Т.Галсан: М.Энхболдоо зөв замдаа орж сүнс чинь ариусч, цагаан замтай байгаасай гэж хүсч байна


 

“МАНАН бүлэглэлийн эсрэг бүх ард түмний жагсаал" -д  Ардын уран зохиолч  Т.Галсан оролцлоо. Тэрбээр “Миеэгомбын хүү Энхболд суудлаасаа огцор оо. Сайн хүн гаргасан алдаагаа давтдаггүй юм. Чи энэ мянганы замыг хардаа. Зам барих зурвасын дагуу бул чулуу байвал зайлуулдаг.

Өнөөдөр ард түмэн чамайг урагшлах хөгжлийн бул боллоо гэж үзэж байгаа тул миний хүү даруйхан огцор. Түүх гэдэг шүүх чи биднийг шүүх цаг ирлээ. Сайн хүний үр чи боддоо. Ж.Батмөнх гэдэг хүн тухайн цагтаа манлайлах хоёр эдийн засагч байлаа. Тэгтэл Ж.Батмөнх ардчиллын хүүхдүүдийн анхны сануулгаар улстөрийн товчоогоор огцруулж байлаа. Миеэгомбын хүү Энхболд чи хотын дарга асан С.Батболдоос үлгэр дуурайлал аваач ээ.

 Улсаасаа урваагүй хүмүүс тэгж чаддаг юм. Би чамайг зөв замдаа орж сүнс чинь ариусч, цагаан замтай байгаасай гэж хүсч байна. Миеэгомбын Энхболд миний хүү огцор оо” гэв. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Батаа · [45.117.32.130] · 2019/01/13

    Галсан гуай минь та ийм явдлаас холхон явж байвал ард түмэн хүндэлнэ


  • Хүннү · [202.179.24.159] · 2019/01/11

    Ж. Батмөнх гэдэг хүнээс болж энэ монгол улс сүйрч байна. Юуных арчилал байхавдээ гадныхны гар хөл болсон урвагчид төрийн эргэлт хийсэн шүү дээ. Өнгарсөн 30 шахам жилд энэ улс орон ард түмэн ямар болов, гэтэл нөгөө ардчилагчид гэх Элбэгээ, Үүл, Дорлиг... нарын амьдрал ямар болов!!! М.Энхболд огцрох ёстой, огцрохч байх гэхдээ энэ "шинэ хувьсгалчид" юу хийх бол оо, М.Энхболд огцорсноор бүх юм сайхан болно шудраг ёс тогтоно гэж ард олны итгэлээр тоголохоо боль. Бүх зүйл байдаг байдгаараа л байна харж л байгаарай. Энэ балай сүлжээ мөд арилахгүй.


  • zochin · [93.135.122.77] · 2019/01/11

    Галсан гуай одоо энэ хар хүйтнээр гэртээ дулаан байж байхгүй яах нь вэ дээ. Хууль цааз нь мэдээд замыг нь заагаад өгөх гэж байхад илүү юм биш үү? Их Хурал нэг шийд гаргах байлгүй дээ.Түүгээр л шийднэ шүү дээ.


  • Иргэн · [66.181.181.124] · 2019/01/10

    Батмөнх бол аймхай, хулчгар нөхөр байсан гэж одоо амтай болгон хараах болж. Энхболд түүний араас орохгүй л гэж ингээд гүрийгээд байгаа байлгүй. Энэ зөнөг өвгөнөөр Монголын улс төр дутав гэж


  • Зочин · [64.119.21.202] · 2019/01/10

    YouTube- d Их үсрэлт gej orood eh oronch zaluu gishuudee demjij duu hooloigoo negtegtsgee


  • Зочин · [49.0.191.250] · 2019/01/10

    товч тодорхой ...