Ц.Элбэгдоржийн ивээлээр  газрын дарга болж 1.9 тэрбумын хэрэгт холбогдсон  Г.Нямдаваа  аль эртнээс  төсвийн мөнгөөр тоглож сурсан эр ажээ


Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй тус яамны хэсэг ажилтнууд улсын төсвөөс 1.9 тэрбум гаруй төгрөг хувьдаа авч завшсан болон авлига, хээл хахуулийн өөр хэд хэдэн хэргээр шалгагдаж  байна.  Г.Нямдаваагийн хувьд ёстой л олон хавар нэгэндээ нэгч болж буй нь энэ болов уу. Тэрбээр урьд нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа бас баахан өмч хөрөнгө идэж уусан хэргээр дуулиан тарьж байсан юм. Тухайлбал Хар-Ус нуураас их хэмжээний загас агнаж Хятад руу гаргахаар зэхэж байжээ. Түүний санаачилсан уг төслийнх нь урьдчилгааны нөхцөл гэгчээр далимдуулан хятадууд нэлээд олон тонн загас хил давуулсан байв. Тэгээд төслийг нь Засгийн газраас дэмжээгүй тул тэрхүү урьдчилж наймаалсан бөөн загасных нь орлого хаашаа орсон нь мэдэхгүй алга болсон байлаа.

Түүгээр зогсохгүй мах боловсруулах үйлдвэр байгуулах нэрээр “Баруун Монгол интернэшнл” компанид аймгийнхаа хөгжлийн сангаас 350 сая төгрөг олгосон нь бас л сураг ажиггүй болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар тухайн үед Ц.Элбэгдоржийн хамаатны дүү хүү, одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байсан гэдэг. Мөн 2012 оны аудитын шалгалтаар Ховд аймгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь Засаг дарга Г.Нямдаваатай холбоотой гэж яригдаж байлаа. Гэвч мөрдөгч, прокурорууд нь хуйвалдсан уу, яасан, түүний иймэрхүү хэргүүд  шүүхэд шилжихээс өмнө таг чиг дарагдаж, хаагдсаар замхарчээ. Өөрөөр хэлбэл, Г.Нямдаваа нь төсвийн мөнгийг зувчуулах арга чаргаа олон жилийн өмнөөс олж, нэлээд туршлагатай болчихсон эр ажээ.

Байгаль орчин, аялал жуучлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга болсноосоо хойш мань эр зүгээр сууж чадахаа бүр больж, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж, танил талынхаа хүмүүсийн компаниудад давуу эрх олгон, хэдэн зуун саяар нь мөнгө шилжүүлдэг болсон байна.  Жишээлэхэд, хийн хоолой барьж байгуулах ажлыг мэрэгжлийн бус хүмүүст өгөөд ажлын хөлсөнд шилжүүлсэн төсвийн мөнгөнөөс хувьдаа дансаар болон бэлнээр гаргуулж авдаг байжээ. Үүнээс гадна бас найзуудынхаа компаниар дамжуулан Хятадаас манайд ашиглах боломжгүй, стандартын бус хийн хоолой оруулж ирж бөөнөөр нь шахаж их хэмжээний мөнгө угаасан нь илэрсэн байна. Г.Нямдавааг тус яаманд газрын даргаар томилоход Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ихээхэн нөлөөлсөн гэдэг. Учир нь Ховд аймгийн Засаг ноён хийж байхдаа дээрх “Баруун Монгол интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвдорж дүүг нь уснаас хуурай гаргаж, хамтарч зувчуулсан мөнгөө хууль хяналтынхны өмнө эвтэйхэн аргалж өнгөрүүлсэн нутгийн сайн залуу хэмээн Ц.Элбэгдоржид ихэд тоогтож явсны ач буян болов уу.

Харин Г.Нямдаваагийн одоо ороолцолдоод байгаа тэрхүү  1.9 тэрбум гаруй төгрөгийн хэргийн дуулиантай зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгарч шагнуулсан нь маш инээдэмтэй атлаа эмгэнэлтэй явдал болов. Яамных нь хэмжээнд тийм их мөнгө идэж уусан хэрэг гарч, Улаанбаатар хот хорт утаа, хөрсний бохирдлоороо дэлхийн хамгийн аюултай хотуудын эгнээнд жагсчихаад байхад сайд нь ийм лут шагналын эзэн болно гэдэг бол бас дэндүү гайхалтай хэрэг ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [64.119.17.230] · 2019/01/13

    Элбэгдоржийн 1990 оны зургийг одооныхдоо нэг харьцуулаарай. Төрийн тусгай хангамж нэрээр баяжсан. Үг үйл явдал нь зөрсөн аюултай агууллаггүй дайсан байжээ. Шудрага л байл даа. Ер нь хэлэмгий чалчаа хүнээс болгоомжил гэж бхаантай хүний сургаал байдаг юм байна лээ. Санаж яв.


  • Зочин · [202.9.43.211] · 2019/01/13

    элбэгихидсэндоржын суганы нь үс байхөө??? манан унахаар нямдаваа нусдаваа болноо? идсэн эрүү өгрөнөө идүүлсэн монгол сэргэнээ??? боож үхвэл аз нь тэр????


  • Зочин · [202.179.25.73] · 2019/01/13

    Пүрэвдорж бол Элбэгдоржийн АН дахь тагнуул, бузар булайг нь хамгаалахаар УИХ-д шургалсан этгээд тул АН түүнийг одоо хөөж явуулах хэрэгтэй.


  • Zochin · [122.201.24.31] · 2019/01/12

    Odoo ertkhen shiitgeed arga khemjee abakh kheregtei shuu dee


  • зочин · [64.119.19.38] · 2019/01/12

    Та нар юу ярина вэ энэ чинь төрөхдөө дарга төрсөн байхгүй юу 1980-аад онд оюутан байхдаа л оюутны зөвлөлийн дарга хийж байсан гэж байгаа


  • Уншигч · [103.57.94.93] · 2019/01/12

    Энэ нөхөр чинь Ховдын засаг дарга байхдаа УБ хотруу нэг жилд төсөвийн мөнгөөр 120 н удаа нисэж байсан ГАРчинь энэ шүү дээ


  • Иргэн · [202.179.31.88] · 2019/01/11

    Иимэрхүү хэрэг захаас аван зөндөө байхад хууль хяналтын байгууллагат ямар нэгэн асуудалгүй шударга ажиллаж байгаа гээд л нөгөө ЖДҮ ын хэргииг УЙХд оруулж ирж байгаа энхамгалан прокурор л магтаад байсан Үнэндээ хэнииг яллахав хэнии хэргииг хэрэгсэхгүй болгох вэ гэдгииг тэднии захиалагч МАНАН ынхан мэддэг болоод удаж байна Ард түмэнд дэндүү хатуу. авилагчидад зөөлөн иим л шүүх прокурор ажиллаж байна


  • Зочин · [103.57.93.182] · 2019/01/11

    харваас хөгийн муу хулгайч байна даа энэ


  • ИРГЭН · [202.179.31.44] · 2019/01/11

    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙН СОНГОСОН ХҮИ ОЙЛГОМЖТОЙ Ш ТЭЙ. ХЭЗЭЭЧ ШУДАРГА ҮНЭНЧ ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮН БАЙХГҮЙ Л БАЙЖ ТААРАА. ХАРАХ ЦАРАЙНЫ ХОГИЙН ДОЛДОЙ Л БАЙГАА БИЗ ДЭЭ


  • Zochin · [59.153.113.146] · 2019/01/11

    Vgvi ee neeree hvnii shunal gj mungu alban tushaal hvvhen 3t tolgoigoo mdvvlsen hvniig hvn gj vzeed ch hreg bhgui hvn bh utgaa vgvi hiichihsen bdgiin


  • Зочин · [203.217.138.2] · 2019/01/11

    Харахад л хулгайч байгаа биздээ. Олон жил хулгай хиж байна даа. Ховдын Багшийн Дээд Сургуульд байхдаа л нэг муу иж планета - 5 унаад л хулгай хийгээд явдаг хөгийн хулгайч байж билээ? Тиймээ Х.Жадамбаа багш аа? Тиймээ МУИС-ийн Л.Тэрбиш багш аа? Ёстой сэжгийн хулгайч ш дээ тиймээ? Тэрбиш багш аа? МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Ганболд багш аа? Тиймээ? Суран багш аа? Тиймээ? энэ ёстой жинхэнэ хулгайч тиймээ? Та нар Тийм гэж хэл л дээ. Та нар минь сайхан хүмүүс шүү дээ ! Үнэнч, шударга, хөдөлмөрч, номын мөр хөөсөн, хүнлэг, ёс зүй, ёс суртахуунтай сайхан хүмүүс шүү дээ!!! Та нар бурхан хүмүүс, бурхан багш нар !!! Харин яагаад тийм гэж хэлэхгүй байгаа юм бэ? энэ чинь хулгайч хүн шүү дээ, луйварчин ш дээ, тийм биш гэж үү? ??? Бурхан харж байгаа шүү Та нар ьтийм гэж хэлэхгүй бол ...??? Хам хэрэгтэн болов оо??? ЭНэ новш Даваадорж багшийг бие нь муудтал загнаж дарамталсан гэж байгаа. нөгөө Даваадорж нь ч Даваадорж энэ новшид дээрэлхүүлээд л загнуулаад л хямраад л бие нь муудаж л байдаг, бараг хохь нь гэмээр. уг нь бол хулгайчийг загнах гэнгүүт нь шууд багалзуурдаж аваад өрөөнд нь зүйл дуусгах ёстой байсан байхгүй юу? айн ? Тийм ээ? за та нар дуугай байж л бай. энэ бол луйварчин мөн. хар л даа та нар мөн байгаа биздээ хаваас луйварчяин байгаа биздээ ?? айн Ховдын ардчилагчидаа энэ луйварчин мөн үү? мөн_ мөн.


  • t-90 · [203.217.138.2] · 2019/01/11

    Ховдын Багшийн Дээд Сургуульд багш байхдаа л нэг ийм улаан коммунист царайлсан бэртэгчин байж билээ. Даваадорж гэдэг монгол хэл уран зохиолын тэнхимийн эрхлэгч багшийг дарамталж сэтгэл санааны шоконд оруулж биеийг нь муутгасан хулгайч. яасан гэхээр захирал хийж байхдаа сургуулийнхаа ойд зориулсан илтгэл бичүүлсэн гэж байгаа. өөрөө бичнэ гэж энэ муу яаж чадах вэ? тэгээд Даваадорж багшаар бичүүлэхгүй юу? тэгээд оноохийг нь санаанд нь хүртэл өөрийг нь магтсангүй, дөвийлгөсөнгүй гэсэн шалтаг шалтгаанаар дарамталсан гэж байгаа. энэ муу новш ерөөсөө л аль тэр үеэс л МАХН-ын үүрийн дарга гээд л дөнгөж 27,8-тай мөртлөө улаан коммунист, энэний коммунист гэж юу байх вэ? матаач, хянагч, хов зөөгч, яаж ахиж дэвших, дарга болох вэ гэж л горьдож явсан цаг нь л даа. тэгээд үнэхээр ч "дэвшиж" өгсөндөө, аймгийн намын дарга, аймгийн дарга, бас болоогүй их хурлын гишүүн ухаантай тэгээд бөөн авлига, идэж уухдаа уургын морь шиг хулгайч, шинэ цагийн тэрбумтан төсвөөс төрсөн баян хулгайч болж өсөж өндийсөндөө.: хар л даа та нар харахад л хулгайч байгаа биздээ. худлаа гэвэл Ховдын БДС-д 1990- 2000 оны үед ажиллаж байсан бүх багш нараас асуугаад үз . харахаас сэжиг хүрмээр хулгайч. энийг шоронд нь хийх хэрэгтэй.


  • zochin · [103.57.94.174] · 2019/01/10

    bugdi ni zailuul mongoo hohirloo av bas ter ginshuunig exs eronhilogchig


  • зочин · [49.0.191.250] · 2019/01/10

    Энэ хүн чинь Бямбацогт даргын компанийн талыг эзэмшдэг гэсэн үнэн үү


  • Зочин · [103.26.194.169] · 2019/01/10

    Насаараа төрийн албан хаагчид ямар буруу байхав дээ, Харин тэр ичих нүүргүй Цэрэнбат гэж хулгайчийг зайлуулаач, Ждү-гээс зээл авсан гээд шуугиад байсан Хазгай хэлтэй новшийг зайлуул


  • Сүхээ · [139.5.216.21] · 2019/01/10

    Нямдаваа угаасаа тавьтаргүй мөнгөний шуналтай, авгай хүүхнээс салдаггүй байнга хэл аманд оэр байдаг өөдгйү эр байгаа юм. Одооицаг нь болсон байлгүй дээ. Му ухулгайч


  • Зочин · [37.157.194.22] · 2019/01/10

    hulgaich gedeg ni unen l dee, zunduu l yum bdg. gehdee enuugeer ezed ni hulgai hiilgedeg baihaa ...


  • Зочин · [202.55.180.186] · 2019/01/10

    manai ortsniii ah bn. ih sain hun shig sanagddagooo. ajil amidral n tegej olon terbumaaar idsen hun lav bisheee. ene socialaar bas heterhiii neg taldaa orj hunii ner hunded halddag um shig bgamaa.


  • иргэн · [202.9.43.11] · 2019/01/10

    Саяхан ажил хөөцөлдөж Нямдаваатай уулзахаар очиход ажлын нь хамт олон амралраа авсан гэж байсан. Нээрээ нэг талдаа үнэнл байж дээ. жаахан тохь муутай л амарч байна. Хийн хоолой гэхээр бүр хэлэх үг олдохгүй юм. Хаана байгаа ямар нөөцтөй орд байнаа. нөөц нь батлагдсан байх учиртай. Ийм үндэслэлгүй юмыг мөнгө мэддэг даргаасаа яаж салгаж чадаваа. Их л уран аргатай аль эсвэл хувааж хусдаг нөхөр байхнээ. Элбэгббдбб л найдаж ингэж хамаагүй улсын хөрөнгөөр тоглож амташсан хэрээ 13 Дахина л гэдэг болждээ.


  • Зочин · [202.179.26.112] · 2019/01/10

    Шүүх прокурорын байгууллагад их цэвэрлэгээ хийгээгүй нөхцөлд МАНАН арилахгүй


  • Зочин · [202.9.42.189] · 2019/01/10

    ene ch tiim sain hun bishee harin zasag noen baihdaa mongo zubchuulsaniig Purebdorj ilruulsen shuu holboogui yumaar yun hamaagui medee bichih ni uu


  • иргэн · [103.50.206.62] · 2019/01/10

    Нүгэл нь нүдээр нь гарч байгаа нь энэ дээ.Хүнийг маш их муухайгаар хэлж дарамтладаг асуудал зөндөөн байдаг гэсэн энэ яам.Сайдын сайн шалга орхиж болохгүй их юм гарнадаа энэ нөхдүүдээс.