fbpx Цалин ажлын үнэ цэнийг илэрхийлдэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 7 секунд

Цалин ажлын үнэ цэнийг илэрхийлдэггүй

МАНАЙД МОДАНД ОРЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮДИЙГ НИЙГЭМД ҮНЭ ЦЭНГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Дэлхийн 47 орны 100 гаруй мянган ажилтны дунд 30 жилийн турш явуулсан судалгаагаар дөрвөн ажилтан тутмын нэг нь өөрийнхөө эрхэлж буй ажлыг нийгэмд ямар хэрэгтэй эсэхийг мэддэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Ажилчдын найман хувь нь нийгэмд огт хэрэгцээгүй ажил эрхэлдэг гэж хариулсан бол 17 хувь нь бусдад хувь нэмэртэй эсэхэд эргэлздэг хэмээн үздэг аж. Мөн 2013 онд Харвардын их сургуулиас 12 мянган мэргэжилтний дунд явуулсан судалгаагаар оролцогчдын тэн хагас нь ажлынхаа утга учир, ач холбогдлыг мэдэрдэггүй хэмээн хариулж байжээ.

Ажилчдын найман хувь нь нийгэмд огт хэрэгцээгүй ажил эрхэлдэг гэж хариулсан бол 17 хувь нь бусдад хувь нэмэртэй эсэхэд эргэлздэг хэмээн үздэг аж. 

Тэгвэл хүн төрөлхтний хөгжлийн хэтийн төлөвийг таамагладаг эдийн засагчид цаашид хэрэгцээгүй ажлын байрыг багасгах нь улс орнуудын эдийн засгийн өсөлтийг бодитоор тооцох нэг арга зам гэж үзэх болсон байна. Тиймээс утга учиртай ажлын байрууд яагаад хэрэгтэй талаарх голландын түүхч, эдийн засагч Рутгер Брегманы байр суурийг энэ жил дэлхийн эдийн засгийн чуулган онцолж байна.

Эдийн засагч Рутгер Брегмэн “Нийгэмд хэрэгцээгүй ажлын байр олширч, утга учиртай хөдөлмөр эрхлэлт буурч байгаа нэг шалтгаан нь мэргэжил сонголт. Бид бүгдээрээ л хүүхэд ахуйдаа том болоод эмч, сансрын нисгэгч, багш, мундаг том эрдэмтэн болж, олон хүнд тус хүргэнэ гэсэн мөрөөдөлтэй байдаг.

Гэтэл ангараг гарагт анхны хүнийг илгээж, хорт хавдрын эсрэг эм гаргаж авна гэсэн үнэ цэнтэй бодол, мөрөөдлүүд ахлах сургуулиа төгсөн, мэргэжил сонгох тэрхэн зурвас үед өөрчлөгддөг” гэжээ. Манайд улсын холбогдох байгууллагын хийсэн судалгаагаар элсэгчдийн 50 хувь нь өөрийн хүслээр мэргэжлээ сонгодог. Харин 35 хувь нь зах зээлийн эрэлтийг хардаг бол үлдсэн нь эцэг, эхийн ялгалга, найз нөхдөө даган дуурайх замаар мэргэжлээ сонгодог аж.

Эцэг эх, садан төрлийнхөө ятгалгаар илүү өндөр цалинтай ажлын байртай болохоор технологи, маркетинг, олон нийтийн харилцаа, санхүүгийн үйлчилгээний салбарт урвадаг. Ийн их сургуульд суралцаж, мэргэжлээ ахиулж, өндөр цалинтай ажил эрхэлдэг.

Гэвч 10-15 жилийн дараа хүссэн ажлаа хийгээгүй, эсвэл нийгэмд хэрэгцээгүй ажил эрхэлж буй бол сэтгэл гутралд орж, улмаар дунд үеийнхний гэгдэх сэтгэл зүйн хямралд ордог байна. Тиймээс энэ үеэс ихэнх нь хүүхэд насандаа хүсэж байсан зүйлээ хийхээр зорьдог. Харамсалтай нь энэ хүртэл хүн амьдралынхаа 20 жилийг “дэмий” өнгөрүүлсэн байдаг аж.

Яг ийм шалтгаанаар буюу санхүүгийн сэдлээр нийгэмд хэрэгцээгүй ажил мэргэжил сонгох үзэгдэл өнгөрсөн зууны 80-аад оноос маш эрчимтэй өрнөж, технологи, санхүүгийн салбарт чадварлаг боловсон хүчнүүд олноор бий болсон. Хэдийгээр энэ салбарынхан өндөр татвар төлж, улс орны эдийн засагт бүтээмж бий болгодог ч нийгэмд бий болгох үнэ цэнийг нь хог ачигч, үйлчлэгч, сувилагч, сайн дурынхантай харьцуулахад хаана ч хүрдэггүй гэж үзэх болжээ.

Харин 35 хувь нь зах зээлийн эрэлтийг хардаг бол үлдсэн нь эцэг, эхийн ялгалга, найз нөхдөө даган дуурайх замаар мэргэжлээ сонгодог аж.

Гэвч бусдад тустай ажлын байрууд нийгэмд хэрэгцээтэй байдаг шигээ хөдөлмөрийн үнэ цэнээ бодитоор үнэлүүлж чаддаггүй. Брегмэн “Бид багш, цагдаа, сувилагч, үйлчлэгчдийн тухай огт хэлэлцдэггүй атлаа LinkedIn хуудастаа маш мундаг танилцуулгатай хүмүүсийн тухай л ярьдаг” гэлээ.

Яг л манайд багш, сувилагч нар цалингаа нэмүүлэхээр жагсаж буй шиг, хөдөлмөрийнхөө үнэ цэнийг бодитоор үнэлүүлэх шаардлага дэлхий нийтэд ч тулгараад байна. Тиймээс ч өнөө жил дэлхийн эдийн засгийн чуулганы индэр дээр энэ асуудлын шийдлийг хэлэлцэх юм.

Мэргэжлийн байгууллагын судалгаанаас харвал хэдхэн жилийн өмнө манай улсад ч моданд орж байсан, одоо ч эрэлт хэрэгцээтэй байдаг маркетинг, борлуулалт, зар сурталчилгаа болон олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдийн 21 хувь нь өөрсдийнхөө ажлыг нийгэмд хэрэгцээгүй гэж боддог аж. Үүний эсрэгээр номын санчдын хэн нь ч эрхэлж буй ажлаа нийгэмд хэрэгцээгүй гэж боддоггүй байна.

Хамгийн сонирхолтой нь ажлынхаа нийгэмд хувь нэмэр оруулж буй эсэхэд эргэлздэг ажилтнуудын дийлэнх нь хувийн хэвшлийнх. Тухайлбал, Facebook зэрэг технологийн аваргуудын ажилчид хүмүүсийг яаж сурталчилгааны цонхон дээр хамгийн олон удаа даруулах вэ гэдэгт бодол ухаанаа уралдуулдаг.

Тэдний эл хөдөлмөрийг цэцэрлэгчтэй харьцуулахад нийгэмд хэрэгцээгүй боловч хамаагүй өндөр цалин авдаг. Тиймээс нийгэмд хэрэгцээтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд Засгийн газруудын оролцоо туйлын чухал гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Одоогоор иргэддээ сар бүр байр, хүнсний зардалд хүрэлцэхүйц тэтгэмж тогтмол олгох нь хүмүүст нийгэмд хэрэгцээтэй ажил мэргэжил сонгох эрх чөлөө олгодог гэдгийг эдийн засагчид хэлж буй. Гэхдээ үүний эх үүсвэрийг шийдэхэд бодлого боловсруулагчид нэг хэсэгтээ л толгойгоо гашилгах бололтой.

Улс орнуудын хөгжлийн түвшнийг ДНБ-ээр тооцох нь учир дутагдалтай, яагаад гэвэл энэ бүхэн иргэддээ наалддаггүй гэх шүүмжлэл өнгөрсөн жил давосын эдийн засгийн чуулганы гол сэдвийн нэг байсан.

Манайд ч гэсэн эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайжирсан ч ядуурал, ажилтгүйдлийн түвшин нэмэгдэж буй. Хэрэв иргэд хүссэн мэргэжлээ сонгож, нийгэмд үнэ цэнтэй ажил эрхлэх замаар эдийн засагтаа хувь нэмэр оруулдаг болвол ДНБ улс орны хөгжлийг илтгэх бодит  хэмжүүр болоход нэг алхам ойртох аж.

У.Хүрэлсүх: Хүн цохиж алмаар алтан цаг, алтан үзэг, сваровский шигтгээтэй цүнх үүрдэгээ боль
У.Хүрэлсүх: Хүн цохиж алмаар алтан цаг, алтан үзэг, сваровский шигтгээтэй цүнх үүрдэгээ боль
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​