон бодлогын өөрчлөлтүүдийг хийх, Монгол Улсын төр, эдийн засаг, улс төрийн амьдралд томоохон өөрчлөлт авчрах энэ асуудлыг хэлэлцэж чадахгүй намрын чуулган завсарлах гэж байна. Үүнд харамсаж байгаа юм.

-Намрын чуулган үүргээ гүйцэтгэж чадсангүй гэж ойлгож болох уу?
-Төлөвлөсөн ажлуудаас томоохон зорилтуудаа биелүүлж чадахгүй байна. Мэдээж нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл улсын төсөв зэрэг батлах ёстой төслүүдийг баталсан. Гэтэл дагасан томоохон асуудлуудыг шийдэж чадахгүй байна. 

Өнөөдөр яах аргагүй ард иргэд, сонгогчдын дунд улс төрийн намуудын нэр хүнд унасан. Тиймээс үүнтэй уялдуулж улс төрийн намуудыг хэрхэн өөрчилж шинэчлэх вэ гэдгийг үндсэндээ 20 гаран жил өөрчлөлт ороогүй хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр томоохон бодлого гарах ёстой.

Үүнд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг үндсэндээ бид бэлэн болгосон. Харамсалтай нь цааш нь ажлаа явуулахын тулд УИХ хуралдаж чадахгүй байгаа нь нэг гацаа болж байна.

ЧАС УЛААН PORSCHE CAYMAN-НЫ ЭЗЭН ХЭН БЭ?
ЧАС УЛААН PORSCHE CAYMAN-НЫ ЭЗЭН ХЭН БЭ?
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​