fbpx ОЮУТОЛГОЙН ТҮҮХТ ГУРАВ ХААНА ЯВНА?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 49 секунд

ОЮУТОЛГОЙН ТҮҮХТ ГУРАВ ХААНА ЯВНА?!

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” ХХК-ийн төлөөлөгчид 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр ёслол төгөлдөр үзэглэж авай.

Нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан юм.

Дараагийн гэрээ Хувь нийлүүлэгчийн гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Айвенхоу Оюутолгой Лимитед” компанийн Эрхзүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Недарландын Би Ви” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, “Айвенхоу Майнз Монгол Инк” ХХК-ын ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Гурав дах гэрээ болох Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт,

“Айвенхоу Майнз Монгол Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кит Мар­шал нар гарын үсэг зурсан байдаг юм.

Гэрээнд гарын үсэг зурсаны дараа, тэр өдрийн 16:54 цагт Ерөнхий сайд С.Баяр индэр дээрээс “…Өнөөдөр монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн алт, зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч тохиолоо.

…Гэрээний төслийг эцэслэх явцад ҮАБЗ-өөр удаа дараа нухацтай хэлэлцэж гэрээг боловсруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

…Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурдвал:

Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна.

Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй тэрбум ам.долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно. Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана.

Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа ашиг орлогод нэн сайнаар нөлөөлөх юм.

…Оюутолгойн төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны төвшнөөс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм” гэж хэлсэн юм.

Гэвч энэ гэрээ байгуулагдсан цагаасаа эхлээд хэрүүлийн алим, хардлагын хар овоохой болсоор өнөөдрийг хүрлээ.

Хамгийн сүүлд УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 23-нд “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан. Энэ ажлын хэсэг жил шахам болж байгаа ч өнөөдрийг хүртэл санал, дүгнэлтээ танилцуулаагүй хав дарсаар байна.

Харин үүнээс өмнө АТГ-аас Оюутолгойн гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүдэд “анхаарал” тавиад эхэлсэн юм. Тус газраас Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Ер нь бол 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний алдаанд Монголын талаас гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарыг буруутгах үндэслэлтэй гэж ард түмэн ч, АТГ ч үздэг бололтой байдаг.

Гэхдээ Ерөнхий сайд С.Баяр, гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд Оюутолгойн гэрээг одоо ч “…Ашигтай” гэж хэлдэг. Бас энэ гэрээг байгуулаад хувьдаа ямар ч ашиг орлого хүртээгүй гэж мэдэгддэг.

Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр “…Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага Оюутолгой шүү дээ. 40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн Оюутолгой хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна” гэдэг юм.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “…Оюутолгойн гэрээ хийгдээд Монгол Улсын эдийн засаг гурав дахин өссөн. Нэг хүнд ногдох орлого наанадаж гурав дахин нэмэгдсэн. Тэр үеийн авч байсан цалин, гэр бүлийн орлого бас л наанадаж гурав дахин өссөн. Хүн бүр нийгмийн даатгалын дэвтрээ харахад л хангалттай” гэсэн байдаг.

Сангийн сайд асан С.Баярцогт бас “…Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Энэ гэрээг сайжруулахын төлөө байнгын хэлэлцээр хийж байгаа. Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг гурван тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр нэг тэрбум ам.доллараар сайжруулсан.  Оюутолгойн гэрээ Канад, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалт эхэлсэн” гэж хэлдэг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “…Оюутолгойн гэрээ бол Монгол Улс гадаадад нэр хүндтэй байх уу, үгүй юү гэдгийн бөглөө байсан юм. Бид нүүрс, зэсээ идэхгүй. Гэтэл тэр баялаг манайд байна. Хажууд нь худалдан авах зах зээл нь байгаа. Тиймээс л манайхыг гадны хөрөнгө оруулагчид сонирхдог. Гэтэл нэг талаас гадныхны, нөгөө талаас манайхны болгоомжлол уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож ашиглахад том бөглөөс болж байсан” гэдэг.

Гэвч дээр хэлсэнчлэн тухай үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар баривчилсан. 2018 оны эхээр тэднийг баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад, С.Баярыг 2018 оны тавдугаар сарын 10-нд, С.Баярцогтыг зургадугаар сарын 12-нд сулласан юм.

Одоо тэд Монголдоо байгаа. С.Баяр нэг хэсэг чимээ анир багатай амьдарч байгаад сүүлийн үед улс төрийн тохироо, томилгоонд оролцох болсон гэж дуулддаг. С.Баярцогт ч олон удаа сонгогдсон Сэлэнгэ нутаг руугаа хааяа “гүйчихээд”, хааяа залууст илтгэл тавьж, ганц нэг баяр ёслолын үйл ажиллагаанд оролцоод явж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл бий.

Харин Л.Гансүх 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад “нүүрсний хэрэг” гээчид холбогдож шүүхээс ял шийтгүүлсэн. Тэрээр 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр суллагдсан. Түүнээс хойш бас л чимээ аниргүй амьдрах болсон.

Д.Зоригтын хувьд Швед, Германд олон улсын байгууллагын судлаачаар нэг хэсэг ажилласан. Оюутолгойг шүүмжлэхэд хамгийн дургүй хүн бол тэр. Ажлын хэсгийн ахлагч байсан хүний хувьд арга ч үгүй биз.

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан түүхт гурван сайдын талаар иймэрхүү мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл хуучирчихсан, өнөөдөр тэд дэлхийн аль нэг бөөрт ч юм уу, хаана ч байж мэдэх л юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

А-80, А-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 100 төгрөгөөр буурна
А-80, А-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 100 төгрөгөөр буурна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​