fbpx Ерөнхий сайдын ЖДҮ-чин андууд ичиг, ичиг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 13 секунд

Ерөнхий сайдын ЖДҮ-чин андууд ичиг, ичиг

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдээс болж төрийн ажил бүтэн нэг сар гацаанд орж ард түмний амьдрал доройтсоор л байна. Тэгвэл төрийн ажлыг гацаагсад хэн бэ. Тэд яагаад ингэж аашлах болов. Шалтгаан нь юунд байгаа тухайг товчхон өгүүлье.

Тухайлбал, Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлчихээд байгаа. Тодруулбал, Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг гаргажээ. Тэднийг ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа бололтой. Ерөнхий прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай юм.

Тус саналыг хэлэлцэхийн тулд заавал УИХ хуралдах ёстой. Гэтэл дээрх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд санаатайгаар төрийн ажлыг гацааж бойкот зарлаж байгаагаа харуулсан. Тиймээс л өнөөг хүртэл чуулганы ирц бүрдэлгүй байсаар ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг хэлэлцэж чадалгүй өнөөдрийг хүрсэн хэрэг. Түүнчлэн одоогоор мэдэгдсэн нь доорх нэр бүхий дөрвөн гишүүн ч гэлээ цааш нь маш олон гишүүдийн нэрс хөвөрнө гэдгийг эх сурвалж мэдээлж байв. Ингээд ямар, ямар гишүүдийн асуудал чуулганаар орохоор хүлээж буйг сонирхоё.

1.УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн 100 хувийн эзэмшлийн "Доктор МЭИК" ХХК-д ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл,

2.УИХ-ын гишүүн Г.Солтан мөн өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-д ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл,

3.УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн,

4. УИХ-ын гишүүн Л.Энхболд төрсөн охин Э.Мандухайн нэр дээр байгуулсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК-д ЖДҮХС-аас 1,3 тэрбумын зээл тус тус авсан юм.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өмнө нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Түүнийг мөн л эрх мэдлээ ашиглан хувийн компанидаа зээл авсан асуудлаар яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хүссэн. Гэвч УИХ түүнийг авч үлдсэн. Улаан цайм хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн хүнийг УИХ хаацайлсан.

Аргаа барсандаа Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм" хэмээн бухимдаад авсан.

Тэгвэл хууль зөрчсөн, эрх мэдлээ ашигласан шалтгаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирлээ. УИХ яах вэ!? Хэлэлцсэн нэр зүүж, шударга ёсыг дахиад парламентын танхимд уландаа гишгэх үү. Эсвэл хуулийн байгууллагын саналыг хүлээн авч, шударга ёсыг харуулах уу. Аль эсвэл Ерөнхий сайд ЖДҮ-чин андуудаа хамгаалж төрийг гацаасаар байх уу.

40-ийн 40-үүлээ М.Энхболдоос шударга ёс нэхсэн ЖДҮ-чид хүнээс шударга ёс нэхэх эрх байгаа эсэхийг цаг хугацаа л харуулах үлдлээ. Ард түмэнд очих ёстой хөрөнгө оруулалтыг эрх мэдлээ далайлган замаас нь хулгай хийсэн ЖДҮ-чидэд шударга ёсыг харуулж чадах эсэхийг харцгаая...

2019-2020: Хаана, ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдах вэ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​