Гэдэс томроход тархи жижгэрдэг


Өдөр тутмын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлснээр хэрэв та гэдэс, бүсэлхий хэсгээрээ таргалж эхэлсэн бол энэ нь тархины хэмжээ агшиж, үйл ажиллагаа нь доройтохын эхлэл болдог гэжээ.

Судлаачид 9,000 хүний биеийн онцлог, тархины үйл ажиллагааг ажиглаж судлахад жин ихтэй, нэн ялангуяа гэдсээрээ хэт таргалсан хүмүүсийн тархины үйл ажиллагаа бусдаасаа сул байжээ.

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ үзэгдэл 55 насныханд илүү их ажиглагдсан байна. Гэхдээ та жингийн илүүдэлтэй ч бүсэлхийн тойрог, ташааны тойргийн харьцаа хол буюу галбирлаг биетэй бол хэт их санаа зовох хэрэггүй.

Учир нь хэдийгээр жингийн илүүдэлтэй боловч бүсэлхий, ташаан тойрог зөв харьцаатай бол тархины үйл ажиллагаа хэвийн хадгалагддаг байна. Харин харьцаа алдагдаж, хэвлийн тойрог ташаан тойргоос давбал асуудал үүсч эхэлдэг аж.

“Хэвлийгээр хэт таргалснаар тархины яг аль хэсэгт нөлөөлдөг болохыг тодруулахаар үргэлжлүүлэн судалж байна” гэж дээрх судалгааг хариуцсан мэргэжилтэн Марк Хамер ярьжээ. Түүнчлэн тархины бүтцийн өөрчлөлт жингийн илүүдлийг үүсгэж байнуу, жин нэмэгдсэнээр тархины бүтэц өөрчлөгдөж байнуу гэдгийг дахин нарийн судлах шаардлагатай гэсэн байна.

 

 

Эх сурвалж: www.foxnews.com


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Баасансүрэн · [202.126.89.191] · 2019/01/12

    Манай хэд дээр судалгаа явуулбал илүү үр дүнд хүрэх байхшүү